loading...
Монголын Боулингийн Холбоо 2011 оны “А” зэрэглэлийн анхны тэмцээнээ “Big Bowling” төвд амжилттай зохион явууллаа.Чансаагаараа УАШТ-ий дараа орох “Холбооны цом” энэ удаагийн тэмцээнд чансааны шалгуур үзүүлэлтээр 7 клубийн эрэгтэй 53,эмэгтэй 20,нийт 73 тоглогч эрхээ аван өрсөлдлөө.
Оролцогч бүр 4 тоглолт хийж,нийлбэр дүн,онооны дунджаар эрэгтэй 16,эмэгтэй 8 шилдэг тоглогчид шигшээ тоглолтонд шалгарснаас эмэгтэйчүүдийн ангилалд 2-р зэргийн тоглогч С.Хандаа/ТЭЦ-3/ ур Чадвараараа өсч яваа 3 залуу тоглогчдыг дараалан хожиж,аваргын цомын эзнээр тодорч,спортын 1-р зэргийн үнэмлэхээ гардан авлаа.2-р байрт шөвгийн 8-ын тоглолтонд УАШТ-ий алт,хүрэл медальт,1-р зэргийн тоглогч Х.Өлзийхорол/Big Bowling/-ыг 160:154-ийн харьцаагаар буулган авснаар түрүү булаалдах замаа зассан Т.Туул/Big Bowling/ шалгаран,спортын 2-р зэргийн болзол хангасан байна.
Харин залуу тоглогч З.Гэрэл/Green Strikes/ урьдчилсан тоглолтонд 180,шөвгийн тоглолтонд 203 оноо тус тус авснаар 3-р байрын шагналаа өндөр онооны шагналтай ихэрлүүлэн,спортын 2-р зэргийн болзол хангаж,энэ оны чансааны дэд байрт бичигдэж эхэллээ.Мөн Д.Сэлэнгэ,С.Ариунжаргал/хоёул Green Strikes/,Х.Өлзийхорол/Big Bowling/ нарын тоглогчид шөвгийн болон хагас шигшээ тоглолтонд шалгаран,175-аас дээш оноог тус бүр 2 удаа авснаар бонус онооны эзэд боллоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд УАШТ-ий мөнгөн медальт,1-р зэргийн тоглогч Ц.Лхасүрэн/Big Bowling/
Н.Батболд/Double-X/-ыг 214:186-ийн харьцаагаар хожиж,аваргын цомыг гардан авлаа.2-р байранд орсон Н.Батболдын хувьд урьдчилсан тоглолтонд 236 оноо авч,хагас шигшээ тоглолтонд хот,улсын олон удаагийн аварга,1-р зэргийн тоглогч В.Энхбат/Green Strikes/-ыг хожсоноор 2011 оны чансааны 59-өөс 4 рүү “нислэг” хийсэн нь яах аргагүй түүнийг дуулианы эзэн болголоо.3-р байрын эзэн Ж.Энхжаргалан/300 клуб/ урьдчилсан тоглолтонд авсан 244 оноогоор өндөр онооны шагналыг
халаасалж,дээр нь Н.Батболдын хамтаар спортын 2-р зэргийн болзлыг хангасан байна.Дээрх тоглогчдоос гадна 2-р зэргийн тоглогч С.Батзориг/Double-X/ 224 оноо,1-р зэргийн тоглогч Г.Сундуйжав/Big Bowling/ 231оноо авч, тус бүр 35 оноогоор чансаагаа ахиулав.Б.Батхүү,О.Батбаатар /хоёул Big Bowling/,Нацагдорж,Болдбаатар/хоёул Мишээл/,Д.Мурат/B’Zone/ нар олон жил тоглосон туршлагатай тоглогчдыг ялан шөвгийн тоглолтонд гарч ирснээр өрсөлдөөнийг дээд цэгт нь хүргэлээ. Өнгөрсөн жилээс эхлэн холбооны ерөнхийлөгч Н.Тамирын санаачилгаар зохион явуулах болсон энэ тэмцээн жил ирэх бүр оролцогчдын чансаа,ур чадварын үзүүлэлтээр боулингийн спортын хөгжилд томоохон түлхэц өгч байна.
loading...



