loading...
Кака торгуулийн цохилтоос хоёр гоол оруулж, К.Роналду нэгийг нэмснээр Реал Мадрид Атлетикийн талбайгаас гурван гоолтой, гурван оноотой гэр лүүгээ буцлаа. Ирэх тойрогт Барсатай хийх тоглолт хүртэл аваргын өрсөлдөөнд бууж өгөхгүй гэдгээ тэд дахин харуулав.
Криштиану Роналду, Хаби Алонсо,Рикарду Карвалью гэсэн гарааны тоглогчдоо Моуриньо амрааж сэлгээнээс талбайд оруулсан. Аваргуулын лигт Тоттенхэмийн эсрэг гаргасан гарааны 11 тоглогчдоос ердөө дөрөв нь л Атлетикийн эсрэг үндсэн бүрэлдэхүүнд багтсан байв.
Эзэн хааны багийн эхний гоол 14 дэх минутад ирсэн. Жигүүрээр тун идэвхитэй довтолж байсан Анхель Ди Марияг Горка Ираисос алдаа гаргаж унагааснаар пеналти Реал авлаа. Какагийн нарийн цохилтыг хаалгач аргалж чадсангүй. Энэ улиралд гоол тун цөөтэй байгаа Кака сүүлд хоёр сарын эхээр Реал Сосьедадыг – 4:1-ээр хожиход гоол хийсэн билээ.
Мадридчууд довтолгооны төгсгөлөө сайн хийсэн бол эхний үед цөөнгүй гоол хийж чадах байлаа. Гэхдээ тэд олдсон боломжуудаа ашиглаж чадаагүй. 11 сараас хойш анх удаа лигийн тоглолтод гараанд гарсан Гонсало Игуаинын алдсан боломж үүнд хамаарна.
Талбайн эзэн Атлетик хоёрдугаар үеийг эрч хүчтэй эхүүлсэн ч тэдний эргэн ирэлт хийх гэсэн төлөвлөгөө удалгүй нуран уналаа. Яг л эхний гоолын адил Ди Марияг алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Кака хаалганд хийснээр тооны зөрүү 2 : 0 боллоо. Багийнхаа хоёр гоолын эхлэлийг тавьсан Анхель Ди Мария 67 дахь минутад сэлгээнд сууж Хаби Алонсо талбайд орж ирлээ.
Энэ сэлгээ хийгдээд удаагүй байхад К.Роналду зүүн жигээрээр довтолж нэг хамгаалагчыг хуураад улирлын ээлжит гоолоо хийлээ. Роналду Ла лигт 27 тоглолтод 28 гоолтой болж байна.
77 дахь минутад Рикарду Карвалью талбайд орж Эзекиль Гарай сэлгээнд суулаа. Реал Мадрид Аваргуудын лигийн супер ялалт авсан эрчээ алдалгүй Ла лигт том хожил авлаа. Ирэх тойрогт тэднийг Барсаг талбайдаа угтаж авах хариуцлагтай тоглолт хүлээж байгаа. Эдгээр багуудыг хүснэгтэд найман оноо тусгаарлаж байна.
| |
||||||||
| 4 сарын 9. Бильбао. Цэнгэлдэх “Сан Мамес”. Ерөнхий шүүгч – Карлос Клос Гомес (Сарагоса). |
|
| АТЛЕТИК – РЕАЛ МАДРИД – 0:3 (0:1) | |
| Атлетик | Реал Мадрид |
| Горка Ираисос | Икер Касильяс |
| Андони Ираола | Серхио Рамос |
| Борха Экиса | Эзекиль Гарай, 77 |
| Микель Сан Хосе | Рауль Альбиоль |
| Хабьер Кастильо | Пепе |
| Хави Мартинес, 62 | Альваро Арбелоа |
| Пабло Орбаис | Эстебан Гранеро |
| Карлос Гурпеги, 46 | Лассана Диарра |
| Гаиcка Токеро, 78 | Кака |
| Икер Муниаин | Анхель Ди Мария, 67 |
| Фернандо Льоренте | Гонсало Игуаин, 61 |
| Сэлгээ : | |
| Давид Лопес, 46 | Криштиану Роналду, 61 |
| Андер Итурраспе, 62 | Хаби Алонсо, 67 |
| Игор Габилондо, 78 | Рикарду Карвалью, 77 |
| Шар хуудас : | |
| Карлос Гурпеги, 12 | Эстебан Гранеро, 45 |
| Горка Ираисос, 13 | Серхио Рамос, 49 |
| Хави Мартинес, 61 | Лассана Диарра, 58 |
| Икер Касильяс, 60 | |
| Альваро Арбелоа, 71 | |
loading...




real odo hojson ch ugaasa turuulehgui
loading...
8 onoonii zoruutei tul ene jil La ligt turuulne gedeg ulger biz dee. Daraagiin togloltond Barsa hojino gedeg yu l bol. Hojson ch uldeh 5 onoogoo Barsa aldana gedeg yu l bol doo hoorhii. Real ene jildee tsom avahgui. Harin daraa jil Ontsgooig halahgui dahiad 1 jil ajilluulbal tsom avah ni todorhoi. Harin halval dahiad tsomgui l bolno gesen ug…!!!!!
loading...
Barca- d 4 udaa taviulaad yuchgyi hocroh boz, hohoho
loading...
миний блогоор ороод гараарай гое шүү?
loading...
Tanaihan chin stat yasan buruu bichdeg bolchoo ve omnoh bichleg deer messi-g 27 goaltai bolloo getsen bsan 27 bish 29 shu de . Bas end ronaldo 27 bish 28 goaltai yavj bga shu .
loading...
ene 1 erguu manu fan bna aa buur huurtsuhn garuu gui yuu tanaih manaihtaa taaraagui dee bayralj yav zaa red devil geed bas huurtsuhn garuu pffff
ayguu bol nutagdeeree chealsid taiwuul naa kkkkkkkkkkk
loading...
Red Devil gichii min ter Chelseagee luivardahgui hojij surchaad olon yum yari.
loading...
haraal manu-gin fan-d handaj helhed chelsea-g luivardalgui hojij surval tanai bagiig bi demjii haha. ral bol aguu bag uhsen manu 3n udaa avarga bolson real 9n udaa avarga bolson geheer aimar tom zoruu bgaazdee
loading...
real 7 bilu 8 udagin awargaa dr ueiin 10 dowtlogctoi togoldog bxda awsan bxaa…odo real CL awbal gaixii xexe….vneni n xeljaxad nadru biti dairarai guijishuu…..xexe
loading...