Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Буудлага » О.ГүНДЭГМАА ОЛИМПИЙН ЭРХ АВАХАД ГАНЦ ХУРУУ ДУТЛАА

GD Star Rating
loading...

БНСУ-ын Чанвон хотод Олон улсын буудлага спортын холбооны Дэлхийн цомын тэмцээн эхэллээ. “Лондон-2012” олимпийн наадмын 24 эрх олгох уг тэмцээнд 58 орны 500 гаруй мэргэн бууч өрсөлдөж байна. Будант Альбионы нийслэлийг зорих эрх авах зорилготой монголчууд өчигдөр эхний даалгавраа биелүүлэх дөхөв. Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд хүч үзсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан дасгалд 585 оноо авч, тавдугаар байр эзэлсэн. Тэрбээр шигшээ буудлагад байраа ахиулахад Лондонг зорих эрхтэй болох байв. Гэвч 202.1 оноо авч /нийлбэр 787.1/, зургадугаар байр эзэллээ. Энэ зайд БНХАУ-ын мэргэн бууч, “Бээжин-2008” зуны олимпийн аварга Чэнь И 794.6 оноогоор тэргүүлж, Монгол Улсын гавьяат тамирчин, Германы иргэн Доржсүрэнгийн Мөнхбаяр 788.5 оноогоор дөрөвдүгээр байр эзэлснээр олимпийн эрхтэй боллоо. Хоёр, гуравдугаар байрт орсон БНХАУ-ын Юуан Жин, Болгарын Бонева Антоанета нар Лондонг зорих нь тодорхой болоод байсан тул эрх ард нь орсон Д.Мөнхбаярт шилжсэн юм. Хэрвээ О.Гүндэгмаа байраар ганцаар урагшлуулсан бол “Бээжин-2008”-ийн адил олимпийн наадамд оролцох Монголын анхны тамирчин болох байв.

Дасгалжуулагч Л.Ундралбат, С.Алтанцэцэг, С.Адилбиш нарын удирдлага дор өрсөлдөхөөр Монгол Улсын шигшээ багийн 18 тамирчин Чанвоныг зорьсон. Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрлийн урьдчилсан буудлагад Д.Ганзориг 590 /43 дугаар байр/, Н.Баяраа 589 /46/, Б.Бишрэл 588 оноо /52/ авчээ. Эрэгтэйчүүдийн 50 метрийн спорт гар бууны төрөлд В.Ганцоож 549 /39/, Э.Даваахүү 545 /50/ оноо авснаар шигшээ буудлагад шалгарч чадсангүй. Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд ч манай тамирчид урьдчилсан буудлагыг давж чадаагүй юм. Г.Нандинзаяа 395 /22/, О.Янжинлхам 394 /30/, Ч.Нарантуяа 392 /55/ оноотой тэмцээнээ өндөрлүүллээ. Дэлхийн цомын тэмцээн 15 хүртэл үргэлжилнэ.

GD Star Rating
loading...
О.ГүНДЭГМАА ОЛИМПИЙН ЭРХ АВАХАД ГАНЦ ХУРУУ ДУТЛАА, 6.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: