Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Пистонс”-н шинэ эзэн

GD Star Rating
loading...

Дорнод бүсийн 11-р байранд тааруухан амжилттай яваа “Детройт Пистонс”-ыг Palace Sports & Entertainment компаний хамт Америкийн тэрбумтан Том Горес худалдаж авахаар болжээ. Энэ талаархи мэдээллийг “Пистонс”-ын хуучин эзэн болж байгаа  Карен Дэвидсон баасан гаригт зарлажээ.

Детройтод төрж өссөн Том Горес нь  2.4 тэрбум хөрөнгөөр Forbes сэтгүүлийн Америкийн тэргүүн баячуудын жагсаалтад багтаж байсан юм.

“Энэ том байгууллагын нэг хэсэг болж байгаа даа үнэхээр баяртай байна. Би энэ хотод төрж өссөн, энэ багийн үнэнч дэмжигч. Тийм ч учраас багийн сайн сайхны төлөө чадах бүхнээ хийх болно” хэмээн тэрээр ярьжээ.

Одоогоор энэ наймаа бүрэн шийдэгдээгүй байгаа. Ирэх долоо хоногт NBA-гийн комисс хуралдаж “Пистонс”-ын асуудлыг эцэслэн шийдэх юм.

Өнгөрсөн нэг сард Fobres сэтгүүл “Детройт”-ны үнийг 360 сая ам.доллар гэж зарласан. 2009 онын 12 сард 479 сая ам.доллар байсан багийн өртөг ийнхүү буурсан нь гарцаагүй аюулын харанга дэлдэж байгааг баталгаа болсон юм. Тус багийн дасгалжуулагч Жон Кустер “Карен Дэвидсон болон түүний гэр бүл ийм шийдвэр гаргасанд баяртай байна. Ноён Горесд амжилт хүсье. Тэр энэ багт хайртай учраас бидний урмыг хугалахгүй байх” гэлээ.

Бен  Уоллес ч энэ мэдээг талархан хүлээж авсан байна.

GD Star Rating
loading...
"Пистонс"-н шинэ эзэн, 7.4 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. buya says:

    pistons 2004 ond avraga avch baihdaa goy bag bureldsen bj bilee, neeh tsoorood tasarchihsan od baihgui hernee bugd jigd goy togololttoi baisan daa ..

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    bi Pistons’ooo yaar ch amjilt, yaar ch toglogch nartai bsan.. uurd nomer 1 bag mini heweer baih bno..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: