loading...
Уэйн Рүүниг эзгүйд Ман Юнайтед Фулхэмийг талбайдаа угтаж авлаа. Тоглолтын эхний үед л ялагчын нэр тодорсон бөгөөд Бербатов, Валенсиягийн гоолоор Юнайтед улирлын 20 дахь хожлоо авлаа. Одоо тэд Арсеналаас 10 оноогоор тасарч байгаа. Хэрвээ Буучид өнөөдөр Блекпулийн талбайгаас хожил авч чадахгүй бол энэ зөрүү хэвээр үлдэх юм.
Сүүлийн хоёр ч тоглолтод багаа авасан Рүүни Английн хөлбөмбөгийн холбооноос оногдуулсан шийтгэлээ амсаж үзэгчдийн суудлаас тоглолтыг үзлээ. Түүний орон зайг Бербатов нөхөж гараанд гарсан. Болгар довтлогч хоёр сарын эхээр Волвест ялагдсан тоглолтоос хоёр гараанд багтаагүй байсан юм.Мөн Томаш Кушчак гарааны хаалгачаар тоглосон. Улирлын эхэнд Фулхэмийн талбайд явагдсан тоглолтод Бреде Хангеланд өөрийхөө хаалганд гоолдож улмаар 2 : 2-оор тэнцэж байлаа. Сер Алекс Челсигийн эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ бараг тэр чигээр нь өөрчилж зөвхөн Видич, Эвра, Валенсияг үлдээсэн байлаа.
12 дахь минутад PFA улирлын залуу тоглогчын шагналд нэр дэвшээд буй Нани гайхалтай хуурмаг хөдөлгөөнөөр Фулхэмийг хоёр хамгаалагчыг аргаллаа. Улмаар Андерсонд өгч довтолгоогоо үргэлжлүүлсэн ч хамгаалагчид бөмбөгийг нь таслав. Энэ үед Бербатов зөв газраа байсан учраас хялбархан цохиж тоглолтын эхний гоолыг орууллаа. “Олд Траффорд”-д гоолын онгодтой байдаг Берба ийнхүү улирлын 21 дэх гоолоо хийлээ. Үүнээс 17 нь “Мөрөөдлийн театр”-т оржээ.
Камерийн бичлэгээр Бербатов бага зэрэг отон тоглолтод орсон байсан нь харагдсан. Гэхдээ хажуугийн шүүгч үүнийг анзаарсангүй. Үүнээс хойш хоёр багийнхан олон санаачлагтай зоригтой довтолгоо зохион байгуулсан ч үзэгчид гоол орохыг харж чадсангүй. Харин 33 дахь минутад Нани дахиад л зүүн жигээр нэвтэрч Марк Шварцерийг аргалаад хөндлөн дамжуулалт өглөө. Хоосон хаалганд Луйс Валенсия мөргөж гоол хийснээр тооны харьцаа улам холдов. Өвдөгний бэртлээс болж чамгүй олон тоглолт өнжсөн Валесиягийн өнгөрсөн найман сараас хойш оруулж байгаа анхны гоол энэ боллоо. Хоёрдугаар үеэс Марк Хьюз Эйдур Гудйонсеноор довтолгооны хүчээ нэмлээ. Улмаар Золтан Гераг талбайд гаргасан ч үр дүнд хүрсэнгүй. Юнайтед энэ тулаанд 54 хувьтай бөмбөг эзэмшиж нийт хийсэн 16 цохилтынхоо 12-г нь хаалга руу чиглүүлсэн өндөр үзүүлэлттэй байна.
Хэдийгээр хожил авсан ч Сер Алекс багийнхаа тоглолтод бүрэн сэтгэл хангалуун биш байна. “Их олон боломж алдлаа. Улирлын үлдсэн тоглолтууд маш чухал учраас ийм алдаа бага гаргамаар байна. Ганц гоол ч гэсэн бидэнд хэрэг болж магадгүй шүү” хэмээн тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




Glory Glory Man Utd!!!
loading...
Haraal id. odo johon darj toglohgu bol bolhoo blaa. busad n guitsked holoo aldah viidee . glory glory manu
loading...
http://www.manutdfanat.miniih.com миний блогоор ороорой үнэн гое шүү?
loading...
oton togloltond baga zereg gej baidaggui yumaa 1 huruu ch iluu garsan bol oton baih yostoi shuugchiin buruugaas manu 1goal nemegdej ternees bolj fulham hojigdloo
loading...
GLORY GLORY MANUNITED…………….URAGSHAA
loading...
valencia-g uvdugnii berteltei bsan gehiin bi buru haragui bol shagai ruga jiilged hugalulsan sanagdahiin.
loading...