Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын сагсан бөмбөг » Сонинуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг “Улстөрийн тойм”, “Ардчилал” тэргүүллээ

GD Star Rating
loading...

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээллийнхний дундах сагсан бөмбөгийн тав дахь удаагийн тэмцээнийг Монголын сонины холбоо, Чөлөөт сэтгүүлчдийн холбоо, “Отгонтэнгэр” их сургууль, “Монгол шуудан” ХХК хамтран зохион байгууллаа. “Отгонтэнгэр” их сургууль зааланд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 15 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн ангилалд “Улстөрийн тойм” сонин тэргүүлж шилжин явах цом, алтан медалийн эзэн болсон бол мөнгө, хүрэл медалийг “Зар мэдээ” сонин, “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүлзүйн ангийн баг эзлэв. Харин эмэгтэйчүүдийг “Ардчилал” сонин тэргүүлж,  “Зар мэдээ” сонин, “Отгонтэнгэр” их сургуулийн баг удааллаа. Өмнөх жилүүдэд телевиз, сонины хамт олон баг бүрдүүлж өрсөлддөг байсан бол энэ жил сайт, FM оролцсон нь онцлог байв.

GD Star Rating
loading...
Сонинуудын сагсан бөмбөгийн тэмцээнийг “Улстөрийн тойм”, “Ардчилал” тэргүүллээ, 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: