loading...
Гарчгийг хараад та Фернандо Торресийг хэлж байна гэж бодсон байх. Гэхдээ харамсалтай нь биш. Флорен Малуда Уигантай хийсэн тоглолтод цорын ганц гоолыг оруулж багтаа хожил авчирлаа. Франц хагас хамгаалагч өнгөрсөн нэг сарын сүүлээс хойш гоолоор фенүүдээ баярлуулаагүй байсан. Лондоны баг энэ хожлыг авснаар Манчестер ситигийн өмнө гишгэж гуравдугаар байр луу эргэж ирлээ. Тэд 58 оноотой болсон бөгөөд ирэх даваа гаригт тэдний араас нэхэж буй Ман сити Ливерпультай тулах юм.
Фернандо Торрес 59 дэх минутаас сэлгээгээр орж ирсэн ч өөрийг нь гоол хийх болов уу гэж хүлээж найдаж байсан Челсигийн фенүүдийн урмыг бас л хугаллаа. “Эль Нино” Челсид ирээд 28 цохилт хийж тэдгээрийн 12 нь хаалга руу чиглэсэн ч хамгийн чухал гоолоо хийж чадахгүй хэвээр. Нийт 648 минутыг Торрес гоолгүй өнгөрүүлээд байна.
Долоо хоногийн дундаар явагдсан Аваргуудын тоглолтыг өнжсөн Давид Луис гарааны бүрэлдэхүүнд эргэн ирсэн Жон Терри амарсан байв. Шүгэл дуугараад удаагүй байхад Дрогбагийн хөндлөн дамжуулалтыг Лампард хаалга руу чихэх боломж байсан ч зөрж алтан боломжоо алдлаа. Дрогба үүнээс хойш хоёр ч ашигтай дамжуулалт Малудад гаргаж өгсөн ч Уиганын хаалгач Али Аль-Хабси багаа аварсан.
Терриг эзгүйд Челсигийн хамгаалалт суларч байгаа нь талбайд илт мэдрэгдэж байв. Бен Уотсонын уралдуулсан дамжуулалтыг Шарль Н’Зогбия аваад хаалгачын эсрэг ганцаараа гарсан ч бага зэргийн отонд орсон байсан нь Челсиг аварлаа.
Карло Анчелотти хоёрдугаар үеийн эхэнд Жон Оби Микелийг суулгаж удаан хугацаанд харагдаагүй Йосси Бенаюныг талбайд оруулж ирлээ. Түрүү жилийн есөн сараас хойш Израйль анх удаа л талбайд гарч байна.
Улмаар 59 дэх минутад Алелька сууж Фернандо Торрес орж ирснээс Челсигийн довтолгоо илүү үр дүнтэй болж эхэлсэн. 67 дахь минутад Дрогбагийн булангийн цохилт хаалганы өмнө бужигнасан олон тоглогчдын өмнө ирлээ. Флорен Малуда бөмбөгийг хаалганд чихэж багтаа маш чухал хожлын гоолыг авчирсан юм.
Челсигийн лигтээ сүүлд оруулсан 24 гоолын 17 нь хоёрдугаар үед орсон үзүүлэлт байна.
Цаг дуусахаас хоёр минутын өмнө Торрес анхны гоолоо оруулах дөхсөн ч цохилт нь сулхан байсан учир Аль Хабси бөмбөгийг ядах юмгүй барьсан. Үүний дараа Бенаюны гоёмсог довтолгоог ч Торрес хаалганд оруулж чадсангүй.
Анчелотти тоглолтын дараа “Бид бүгдээрээ түүнийг гоол хийгээсэй гэж хүсэж байсан. Талбайд гучин минут тоглохдоо Торрес идэвхитэй байж гурав дөрвөн сайхан боломж гаргасан. Заримдаа аз гэдэг зүйл их нөлөөтэй байдаг. Бас хаалгач их сайн байлаа. Магадгүй улирлын эцэст хэрэгтэй гоолуудыг тэр хийх байх” гэлээ.
| |
||||||||
| 4 сарын 9. Лондон. Цэнгэлдэх “Стэмфорд Бридж”. Ерөнхий шүүгч – Ховард Уэбб (Ротерхем). |
|
| ЧЕЛСИ – УИГАН – 1:0 (0:0) | |
| Челси | Уиган |
| Петр Чех | Али Аль-Хабси |
| Паулу Феррейра, 75 | Эммерсон Бойс |
| Бранислав Иванович | Гари Колдуэлл |
| Давид Луис | Антолин Алькарас |
| Эшли Коул | Мейнор Фигероа |
| Рамирес | Джеймс Маккарти |
| Джон Оби Микел, 46 | Бен Уотсон |
| Фрэнк Лэмпард | Мохамед Диаме, 85 |
| Флоран Малуда | Том Клеверли |
| Николя Анелька, 59 | Шарль Н’Зогбия, 62 |
| Дидье Дрогба | Уго Родальега, 62 |
| Сэлгээ: | |
| Йосси Бенаюн, 46 | Конор Сэммон, 62 |
| Фернандо Торрес, 59 | Франко Ди Санто, 62 |
| Алекс, 75 | Виктор Мозес, 85 |
| Шар хуудас : | |
| Давид Луис, 55 | Эммерсон Бойс, 42 |
| Мейнор Фигероа, 90 | |
loading...




hiih bhaa sain l toglogch bsan yum daa ingej balrah gej dee. chelseagiin taktik taarahgui bgaa yum chin zun torrest taaruulsan taktik bolovsruulaad tuuniihee daguu busad nuhdiig n zaraad shine toglogch avah yum bgaa biz dee oros jude ah n ain
loading...
карла өвөө яваасай, олигтой тактиксаад бх юм алга. зүгээр л тоглогчид өөрсдийнхөө хувийн ур чадвар, жоохн ойлголцлоороо л тоглож бшд. нэг л их супер довтолгооны бүрэлдхүүнтэй нтр гээл бсн, худлаа ам, өөрөө тгд ашиглаж бгаа нь хаа байна
loading...
Mungu byhniig diildeggyin neg jishee, En- tei sanal neg bn, Carlo ovoo yavaj santa hiivel taarna
loading...
ene zun guu seeting butsad ajild ni avaasai tgvel ch chelsea alna daa
torres heregtei tsagt gooldosoi
loading...
Ene Torresiig goal hiihiig huleeseer baigaad suuldee buur ulig bolloo, hehe, chelseagiin togloltiin daraah medeelel bolgon deer l TORRES-n ehnii goal oroogui l baina geh ym haragdahiin,. hehe
loading...
Тоглолт нэг л болохгүй байна а. Энэ янзаараа МАНЮ-н гэрт хожил авна гэдэг хэцүү л харагдаж байна шүү. Яана даа харамсалтай байна шүү.
loading...
torres onoo shono goal manu.giiin haalgand hiihed l tegeed bollooo
loading...