Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ, Челси » Анчелотти “Итгэж байвал бүх юм бүтнэ”

GD Star Rating
loading...

Челсигийн дасгалжуулагч Карло Анчелотти МанЮ-тай хийх аваргуудын лигийн тоглолтын өмнө “нууц зэвсэг” бэлдэж байна. Түүний бодож байгаагаар тоглогчид нь итгэл найдвараа алдалгүй, ялна гэсэн шийдэмгий сэтгэлтэй байж чадвал Аваргуудын лигийн түүхэнд үлдэх гайхалтай ялалт байгуулж “Олд Траффорд”-дыг доргиож чадах гэнэ.

“Хэрвээ чи хоёрыг алдсан бол дараачийн тоглолтод гурвыг хийж чадна гэж Италид ярьдаг. Яг ийм чанар манай багт хэрэгтэй байна. Шүгэл дуугахаас өмнө хожиж чадна гэдэгтээ итгэлтэй байх нь маш чухал. Олд Траффордод ялалт авахын тулд зөвхөн биеийн байдал 100 хувь бэлэн байх ёсгүй. Сэтгэл зүйгээрээ ч бүрэн дүүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.”

Өнгөрсөн жил ч Челси Олд Траффордоос хожил авч байсан. Гэхдээ тэр үеийг харьцуулах юм бол одоо Челсигийн байдал газар тэнгэр шиг ялгаатай байгаа. Гоол бага оруулахаас гадна олон алдаа гаргаж байгаа нь Юнайтедийг гүйцэхэд хүндрэл учруулж байна. Тэд 11 оноо Чөтгөрүүдээс алдаж байгаа.

“Тоглогчид бүгд тус тусын алдаагаа залруулахыг хичээж байгаа нь сайшаалтай. Эндээс дараагийн алхмаа бид хийж багийн тоглолт сайжрах эхлэл тавигдаж болно.Ирэх тойргоос бүх зүйл өөр байна гэж итгэж байгаа”

Челси өнгөрсөн тойрогт Уиганыг Малудагийн гоолоор хожиж улирлын 17 дахь хожлоо авсан. Хүснэгтэд тэд гуравдугаар байр луу дэвшсэн ч өнөөдөр Ман сити Ливерпулийг хожвол  буцаад ухарч магадгүй байгаа.

GD Star Rating
loading...
Анчелотти "Итгэж байвал бүх юм бүтнэ", 9.6 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. livpool says:

    unen unen

    GD Star Rating
    loading...
  2. Estrella says:

    Aztai n ManC Liverpooliig hojij chadahgu ee

    GD Star Rating
    loading...
  3. Man says:

    Liverpool zangaragaa neg haruulmaar yum da

    GD Star Rating
    loading...
  4. Moon says:

    Хожино гэдэг хүнд л байна даа. Нэг л сайн тоглолт гарж өгөхгүй л байна даа.

    GD Star Rating
    loading...
  5. bagii says:

    челси сайн баг бараг хожих байх уул нь талбай дээрээ сайн л тоглосон шүү дээ хожино гэсэн эрмэлзэлтэй байвал болно хожино гээд мөрийцөе мөрий тавих хүн байна уу

    GD Star Rating
    loading...
  6. Chelsea_FC says:

    Надежда умирает последней… Ноднин топ багуудад ганц ч оноо алдаагүй. Гэхдэ робот биш хүн тоглодог болохоор мөнх формтой байх хэцүү л дээ., Энэ жил аваргын лигийн байраа хадгалах нь тодорхой биз дэ, форм муу байгаа ч гэсэн. Гэхдэ МанЮ, Арсенал хоёр яаж ч тоглоо билээ, хорлох багууд захаас аваад бий шүү премьер лигад…

    GD Star Rating
    loading...
  7. Ibex says:

    Uhej baisan Manu tai ug heleltsehiin hereg uin, shuud alaad haydaad hayah heregtei!
    Chelsea turuulne!

    GD Star Rating
    loading...
  8. hehe tegeed ch amjkulde minii blogruu orooroi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: