loading...
Арсеналын хувьцааны 62.89 хувь Америк бизнесмен Стен Кронкегийн мэдэлд очсон нь тодорхой болоод байна. Цаашдаа Кронке улам ахиж клубын хувьцааны үлдсэн хувийг худалдан авч Арсеналын эзэн болохоор санаархаж байгаа гэнэ. Түүний мэдэлд байдаг Kroenke Sports Enterprises (KSE) анх 2007 онд Их Буучдын хувьцааны 9.9 хувийг өөрсдийн болгож байсан. Түүнээс хойш бага багаар эзэмших хувьцаагаа нэмэгдүүлж бусад хувьцаа эзэмшигчдийн хувийг салгах үйл ажиллагаа зохион байгуулах болсон. Он гарснаас хойш тэрээр үнэт эдлэлийн худалдаачин Дэнни Фишерээс 16.1%, Энэтхэг бизнесмен бүсгүй Нина Брэйс-Смитээс 15.9 хувийг 731 сая фунтээр худалдан аваад байна.
Стен Кронке : “Арсенал шиг гайхалтай түүхтэй, сайн дасгалжуулагчтай багийг худалдаж авна гэдэг сэтгэл хөдлөм явдал. Энэ багийн аугаа түүхийг үргэлжлүүлж шинэ амжилтанд хүргэх нь бидний зорилго. Брэйс-Смит ч энэ зорилгыг маань дэмжиж хувьцаагаа худалдсанд баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн Петер Хилл-Вүүд клубын эрхлэгчийн албан тушаалдаа үлдэх болсонд ч сэтгэл хангалуун байна”
Их Британий хууль ёсоор ямар нэгэн байгууллагын хувьцаа эзэмшигчийн хувь нь 29.99-өөс давсан тохиолдолд үлдсэн хувьцааг эзэмшигчдэд санал тавьж худалдаж авах боломжтой болдог. Энэ дагуу KSE хувьцаа тус бүрийг 11,750 фунтээр үнэлж худалдаж авах санал бусад эзэмшигчдэд хүргүүлж байгаа.
Одоо Кронкегийн дараагийн зорилго Оросын тэрбумтан Алишер Усмановын хувийг эзэмшилдээ оруулах болж байна. Хэдийгээр Усманов клубын удирдах зөвлөлд байдаггүй ч гэсэн 27 хувийг эзэмшдэг юм. Өмнө нь Усманов клубыг өөрийн болгохоор мөн оролдож байлаа.
KSE-гийн эзэмшилд NBA-гийн Денвер Наггетс баг байдаг бөгөөд NHL-ээс Колорадо_Эвеланш, MLS-ээс Колорадо Рапидс багууд тэдэнд харьяалагддаг. (AST) буюу Арсеналын дэмжигчдын холбоо Кронкетэй сайн харилцаатай байдаг учраас энэ үйл ажиллагаанд таатай хандаж байгаа гэнэ.
Арсен Венгер харин энэ талаар “Би Кронкетэй удирдах зөвлөлийн уулзалтын үеэр цөөнгүй уулзаж ярилцаж байсан. Тэр Арсеналын уламжлал, түүх соёлыг хүндэтгэдэг сайн бизнесмен. Хэрвээ клубын ирээдүй түүнээс шалтгаалах болвол надад татгалзах зүйл байхгүй” гэжээ.
loading...





Yamarhuu hun ym boldoo. Goe naimaa hiihed mungu haramladaggui hun bgaasai
loading...
harj l by.
loading...
harin tiiime, munguuu gaigu gargaad hun avchdag bolch ugn, daanch manai Wenger tiim unetei toglogch ymar avdag bishdee ymar
(
loading...
Arsenald 2-3 galzuu naimaa hiigeesei
loading...
manai wenger uhaantai shuu dee. ene zun manaih neleed shinechlel hiih ni todorhoi bolson bga shuu dee.
loading...
Mongoloos neg hun avaasai, daraa ni hed hediig!!!
loading...
Ibex mangar min tegvel arsenal angliin sonirhogchdiin leagueruu unadag yum bgaa bizdee.
loading...
tegeed avchiv l gej dee
loading...
Manaihan yu ch bolj bsan gazardahguiee manai Academaas galzuu tamirchid garj irdeg shde odoo ch garch irj bna tsaashdaa ch garch irne muusain yumnuud shulsee goojuulaad harj bgaa doo Eeeee bid nar chadii shdee
loading...
goi mede bna….ene zun arsenal nileen shineclelt xiine gsn….clichy bendtner rosicky ntrig ywulna….transfer xiix baind n neymar bgam blee…ymar c bsan dajgv xd xden toglogcdig awcix bxaa….ARSENAL uragshaaaa!!!!
loading...
Arsenal shig aguu bag gej zov heljee Arsenaliin fanatuudaa Bugdeeree niilj bgad arsenaliin fanatiin holboog mongold uusgen baiguulay demjij bga ni azjargal_4444@yahoo.com add hiij maileer holbogdoy
loading...