Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Ширээний тенис » Б.Батхишигийн зургаа, Л.Алтантулгын дөрөв дэх түрүү

GD Star Rating
loading...

Дөрөвдүгээр сарын 7-9-нд “Оч” клубт зохиогдсон ширээний теннисний насанд хүрэгчдийн УАШТ-д өдгөө ид тоглож буй тамирчдаас хамгийн олон түрүүтэй теннисчид алтан медаль хүртлээ. Олон үе шаттайгаар болсон энэ тэмцээнд аваргууд ийн босоо үлдэж, түрүүлсэн тоогоо ахиуллаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний шатанд чансаагаараа 9-16 дугаарт эрэмбэлэгдсэн теннисчид найман хэсгийг толгойлж, нийт 64 тамирчин өрсөлдөн хэсэг тус бүрээс шилдэг үзүүлэлттэй гурав нь дараагийн даваанд шалгарчээ.

Өмнө нь улсын аварга болж байсан ч эрдмийн мөр хөөж хилийн чанадыг зориод дотоодын тэмцээнүүдэд оролцож чадаагүйгээс чансааны оноо бараг аваагүй Л.Алтантулга, Э.Лхагвасүрэн болон УАШТ-ий медальт З.Төрболд нарын сайчуул энэ даваанаас эхлэн тоглож, хэсгээсээ хожигдолгүйгээр гарч ирлээ. Хоёрдугаар шатанд чансааг тэргүүлэгч найман тамирчин хэсэг толгойлж, эхний шатнаас шалгарсан 24 тамирчин эдгээрт хуваагдан өрсөлдсөн юм.

З.Төрболд, Л.Алтантулга нар эрэгтэйчүүдийн чансааг өнгөлөгч хоёр Баярмагнайгийн аманд очсон ч ялалтын цувралаа үргэлжлүүлэн, хэсэгтээ тэргүүн байр эзэлцгээжээ. Өнгөрсөн жилийн аварга Н.Энхсайхан “С” хэсгийг толгойлоод дээд үеийн ах нар болох С.Мөнхням, С.Дөлбадрах на рыг баралгүй мултарсан байна. Түүнчлэн хэ сэгтээ залуу тамирчин З.Төрболдыг баралгүй, хасагдах шатанд хоёрдугаар байраар шалгарсан Б.Баярмагнай эхний даваанд Т.Энхтөр, удаад нь С.Галбадрах нарын хашруудад дийлдэн медальгүй үлджээ.

Хоёр хожигдсон нь хасагдах дүрэмтэй плей-оффын эрэгтэйчүүдийн тоглолт хэрхэн өрнөснийг дэлгэрэнгүй сонирхуулъя. З.Төрболдын хувьд нас ойролцоо Б.Баатарсүрэн, Анар, шигшээгийн дасгалжуулагч Т.Энхтөр нарыг хожин Л.Алтантулгатай түрүү булаацалдаад дийлдсэн ч дороос шалгаран гарч ирсэн С.Галбадрахтай мөнгөн меда лиа хадгалах эсэхээ шийдэх тулааныг хийгээд хүрэл рүү ухарсан юм.

Өмнөд хөршид суралцаж буй Л.Алтантулга ийнхүү дөрөв дэх удаагаа улсын аварга болжээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тө дийлэн сенсаац гаралгүй плей-офф эхэлсэн. Харин хасагдах шатны эхний даваанд нэг багийн С.Мишээлд хожигдсон Б.Энхжин дараагийн тог лолтуудад учраа бүрээ буулгасаар дэд байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн алт, мөнгөн медальт тамирчид энэ удаагийн УАШТ-д тун амжилттай оролцож, тус бүр гурван медаль авчээ.

Зургаа дахь түрүүгээ авсан Б.Батхишиг холимог хосын төрөлд Б.Баатарсүрэнтэй хоршин мөнгө, дан хосод Мөнгөнцэцэгтэй хамтран хүрэл медаль хүртэж, медалийн иж бүрэн цуглуулгатай болжээ. Б.Энхжингийн хувьд С.Мишээлийн хамтаар дан хосын төрөлд аваргалж, солонгос тоглогч Ёо Жүнтэй холимог хосод өрсөлдөж, хүрэл медаль зүүлээ.

УАШТ-ИЙ ДҮН

Ганцаарчилсан. Эрэгтэй: 1.Л.Алтантулга 2.С.Галбадрах (Хасу-Мегастарс) 3.З.Төрболд (Өег) Эмэгтэй: 1.Б.Батхишиг (Петровис) 2.Б.Энхжин (Грандфин) 3.Баярмаа (Бласт)

Дан хос. Эрэгтэй: 1.Э.Лхагвасүрэн, З.Төрболд (Өег) 2.Б.Баярмагнай (Грандфин), Л.Баярмагнай (Петровис) 3.С.Галбадрах (Хасу-Мегастарс), С.Дөлбадрах (ТЭЦ-IV)

Эмэгтэй: 1.Б.Энхжин, С.Мишээл (Грандфин) 2.Баярмаа, Дэлгэрмаа (Бласт) 3.Б.Батхишиг (Петровис), Мөнгөнцэцэг (Хасу-Мегастарс)

Холимог хос: 1.Т.Энхтөр, О.Бадамцоо (АПУ) 2.Б.Баатарсүрэн (Булигаар), Б.Батхишиг (Петровис) 3.Ёо Жүн, Б.Энхжин (Грандфин)

Багийн дүн: 1.Хасу-Мегастарс 2.ТЭЦ-IV 3.Грандфин

GD Star Rating
loading...
Б.Батхишигийн зургаа, Л.Алтантулгын дөрөв дэх түрүү, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Hi says:

    shireenii tennisnii medee oruulj bgaad bayrlaj bna gexdee gadaadiinxnii medee ilvv ix sonirxoloti shvv
    mongolchuud mongol dotroo l ter xeden tamirchid l bayrlaad ongoroono sde

    GD Star Rating
    loading...
  2. otgo says:

    bi ohinoo shireenii tenniseer hicheelluuleh bodoltoi bn. Ohin maani ch uuruu sonirholtoi haana handah ve. Club-uudiin bairlal medeelel haanaas avch boloh ve

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: