loading...
TLG13 ТББ болон MCS Кока кола компани хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа Спрайт супер лигийн “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” өнгөрсөн 9-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
“БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын эхний тэмцээн Спрайт супер лигийн багийн эзэд, М-Си-Эс Группын захирлуудын багтай өрсөлдсөн. Тус тэмцээнд М-Си-Эс Группын захирлуудын баг өрсөлдөгч багаа 35:17 харьцаатайгаар илт давуу хожиж ялалт байгууллаа. Дашрамд дурдахад М-Си-Эс Группын захирлуудын баг лигийн 6 удаагийн аварга, хоёр удаагийн тэргүүн тоглогч, ОУХМ Т.Түвшинбаяр тоглож багаа ялалтанд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэнийг хэлэх нь зүйтэй байх аа.
Дараагийн тэмцээн Орчлон Li-ning багийн нэрэмжит Two Ball-ын тэмцээн байлаа. Нийт дөрвөн баг өрсөлдсөнөөс ХХБ багийн Б.Хүлэг, Э.Чимэддолгор нар эхний шатанд хамгийн өндөр оноо буюу 44 оноог авч дараагийн шатанд Хаан банк багтай өрсөлдөн 31 оноог авснаар Two ball тэмцээний аваргаар тодорлоо. Two ball тэмцээний аваргууд Орчлон клуб-д явах нэг сарын эрх, цом өргөмжлөл, дэлхийд спортын хувцас, хэрэглэлээрээ алдартай Li-ning брэндийн спорт хэрэглэлийн эзэд болсон. Шагналыг Орчлон клубын захирал О.Оргил гардууллаа.
“БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын хамгийн сонирхолтой тэмцээнүүдийн нэг бол яах аргагүй 3 онооны шидэлтийн тэмцээн байдаг. Энэ жил 3 онооны шидэлтийн тэмцээнд нийт 8 шилдэг тоглогч оролцсоноос эхний шатанд хамгийн их оноог Дочигранд багийн Лигдэн авсан. Тэрээр 16 оноо авч эцсийн шатанд шалгарсан бол энэ жил аваргаа хамгаалж буй Төмөр (Bridge TLG13) болон Эрдэнэбаяр (ОТИС), Ням-Одсэр (Bridge TLG13) нар тус бүр 12 оноо авч эцсийн шалгаруултанд үлдсэн. Эцсийн шатанд Эрдэнэбаяр (ОТИС) 15 оноо авч шилдгээр шалгарч ивээн тэтгэгч Хасу мегаватт ХХК-ийн шагналыг хүртсэн. Шагналыг Хасу мегаватт ХХК-ийн менежер Б.Жавхлантөгс 3 онооны шидэлтийн аваргад 150000 төгрөг, 11 оноогоор хоёрдугаар байранд орсон Лигдэн (Дочигранд)-д 100000 төгрөгийг гардуулсан. Энэ жилийн 3 онооны шидэлтийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Төмөр (Bridge TLG13) аваргаа хамгаалж чадсангүй.
“БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын багийн тэмцээнд нийт 5 баг оролцсоноос Эрдэнэдрийлинг RIGS баг 43 секунд, Танан Хар хорин Чацарганууд баг 1,36 секундэд шидэлтээ гүйцэтгэж дараагийн шатанд шалгарсан. Эцсийн шалгаруултанд Эрдэнэдрийлинг RIGS баг 1 минут 11 секундэд амжилттай гүйцэтгэж өрсөлдөгчөө буулган авлаа. Эрдэнэдрийлинг RIGS багийн бүрэлдэхүүнд ЭрдэнэдрийлингХХК-ийн захирал Б. Шихтулга, багийн тоглогчид болох Б.Тэнгэс, Н.Бат-Ирээдүй нар хамгийн богино хугацаанд шидэлтүүдээ гүйцэтгэж багийн тэмцээний аваргаар анх удаа шалгарсан байна. Багийн тэмцээний аваргуудад TLG13 ТББ-ын тэргүүн С.Тулга бэлэг дурсгалын зүйл гардуулсан.
“БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын Cass SBL ХХК-ийн нэрэмжит Хаандах тэмцээнд нийт 20 тоглогч оролцсоноос УБДС- ийн Пүрэвсайхан аваргаар шалгарч 200000 төгрөг, 200000 төгрөгний Cass-ын бүтээгдэхүүн авах эрхийн батламжийн эзэн болсон. Түүнд шагналыг нь Cass SBL багийн эзэн Б.Соронзонбаатар гардууллаа. Харин хоёрдугаар байранд орсон ИНЕГ Буянт Ухаа багийн Удаанжаргалд Cass town –ний маркетингийн албаны дарга н.Эрдэнэ-Очир 100000 төгрөг, 100000 төгрөгний Cass-ын бүтээгдэхүүн авах эрхийн батламжийг гардуулснаар энэ жилийн Хаандах тэмцээний шилдгүүд тодорсон.
Энэ жилийн “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ны Ур чадварын тэмцээн маш сонирхолтой болсон. Өнгөрсөн жилийн аварга “Alkes” багийн У.Лхагвадорж эхний шатанд 41 секундэд даалгавраа гүйцэтгэж улмаар дараагийн шатандаа хамгийн богино буюу 30 секундэд амжиж энэ жил дахин аварга боллоо. “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ны Ур чадварын тэмцээнийг Energy Resources компани ивээн тэтгэж оролцсон бөгөөд энэ жил дахин аварга болсон “Alkes” багийн У.Лхагвадоржид аваргын цом, 200000 төгрөгийг Energy Resources ХХК-ийн борлуулалтын менежер ОУХМ Т.Түвшинбаяр гардуулсан. Харин удаалсан Дочигранд багийн Д.Даваасүрэн 100000 төгрөгний эзэн болсон байна.

Энэ жилийн “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-нд баруун, зүүн бүсийн шилдэг тоглогчид ширүүхэн, өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж зүүн бүсийн тоглогчид өрсөлдөгчөө 57:52 харьцаатайгаар буулган авлаа. Энэ жилийн “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор “Energy Resources” багийн Б.Баясгалан шалгарсан. Тэрээр нийт 15 оноо, 3 самбараас бөмбөг авалт хийж багаа хожилд хүргэн, өөрөө шилдгээр тодорлоо. “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын MVP-ийн шагналыг М Си Эс Кока кола компанийн брэнд менежер Э.Санчирдорж “NBA China Game-2011” үзэх эрхийн батламжийг гардуулсан.
“БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын хамгийн үзэгчдийн хүсэн хүлээдэг SPRITE SLAM DUNK-ийн аваргаар ОТИС-ийн Н.Нямдорж тодорч хошой аварга боллоо. Нийт 4 тоглогчид өрсөлдсөнөөс Н.Нямдорж эхний болон эцсийн шалгаруултанд бусад өрсөлдөгчөөсөө илүү Slam dunk хийж энэ жил аваргаа хамгаалж чадсан. Мөн тэрээр дахин NBA-ийн тоглолт (NBA China Game-2011) үзэх эрхтэй болж байна.
Мөн “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ын үеэр азтай үзэгчдийг шалгаруулан NBA-ийн багуудын өмсгөл, цамц өгсөн бол хамгийн азтай үзэгч Derrick Rose-ийн шинэ загварын пүүзийн эзэн болсон. Adidas брэнд үзэгчдийн дундах тэмцээнийг ивээн тэтгэж оролцсон бөгөөд нийт оролцсон үзэгчдэд Adidas брэндийн бэлэг дурсгалын зүйлийг гардуулсан юм. Жүжигчин Цоомоо, Өөскө “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ”-ыг хөтлөн, мөн ая дуугаа хүргэн үзэгчдийг огтхон ч уйдаалгүй хөгжөөж чадсан. Ийнхүү Спрайт супер лигийн “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” амжилттай болж, аваргууд тодорлоо.
“TLG-13″ ТББ-ын ХМА Баярмаа
loading...




Shal teneg bolson
loading...
Хаанахын заал вэ?
loading...
buynt uhaa tsogtsolbor
loading...
Баяр хүргэе Баясаа!
loading...
nymkadaa haluun bayr hurgii mun erdenebayrt amjilt..
loading...
nymka ch aimar shoo neere, ma duva ch bas sain
loading...
otis nymaa unen ulun tohoj chaddaguishde aliataj ugsunshde
loading...
allstar game tusuulsnus jhn tiimhen l yum bilee. tanih hun barag bku bolohoor alii n ch demjih bilee de. shine ordon harin goy yum bilee hehah
loading...
shine ordond bolno gedeg deers ni mongolin sagsan bombogchid nba uzne ene ter geed unehr saihan bolsoon.deed ligi gej heden aviyastai huuhduudr biznes hiicheed yu ch ogohgui yostoi luivarchid tsugalsan gazar sprite ligi nice nice.
loading...
sagsan bombogin holbooni luivarchid sprite all start humuusee ogoogui gesen unen hoshin garuud.deed ligi gej ordond neg saihan humuus tsugluulj boon mongo hiine dee.
loading...
holboo chin jinhene hogin holbooo doo,dandaa hudlaa bardam yu ch chadahgui luivarchid bdagin.
loading...
sprite league in playoff ehelsen shu, shildeg shildeg bagud busin avargiin toloo togloj ehellee. ta buhen ochij sonirholtoi, orsoldoontei togloltiig ochij uzerei
loading...
ниссаны all star хэзээ юм болоо
loading...
nissanii all star hezee haana boloh yum hariu bichsen hund 500 negj ogno id brend sags bol world is number one sport
loading...
bi uhsen ch kobe giin fan shuu zaluusaa
loading...