Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Ван Гаал халагдлаа

GD Star Rating
loading...

Байерн Мюнхенийн дасгалжуулагч Луйс ван Гаал өнгөрсөн бямба гаригт үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Бундеслигийн 29–р тойргийн тоглолтонд Байерн Нюрнбергтэй тэнцэж ирэх улирлын Аваргуудын лигийн эрхээ алдах том аюулд орсноор Байернийн удирдлага ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Ван Гаалийн оронд туслах дасгалжуулагч Андреас Йонкер улирал дуустал багийг удирдах болсон байна.

Луйс ван Гаал нь 2009 оны 7 сард Байернд ирж байсан бөгөөд эхний улиралдаа лиг болон цомдоо аваргалан Аваргуудын лигийн мөнгөн медаль авч амжилт дүүрэн нэг улирлыг дуусгасан. Байернийн удирдлага ч түүний амжилтанд сэтгэл хангалуун, итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлэн энэ улирлын эхэнд Майнц-д 1:2 харьцаатай хожигдсон тоглолтын дараа Ван Гаалын гэрээг 2012 он хүртэл сунгаж байгаагаа зарлаж байсан юм.

Харамсалтай нь ээлж дараалсан хожигдол, тэнцээ, гол тоглогчдын бэртэл зэрэг азгүйтлийн дараа түүнд эргэлзэгчдийн тоо нэмэгдсэн. Улмаар лигтээ түрүүлэх боломжгүй болж Германы цомын хагас шигшээ тоглолтонд Шалькед хожигдосноор улирал дуусгаад түүний гэрээг цуцлахаа мэдэгдэж оронд нь ирэх дасгалжуулагчийг хүртэл зарласан.

Өнгөрсөн бямба гаригт Нюрнбэргтэй тэнцсэнээр Байерн лигийн 4-р байранд бичигдэж байгаа бөгөөд хэрэв үлдсэн 5 тоглолтонд өмнө яваа Ханноверыг гүйцэж чадахгүй бол их найдлага тавиад байгаа ирэх жилийн Аваргуудын лигт орж чадахгүй аюулд орох ороод байгаа юм. Юутай ч Байерн үндсэн баг дасгалжуулж байсан туршлагүй Йонкерыг энэ зорилгод нь хүргэж чадна гэж итгэж байгаагаа харууллаа.

 

GD Star Rating
loading...
Ван Гаал халагдлаа, 9.8 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. PG says:

    Erguu barcagiin fanuud fan clubaa zarlah gazraa mon olvoo. Van Gaal tanai Barcag yamar bolgoj bsniig mededguim u?

    GD Star Rating
    loading...
  2. Chelsea_FC says:

    Buh ezduud adilhan yum da munhud hojij bh estoi yum shig sanah yum, hun bish robot toglodog gej sanadag bha

    GD Star Rating
    loading...
  3. Vaancho says:

    ulam dooshoo ywaad bai.. bayeraaaaaaaaa.. tegul Arjen Robben mini garaad oor bagt orox bno.. yaar goe we…

    GD Star Rating
    loading...
  4. Red Devil says:

    Van Gaal hedii domog ch, dendyy sagsuu negen. Harin Jupp Heinkes FCBayern-d amjilt avchirah blgyi dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: