loading...
Детройтын шинэ эзэн Том Горес болох нь өнгөрсөн баасан гаригт албан ёсоор тодорхой болсон. NBA-гээс түүний баг эзэмших эрхийг баталгаажуулсны дараа ирэх зургаан сараас тэрээр ажлаа эхэлнэ. Үүнээс өмнө Пистонст нилээдгүй шинэчлэл явагдах төлөвтэй байна. Гэхдээ багийн сагсанбөмбөгийн албаны дарга Жо Думарс албан тушаалдаа үлдэнэ гэдгийг эх сурвалжууда мэдээлж байна. 2000-2001 оны улирлаас энэ албыг хашиж байгаа Думарс 2004 онд NBA-гийн аварга авсан “Пистонс”-ийн цөмийг бүрдүүлсэн гавьяатай. Тоглогч байхдаа NBA-гийн аварга хоёр удаа болж байсан түүнийг 2006 онд “Алдрын танхим”-д мөнхөлсөн. Думарсын хийсэн наймаа, драфтууд Пистонсын амжилтанд онцгой нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал 2002 онд Чонси Биллапсыг авч, 2001 оны драфтаар Мехмут Окурыг 38-р сонголтоор авч байлаа.
loading...




Chauncey Billups 1997 onii draftaar irj b.san
loading...
Chauncey Billups 1997 onii draftaar Bostond irj b.san
loading...
nadaha ehled oilgoj unshchad shumjilech t1 amisga mini..
loading...
uhaan muutai yum baij yun ch ih shuumjleh durtai yum be? ha ha ha bur 2 oruulchihsan ch baih shig
loading...
zia xailt Pistons mini ywaad bgaara.. hehe
loading...