loading...
Арсеналын аварга авах найдвар Блекпультэй хийсэн тоглолтын дараа боломжтой хэвээр үлдлээ. Диаби, Эбүэ, Ван Перси нар гоолдож 3 : 1-ээр “Блумфилд Роад” цэнгэлдэхэд Буучид хэрэгтэй хожил авлаа. Энэ тойргийн дараа тэд Манчестер Юнайтедаас долоон онооны зөрүүтэй нэхэж байна. 35-р тойрогт энэ хоёр багийн тулаанаар олон зүйл шийдэгдэнэ байх. Тэрнээс өмнө Арсенал Ливерпуль, Тоттенхэмтэй хүнд тоглолтууд хийнэ.
Мануэль Альмуния тоглолтын өмнөх бэлтгэл дээр өвдгөө бэртээсэн учир Йенс Леманн Блекпулийн эсрэг гараанд гарч тоглосон. 41 настай ахмад хаалгач ийнхүү Арсеналын өмсгөлтэй 200 дахь тоглолтоо тун санамсаргүй байдлаар хийж байна. Тоглолтын эхний үед түүнд төдийлөн хичээгээд байх шаардлага гарсангүй. Хүснэгтийн 17-р байранд явж байгаа Блекпулийн довтолгоо төдийлөн үр дүнтэй болж чадахгүй байлаа.
Харин Арсеналчууд эхний гоолоо 18 дахь минутад хийлээ. Бэртлээсээ эргэж ирсэн Сеск Фабрегасын мэдрэмжтэй дамжуулалтыг Ван Перси довтолгоо болгон үргэлжүүлж Аби Диаби төгсгөлийг нь хийсэн юм.
Энэ гоолоос ердөө гуравхан минутын дараа Эммануэль Эбуэ Жек Уилширтэй хосолсон гоёмсог довтолгоо өрнүүлж Кингсоны хаалгыг мялаасан. Эхний үе талдаа ч ороогүй байхад хоёр гоолоор тэргүүлж эхэлсэн ч Арсеналчууд довтолгоогоо сааруулсангүй.
Хэдийгээр багийнх нь довтолгоо төдийлөн сайн явж өгөхгүй байсан ч Ян Холлоуэй сэлгээ оруулах гэж яарсангүй. Тэрээр бүр 60 дахь минутад л шинэ тоглогч талбайд оруулж ирсэн.
Хоёрдугаар үеийг талбайн эзэд довтолж эхлүүллээ. 52 дахь минутад Дадли Кэмпбелл Арсеналын хамгаалагчдаас сугарч гарсан ч Леманн саад боллоо. Гэхдээ ойрхон явсан Гари Тейлор-Флетчер довтолгоог төгсгөж тооны харьцааг ойртуулсан. Хожил авна гэдэгтээ итгэлтэй байсан Буучдыг энэ гоол багагүй сандрууллаа. 61 дэх минутад Венгр довтолгоонд шинэ салхи оруулж хурдтай Валкоттыг Аршавины оронд талбайд гаргалаа. Энэ сэлгээ ч үр дүнгээ өгч 76 дахь минутад Тео Ван Персид гоолын дамжуулалт өгсөн юм. Валкотт премьер лигийн 169 минут тутамд гоолын дамжуулалт өгч байгаа үзүүлэлт байна. Цаг дуусахаас дөрвөн минутын өмнө Киран Гиббс, Аарон Рэмси талбайд гарч Фабрегас, Насри сэлгээнд суусан.
Ийнхүү Арсенал улирлын 18 дахь хожлоо авч 62 оноотой боллоо. Ирэх тойрогт тэднийг хүнд өрсөлдөгчид хүлээж байна.
| 4 сарын 10. Блэкпул. Цэнгэлдэх”Блумфилд Роад”. Ерөнхий шүүнч- Ли Мэйсон (Бостон). |
|
| БЛЭКПУЛ – АРСЕНАЛ – 1:3 (0:2) | |
| Блэкпул | Арсенал |
| Ричард Кингсон | Йенс Леманн |
| Алекс Баптист | Эммануэль Эбуэ |
| Крэйг Кэзкарт | Себастьен Скиллачи |
| Иан Эватт | Лоран Косельни |
| Стивен Крейни | Гаэль Клиши |
| Гари Тейлор-Флетчер | Джек Уилшир |
| Кейт Саузерн, 82 | Абу Диаби |
| Чарли Адам | Самир Насри, 86 |
| Люк Варни, 60 | Сеск Фабрегас, 88 |
| Джейсон Панчон, 87 | Андрей Аршавин, 61 |
| Дадли Кэмпбелл | Робин Ван Перси |
| Сэлгээ : | |
| Энди Рид, 60 | Тео Уолкотт, 61 |
| Мэтью Филлипс, 82 | Киран Гиббс, 86 |
| Сергей Корниленко, 87 | Аарон Рэмси, 88 |
| Шар хуудас : | |
| Кейт Саузерн, 64 | Абу Диаби, 45 |
| Стивен Крейни, 69 | Джек Уилшир, 53 |
***
Астон Вилла Жеймс Коллинзийн гоолоор Ньюкэслийг хожиж “аюултай бүс”-ээс холдлоо. Люк Янгийн чөлөөт цохилтыг тэрээр 24 дэх минутад мөргөж багтаа хожил авчирсан. Улирлын эхэнд “Шаазгайнууд” талбайдаа Виллаг 6 : 0-ээр бутниргэсэн. Тэр хариуг авч Жерар Ульегийн залуус авч чадлаа.
Ньюкэсл хэрэгтэй оноогоо авч чадалгүй хүснэгтийн 9-р байрандаа хэвээр үлдлээ.
| 4 сарын 10. . Бирмингем. Цэнгэлдэх “Вилла Парк”. Ерөнхий шүүгч- Стюарт Атвелл (Нунатон). |
|
| АСТОН ВИЛЛА – НЬЮКАСЛ – 1:0 (1:0) | |
loading...




sn bsaan manaixan….title awxiin tuluu…odo 3 hvnd ursuldugc….hetsvv bnashvv gxde zvere arsenal maani xojnoo…keep moving forward
loading...