Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Сери А лиг 32-р тойрог : АС Милан тэргүүлсээр

GD Star Rating
loading...

Сери А лигийн 32 тойргийн тоглолтууд явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгчид бүгд тус тусын хожлоо авсан бөгөөд харин доод лиг рүү унахгүй төлөөх тэмцэл ширүүсэж байна.

АС Милан энэ тойрогт Фиорентинагийн талбайд зочилж хүндхэн тоглолт хийлээ. Багийн ахлагчаар тоглосон  Зеедорф (8), Пато (41)-гийн оруулсан гоолуудаар тэд тоглолтыг тэргүүлж байсан ч 87 дахь минутад Ибрагимович туслах шүүгчтэй маргаж талбайгаас хөөгдсөний дараа байдал эвгүй болж ирсэн. Үүнээс өмнө 79 дэх минутад Варгас тооны харьцааг ойртуулаад байсан юм. Гэхдээ талбайн эзэн Виолачууд тэнцээний бөмбөгийг оруулж чадсангүй.

Улирал дуусахад зургаан тойрог үлдсэн энэ шийдвэрлэх үед Златан гурван тоглолт өнжиж магадгүй байна. Тэрээр энэ улиралд нийт 66 удаа алдаа гаргаж, найман шар, хоёр улаан хуудсаар торгуулаад байна.

АС Милан 2011 он гарснаас хойш лигтээ ердөө нэг л удаа ялагдал хүлээжээ. Тэд аваргын цомд алхам алхмаар ойртсоор байна.

***

Миланы араас хамгийн ойрхон нэхэж байгаа Наполи Болоньягийн Ренато Даль’Ара” цэнгэлдэхэд зочилж 2 : 0-ээр хожил авлаа. Маскара, Хамсик нар энэ тоглолтын гоолуудыг хийсэн. Сүүлийн үед гайхалтай формтой байгаа Эдинсон Кавани торгуулийн улмаас талбайд гараагүй. Харин түүний оронд гараанд гарсан Маскара үүргээ сайн биелүүллээ. Наполи бямба гаригт энэ хожлыг авсан учраас Милантай онооны зөрүүгээ нэг болгож ойртуулсан. Гэхдээ АС Милан өрсөлдөгчөө ялсан учраас дахин гурван оноо тэднийг зааглах боллоо.

***

Хуучин ноёд” Ювентус улирал дуусахаас өмнө аваргуудын лигийн эрх авах найдвар байсаар байгаа. Энэ тойрогт тэд Женоаг  3 : 2-оор буулган авч боломжоо хадгаллаа. Лука Тони хуучин багийнхаа хаалганд хожлын гоолыг 83 дахь минутад оруулсан юм. Залуу хамгаалагч Бонуччи өөрийнхөө хаалгыг 7 дахь минутад мялааж багаа хүнд байдалд оруулсан. Гэхдээ Симоны Пепе түүний алдааг цайруулж тооны харьцааг Ювегээс тэнцүүллээ. Өнгөрсөн өвөл Удинезегээс Женоад ирсэн Флоро Флорес 57 дахь минутад гоолдож Женоа дахин тэргүүлж эхэллээ.

Энэ хүнд үед Матри тэнцээний бөмбөгийг оруулж улмаар Тони хожлын гоолы Ювед авчирсан. Дель Нери тоглолтын дараа “Манай багийнхан 90 минут тэмцэж маш гайхалтай өрсөлдөөн үзүүллээ. Тоглолтын турш долоо найман гоол хийх боломж бүрдүүлсэн ч эсрэг багийн хаалгач тун гайхалтай байлаа. Үлдсэн тоглолтуудад энэ чигээрээ хичээж чадвал Аваргуудын лиг тийм ч хол биш байна” хэмээн ярьжээ.

***

Бямба гаригт хоёр сонирхолтой тоглолт явагдсан. АС Милан, Шалькед дараалан хүнд ялагдал амссан Интер Милан клуб Кьвотой туллаа. Эстабьян Камбьяссо, Майкон гоолдож 2 : 0-ээр хэрэгтэй тэд  хожил авсан.  Интер энэ улиралд Кучуг гоол хийсэн таван тоглолтод бүгдэд нь ялалт байгуулсан байх юм.

Тэд 63 оноотой болж хүснэгтийн 3-р байранд бичигдэж байна.

Улирлыг тун сайн формтой үргэлжлүүлж байгаа Удинезе клуб Ромаг талбайдаа угтаж авсан. Аваргуудын лигийн эрх авахаар тэмцэж байгаа Романиста нар багийн ахлагч Тоттигийн ачаар хожил авсан. Тооны харьцаа 1 : 1 байх үед Тотт 94 дэх минутад гоолдож багтаа тун чухал гурван оноо авчирсан юм.

Тотти энэ тоглолтын дараа Серия А лигт 203 гоолтой болж бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад 6-д бичигдэж байна. Дахин хоёр гоол хийхэд Роберто Бажжог гүйцэж 5-р байр луу дэвшинэ.

Мөнхий хотын баг 53 оноотой Аваргуудын  лигийн байрнаас дөрвөн оноо алдаж байна.





GD Star Rating
loading...
Сери А лиг 32-р тойрог : АС Милан тэргүүлсээр , 8.9 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. buya says:

    juve maani CL-d oroh erheee avaasai , 2 daraalalaad hojcihloo shuu

    GD Star Rating
    loading...
  2. davka says:

    aguu milan escudetto hvrteeseidee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: