Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ОУОХ » Токио 2020 оны олимпийн наадмын төлөө

GD Star Rating
loading...

Өнгөрөгч амралтын өдөр Японы орон нутгийн сонгууль явагдаж Токио хотын даргаар Шинтаро Ишихара улиран сонгогджээ. Тэрбээр сонгогдсоныхоо дараа “2020 оны олимп эхлэхэд 9 жилийн хугацаа үлдлээ. Бид 2020 оны олимпийн бэлтгэл ажилдаа орно. Манай оронд тохиолдоод байгаа энэхүү уй гашууг дарахад спорт маш их чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг би мэдэж байна” гэж мэдэгджээ. 2009 онд Токио хот 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Рио де Жанейро хотод ялагдаж байсан билээ. Тухайн үед Ишихара мөн хотын дарга байсан бөгөөд тухайн үед нэр дэвших ажлын хүрээнд 15 тэрбум иен буюу  176 сая долларыг үргүй зарцуулсан хэмээн хэл аманд ороод байсан юм.

Хотууд олимпийн наадамд нэр дэвших хүсэлтээ ОУОХ-нд 9 сарын 1-нээс өмнө уламжлах ёстой бөгөөд 2013 оны 9 сард Буэнос Айрис хотноо болох Олимпийн чуулганаар хотын нэр тодорно. Одоогоор Берлин, Кейп Таун, Доха, Ром, Истанбул хотууд нэр дэвших сонирхолтой байгаагаа мэдэгдээд байна.

GD Star Rating
loading...
Токио 2020 оны олимпийн наадмын төлөө, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: