loading...
Япон оронд болсон газар хөдлөлт, цунамийн гамшиг дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Гадаад, дотоодын олон хүн Японы ард түмэнд туслах хандивын ажил өрнүүлэн тусалж дэмжиж байгаа. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо, “Оошима” дэвжээний Кёкүтэнхо нар атомын цахилгаан станцын осол гарсан Фүкүшима мужид энэ сарын 9-нд очин, хоргодох газар амьдарч буй хүмүүстэй уулзан, нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө.
Уг цахилгаан станцаас 50 км зайтай орших Ишикава хотод Фүкүшима мужийн таван хот, тосгоны оршин суугчид амьдарч байгаа юм байна. Хакүхо, Кёкүтэнхо нар эрдэсжүүлж баяжуулсан цэвэр ус 10 тонн, 20 мянган ширхэг бэлэн хоолыг хоргодох газар оршин сууж байгаа иргэдэд гардуулав.
Хакүхо “Энэ бүх зүйлийг бид дангаар бэлдээгүй. Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг юм шүү. Би Фүкүшима мужийн Монгол дахь аялал жуулчлалын хүндэт элчин төлөөлөгчийн үүрэг хүлээсэн хүн” хэмээн ярьж байв. Тус хотын хоргодох газрын иргэдийг эргэж ирсэн анхны урлаг, спорт, улс төрийн алдартан нь манай хоёр бөх болжээ. Тэд хүмүүст урмын үг хайрлан, сэтгэлийн дэм болсонд иргэд ихээхэн баяртай байв.
Газар хөдлөлт болсон цагаас хойш Хакүхо газар дээр нь очиж тусламж үзүүлэхийг хүсэж байгаагаа ярьж байсан билээ. Байдлыг очиж үзээд хүмүүс тэсвэр тэвчээр гарган, бэрхшээл зовлонг туулж байгааг хараад их хүч орох шиг боллоо гэж хэлсэн бөгөөд цэвэр ус, хоол хүнс дутмаг байгаа тул цаашдаа ч дахин тусламж үзүүлэх болно гэдгээ хэллээ.
loading...




boloodoo dandaa l tuslamj awdag sh dee manaihan
loading...