loading...
Өнгөрсөн амралтын өдрүүдэд, 4-р хороололд байрладаг “МОНГЕН” сургалтын цогцолборт зохиогдсон, Монголын шатрын хөгжлийн төлөө зүтгэж яваа ахмад шатарчин Д.Дамдины нэрэмжит өсвөрийн шатарчдын “Залуу халаа” тэмцээний хөвгүүдийн 8 хүртэлх U-8 насны ангилалд (8 тавилд 31 шатарчид өрсөлдсөн) М.Бат 7,5 Х.Баясгалан 7, Б.Ишваанчиг 6,5 U-10 (8-49) Ц.Бямбабаяр 6,5 Э.Баасансүрэн,Н.Отгонбаяр хоёр 5,5 U-12 (7-33) Ц.Бат-эрдэнэ 6,5 Г.Алтайхүү 6, Н.Энхдаваа 5,5
U-14 (7-30) Г.Мөнхбаяр 6,5 Б.Батхишиг 5,5 Г.Сугар 5, U-18 (7-17) Г.Батбилэг 6, Н.Даваа-Очир, Л.Соронзонболд нар 5; охидын G-8 (7-13) Б.Дэлгэрмаа 6. Т.Номин 5,5 Б.Анужин 4 G-10 (7-17) Б.Энхжин 6, Р.Халиун-Эрдэнэ 6, Б.Дэжидмаа 5 G-12 (7-17) Б.Оюунсувд, Н.Уранчимэг,Ч.Оюунбилэг нар 5,5 G-18 (тойрог-9) Б.Баярмаа 8, Э.Хулан 7, Ц.Сайханчимэг 6 онооны амжилтаар медальт байруудад тус тус шалгарчээ.
Хорин жилийн тэртээгээс сургалтын тогтолцоог боловсронгүй болгох талаар тодорхой зорилт дэвшүүлж, төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй гавъяат багш Н.Лхагваа захиралтай “МОНГЕН” цогцолбор нь олон шатарчдыг төрүүлэн гаргаж шатрын тэмцээнийг удаа дараа зохион улмаар хоёр жилийн өмнөөс шатрын сургалттай анги нээн амжилттай ажиллаж байгаа ажээ.
loading...



