loading...
Спорт Аккорд буюу Олон улсын спортын холбоодын нэгдсэн холбооны хурал өнгөрөгч өдрүүдэд олимпийн нийслэл Лондон хотод болж өнгөрлөө. Хурал нь энэ зун ӨАБНУ-ын Дурбан хотноо болох ОУОХ-ны ерөнхий чуулганы өмнөх хамгийн том хурал бөгөөд хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
- Спортын уралдаан тэмцээний бооцооны талаарх боловсролын хөтөлбөрийг хамтдаа хэлэлцэж баталсан байна.
- 2004 оноос холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Хейн Вербруггенийг улираан сонголоо.
- 2013 оны Спорт Аккордын Дэлхийн тулааны спортын наадмыг Санкт Петербург хотноо зохиоэ н явуулах шийдвэр гаргалаа.
- Спорт Аккордын шагнал болох “Спортын хийморь” шагналыг шилдэг төсөл, шилдэг хувь хүнд гардууллаа.
- ОУОХ-ны ТОП түнш компани болох Кока Кола өөрийн 2020 он хүртэлх стратеги, маркетингийн зорилтыг танилцуулав.
- Олон улсын спортын холбоод “Энх тайван – Спорт” нэгдсэн тунхагт гарын үсэг зурах ёслолын үйлдлээ.
- Зуны спортын холбоод, өвлийн спортын холбоод гэх мэт салбар зөвлөлийн хурлууд болжээ.
- 2018 оны олимпийн наадамд нэр дэвшиж буй БНСУ-ын Пён Чан, ХБНГУ-ын Мюнхен, Францын Аннеси хотын төлөөлөгчид өөрсдийн хотын тухай танилцуулгаа хийжээ. Энэхүү танилцуулганд улс бүрийн томоохон төлөөлөгчид оролцсон байна.
- 2012 оны Лондон, 2014 оны Сочигийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга нар болох Себастьян Коэ, Димитрий Чернышенко нар тус тус танилцуулга хийсэн байна.
- Хурлын өмнө ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал болсон бөгөөд энэхүү хурлаар Сочигийн олимпод шинээр нэмэгдсэн 6 спортын төрлийг баталсан юм.
loading...



