loading...
Мэргэжлийн сүмогийн найрааны асуудлыг шалгах комиссоос Монголын бөх Хошиказэ Б.Амармэнд, Өвөрмонголын Соококүрай нарыг найраанд оролцсон хэмээн мэдүүлсэн билээ. Сүмогийн холбоо өчигдөр хуралдаж, хоёр бөхөд зодог тайлах шийтгэл оноосон байна.
Тэднийг маргаашийн дотор зодог тайлах өргөдлөө гаргахыг шаардсан бөгөөд татгалзсан тохиолдолд холбооноос хөөнө гэж зарлажээ. Ийнхүү найрааны асуудлаар нийт 25 бөх холбооноос шийтгэл хүлээгээд байна.
loading...



