Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Манчини “Тевес хоёр долоо хоногийн дараа ирэх боломжтой”

GD Star Rating
loading...

Карлос Тевесийн бэртэл улирлын үлдсэн тоглолтыг өнжих хэмжээний   аюултай биш гэж Роберто Манчини баталжээ. Аргентин довтлогч өнгөрсөн шөнө Ливерпультэй хийсэн тоглолтын 16 дахь минутад шөрмөсөө бэртээж талбайг чөлөөлсөн юм. Түүний оролцоогүйгээр баг нь Ливерпульд 3 : 0-ээр бут ниргүүлсэн бөгөөд Тевес өөрөө Ман Юнайтедтэй хийх ФА цомын тоглолтыг өнжих болоод байна.

“Бямба гаригт тоглохгүй нь ерөнхийдөө тодорхой болсон” хэмээн Манчини түүний талаар хэллээ. “Гэхдээ улирал дуустал тоглохгүй гэсэн  андуу ташаа мэдээлэлд битгий итгээрэй. Тэр хоёр долоо хоногийн дараа гэхэд зүгээр болно байх. Сүүлийн тойргийн тоглолтуудад Тевесийн хэрэг их болно”

Ливерпульд ялагдсан тоглолтын талаар “Миний буруугаас болж хожигдсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би ямар алдаа гаргасан гэдгээ өөрөө мэдсэн. Бид 20 дахь минутаас л тоглож эхэлсэн. Тоглолтын өмнөх бэлтгэлийг хангалтгүй хийж бас гурван шинэ тоглогч талбайд гаргасан нь буруу шийдвэр байлаа. Маш их сул зай үүсгэж байсан болохоор тэд илүү чөлөөтэй довтолж байсан” гэжээ.

 

GD Star Rating
loading...
Манчини "Тевес хоёр долоо хоногийн дараа ирэх боломжтой", 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A says:

    Фанатуудаа::: 2010-11 оны улирлын Роналдо, Кака, Ливерпуулын Каррол, Суарез, Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: