Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Ч.Ганзориг Азийн боксын холбооны дэд тэргүүнээр сонгогдов

GD Star Rating
loading...

Казахстаны Алматы хотноо Азийн боксын холбооны ээлжит бус их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус их хуралд тивийн боксын холбоонд гишүүнчлэлтэй 44 орноос 30 улс төлөөлөгчөө оролцуулсан байна. Хурлаар Азийн боксын холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн 13 гишүүнийг шинээр сонгожээ.

Ерөнхийлөгчөөр Узбекистаны иргэн Гофур Рахимов улиран сонгогдсон бол дэд ерөнхийлөгчөөр Тайвань, Япон, БНСУ, Монголын төлөөлөл өрсөлдсөнөөс Тайвань долоо, Япон гурав, БНСУ хоёр, Монгол 18 санал авчээ. Үүнээс Монголын Олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг хамгийн олон санал авч, Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, гавьяат эдийн засагч Ч.Ганзориг ийнхүү Монголынхоо олимпийн шилдэг дөрвөн төрлөөс анхлан тивийнхээ холбооны дэд ерөнхийлөгчийн албанд сонгогдсон нь манай улсын боксчдын амжилт, холбооноос явуулж буй зөв менежмент, үйл ажиллагааны үр дүн боллоо.

GD Star Rating
loading...
Ч.Ганзориг Азийн боксын холбооны дэд тэргүүнээр сонгогдов, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. kkk says:

    goe goe odoo muusain japan koreachuudad luiwarduulj deerelhuuleheergui bolloo

    GD Star Rating
    loading...
  2. Mandakhbayar says:

    Ganzorig yurunhiilugchdoo unun setgeleesee bayar hurgey. Mongoliin boks delhiid bair suuraa batatgaj bna ulam bur mandan badartugai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: