Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Энди Кэррол Ливерпуль дэх гоолын “данс”-аа нээлгэлээ

GD Star Rating
loading...

35 сая фунтээр үнэлэгдсэн “Алтан жаал” Энди Кэрролл дебут гоолоо ихэрлүүлж, Дирк Кюит нэгийг нэмэрлэснээр Ливерпульчууд Ман Ситиг 3 : 0-ээр бут ниргэлээ.

Премьер лигийн 32-р тойргийн сүүлийн энэ тоглолт “Энфилд” цэнгэлдэхэд явагдсан бөгөөд ФА цомын хагас шигшээ тоглолтын өмнө хүндхэн ялагдал Сити амслаа.

Тэдний хувьд энэ бүхнээс хамгийн харамсалтай нь Карлос Тевес бэртэл авч талбайг орхисон явдал байв. Ман Юнайтедийн эсрэг Тевес тоглохгүй байх магадлал өндөр байна.

Тоглолт эхнээсээ л Ливерпулийн давамгайлал дор өрнөсөн. 13 дахь минутад Рауль Мейрелешийн алсын цохилт Компанигаас ойж ирэхэд Энди Кэррол хүчтэй цохилтоор Хартын хаалгыг мялаасан.  Жнгөрсөн нэг сараас хойш “Энфилд”  гоолыг хүлээсэн болохоор гоолын баяр ч даруухан байсангүй. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл байжээ. Дашрамд дурьдахад тэд 14 премьер лигийн тоглолт дараалан гоол хийж байна.

16 дахь минутад Ливерпулийн эсрэг сайн гоолддог Карлос Тевес шөрмөсөө бэртээж сэлгээнд сууснаар Ситигийн довтолгооны хүч үлэмж хэмжээгээр буурлаа. Түүнийг сэлгэн Марио Балотелли талбайд орж ирсэн ч төдийлөн үр дүнтэй тоглож чадаагүй.

34 дэх минутад талбайн эзэд тэргүүллээ баталгаажуулж дахин нэг гоол хийлээ. Фабио Аурелиогийн цохилтыг мөн л Компани тасалсан ч Киютид бөмбөг шилжиж тэрээр тун тайван цохиж гоолдсон.

Энэ гоолоос ганцхан минутын дараа Мейрелешийн агаараар өгсөн дамжуулалтыг Кэррол чулуу болгон дубль хийж яагаад  өөрийнх нь төлөө 35 сая фунт төлснийг дэлхий нийтэд харууллаа.

Сити 26/12/2005 хойш эхний үед гурван гоол хаалгандаа алдаж үзээгүй байсан.  Кенни багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун байсан учраас цаг дуусах хүртэд сэлгээ хийхээ азнасан. Харин Манчини хүнд байдлаас гарах аргаа олсонгүй. Тэрээр 59 дэх минутад Милнерийг Силвагаар сэлгэсэн ч үр дүн багатай байсан.

Яя Турегийн алсын цохилтыг Рейна хаасныг эс тооцвол хоёрдугаар үед сонирхолтой зүйл бага болсон. Ийнхүү Ливерпуль хүснэгтийн “ТОП 4″ байранд яваа байгуудтай хийсэн тоглолтоос 13 оноо аваад байна. Харин хүснэгтийн сүүлийн дөрвөн байранд байгаа багаас ердөө 8-г л салгажээ. Ман сити Челсигийн ард 4-р байранд үлдсэн бол Ливерпуль бага багаар онооны зөрүүг ойртуулсаар байна.

 




4 сарын 11. Ливерпуль. Стадион “Энфилд”. 44776 үзэгч.
Шүүгч – Марк Халси (Болтон).
ЛИВЕРПУЛЬ – МАНЧЕСТЕР СИТИ – 3:0 (3:0)
Кэрролл, 13 (1:0). Кёйт, 34 (2:0). Кэрролл, 35 (3:0).
Ливерпуль Манчестер Сити
Пепе Рейна Джо Харт
Джон Флэнэган Дедрик Боята
Джейми Каррагер Венсан Компани
Мартин Шкртел Джолеон Лескотт
Фабио Аурелио Александар Коларов
Лукас Джеймс Милнер, 59
Джей Спиринг Гарет Бэрри
Рауль Мейрелеш Яя Туре
Дирк Кёйт Адам Джонсон
Луис Суарес Карлос Тевес, 16
Эндрю Кэрролл, 90+1 Эдин Джеко
Сэлгээ:
Давид Нгог, 90+1 Марио Балотелли, 16; 83
Джеймс Милнер, 59
Найджел Де Йонг, 83
Шар хуудас :
Фабио Аурелио, 27

GD Star Rating
loading...
Энди Кэррол Ливерпуль дэх гоолын "данс"-аа нээлгэлээ, 9.1 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. livpool says:

    uuniig l gaihamshig gene dee

    GD Star Rating
    loading...
  2. gerrard fan says:

    Liverpooliin davamgailal dor saihan toglolt bolloo. Suarez, Carroll 2 g liverpool hudaldan avsan ni mash zuv naimaa bolson gedgiig delhii niited Haan Kenny haruullaa. Merseer baigaad 5-r bair oilgomjtoi um bna. Harin 4-r bairand bodit baidal deer mash ih hicheej, az dairch baij l hureheer manai bag haragdaad bgaa um daa. Carroll, Kuit nartaa bayarlalaa. Liverpool uragshaa…………

    GD Star Rating
    loading...
  3. Кэрол, Куит 2 яахав ээ, саяны тоглолт дээр Суэрез л бужигнуулж байна лээ, бүх аюул Урагвай довтлогчоос л ирж байсан. Тиймээс ч гоал.ком-оос МОМ-аар Кэрол биш Суэрезыг шалгаруулсан байсан

    GD Star Rating
    loading...
  4. tiimee says:

    Caroll gej neg l ih saihan zaluu. Utgun shar usee booson, tsenher nudtei, undur nuruutai. Harin hulbumbug toglohdoo her yum boldoo. Nadad bol hudlaa l sanagdaad baigaa

    GD Star Rating
    loading...
  5. liverpoo says:

    tiimee ene bol gaihamshig ooor yug gaihamshig geh ym be kkkkkkk
    amjilt uragshaaa

    GD Star Rating
    loading...
  6. mrganaa says:

    ene tiimee gesen nertei nohor jaahan yumtai bj magadgui yum shig bhiin?hol bombog sain togoldog gedgee say haruulchaad bgaa yum bish u?liverpoold irheesee omno ch haruul;tsan bsiin?tsarailag bolhoor holbombog togloj chadhaa bolchdiim bh da ha ha ha

    GD Star Rating
    loading...
  7. A says:

    Фанатуудаа::: 2010-11 оны улирлын Роналдо, Кака, Ливерпуулын Каррол, Суарез, Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  8. mrganaa says:

    ene ymar goe bichleg ve?

    GD Star Rating
    loading...
  9. Red Devil says:

    Tiimee LFC ManCity-g goyo hussan, congrats!!! Ireh jil hyyhdyyd Euroleague avah boltugai gej erooe!!!

    GD Star Rating
    loading...
  10. Chelsea_FC says:

    Ter suuld yavaa gurvan W chini yamarch bagiig suhruulne shu. ManU -d ene jiliin anhni hojigdlig amsula biz de. Liverpool sain bna aa, nudee olson naimaa hiisen ni haragdaj bna. odoo 6 togloltoos heden onoo avbal champions league tei shu. Man City Tevez gui buh togloltdoo hojigdoh yum da.

    GD Star Rating
    loading...
  11. MG Liverpool says:

    Liverpool Liverpool Liverpool tiiimee!!! ene ManCity Tevezgu Tevezgu l ghiin odo tgd Tevez ni zodog tailchhaar yaana da huurhii….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: