Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » “Интер Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...

Требль хийсэн багт өөрчлөлт хэрэггүй. Харин багийн гол цөмийг хадгалж, шилдэг тоглогчдоо авч үлдэх нь нэн тэргүүний асуудал байдаг. Интерийн удирдлага ч үүнийг дагаж зуны арилжаа наймааны цонхоор том наймаа хийлгүй, сэлгээний тоглогчдоо зээлэх маягаар ажилласан.

Гэхдээ тэд яаж ч хичээгээд амбиц  ихтэй Жосе Моуриньог Мадрид руу явах хүслийг нь  зогсоож  чадаагүй нь багийн уналтын эхлэл байлаа. Түүний орыг залгасан Рафаел Бенитез  oн солигдохоос өмнө ажлаасаа халагдаж шинэ дасгалжуулагч хайх хэрэгтэй болсон. Интерийн заналт дерби  АС Миланд тоглож бас дасгалжуулж явсан Леоанрдо ажлыг саналыг хүлээж авснаар Интер шигдээд байсан намаг балчгаасаа бага багаар сугарч эхэлсэн билээ. Үүнд өвлийн наймааны цонхоор авсан тоглогчдын хүч хөдөлмөр багагүй бий.

Он гарахаас өмнө аваргуудын лигийн эрхтэй үлдэх үү гэгдэж байсан Бенеаматачууд өдгөө аваргын төлөө өрсөлдөж АС Миланы араас таван онооны зөрүүтэй нэхэж байна. Гэхдээ л аваргуудын лигт Шалькед хүндхэн ялагдал амсаж хасагдахад ойрхон байгаа. Өнгөрсөн жилийн требль хийсэн Интер Миланы сүр хүч ор сураггүй болсон ч энэ жилдээ требль хийх боломж магадлал байсаар байгаа. Ингээд Интерийн шинэ тоглогчид хэр зэрэг идээшиж байгааг сонжицгооё.

1. Жампаоло Паццини (А)

Хаанаас : Сампдория

Хэдээр : 12 сая евро+Жонатан Бьябьяни

Тоглолт/гоол : 10/6

Улирлын эхний хагаст Интерээс Самуэль Это’огоос өөр довтлогч байгаа онохоо байсан гэхэд хилсдэхгүй. Түрүү жилийн Диего Милитогийн гайхалтай форм бэртэл гэмтлийн хар сүүдэрт дарагдсан учраас шинэ эрч хүчтэй бөмбөгдөгч урд шугаманд яаралтай хэрэгтэй байлаа. Харин энэ орон зайг Паццини гайхалтай нөхөж чадсан. Дебут тоглолтдоо л Пацини хоёр гоол хийж багаа 3-2 -оор Палермог буулган авахад тусалсан.

Эдгээр амин чухал гоолууд нь түүнд Il Pazzo буюу “Галзуу” гэсэн  хоч авахад хүргэсэн билээ. Франц хамгаалагч Жонатан Бьябьяни түүнтэй зөрөөд Сампдорияг зорьсон нь харамсаад байх зүйл биш. Улирлын эхний хагаст Паццини 19 тоглолтод зургаан гоол хийгээд байсан бол шинэ багтаа 12 тоглолтод л ийм хэмжээний гоолоор бэлэг барьжээ. Сүүлд Леччег 1 : 0-ээр хожиход мөн л хожлын бөмбөг оруулсан. Аваргуудын лигт тоглож болох байсан бол Шалькед олон гоолоор баг нь ялагдахгүй ч байсан байж мэдэх юм.

2. Андреа Раноккья (B)

Хаанаас : Женоа

Хэдээр : 12.5 сая евро

Тоглолт/гоол :  14/0

Мөн л өвлийн цонхоор хийгдсэн наймаа. Италийн аварга хэрнээ Итали тоглогчид нүдний гэм болсон гэж шүүмжлүүлдэг Интерийн хувьд тун сайн наймаа болсон. Моратти ч   Раноккьягийн талаар “Эцэст нь нэг Итали тоглогчтой боллоо. Нилээд эртнээс  бид түүнийг анхааралдаа авчихсан байсан. Цаашдаа залуу тоглогчид дээр тулгуурлаж наймааны бодлогоо зохионо” хэмээсэн. Вальтер Самуэлийн бэртэл залуу эрд хурдан гараанд гарахад тус болсон. Гэхдээ дебут тоглолтоосоо л Андреа итгэж болох залуу гэдэг нь харагдсан юм. Нэгэнт байр сууриа олчихсон болохоор цаашдаа түүнд асуудал бага биз ээ. Аваргуудын лигийн дебутээ ч Байерны эсрэг хийгээд амжсан байгаа. Өнгөрсөн оны 11 сард мөн Италийн шигшээ багт анх дуудагдаж Пранделлигээс сайн гэсэн үнэлгээ авсан.

3. Юто Нагатомо (B)

Хаанаас : Чезена

Хэдээр : Зээл

Тоглолт/гоол : 8/1

Сүүлийн хэдэн жил”Самурай”-нууд Европын топ лигүүдэд олноороо үзэгдэх болсон. Тэдний нэг бол Азийн цомын гол баатруудын нэг Нагатомо. Катарт зохиогдсон Азийн цомын дараа түүнийг Интерийн удирдлага зээлээр авч зөрүүлээд Давид Сантоныг Чезена руу зээлчихсэн.

Өмнө нь Интерийн түүхэнд Япон легионор байгаагүй гэдэг. Эхлээд сэлгээгээр гарч ирдэг байснаа яваандаа гарааны багтах болсон намхан Япон залуу бага багаар Интерийн фенүүдийн хайрыг татаж байгаа. Олон байрлалд тоглох чадвартай учраас бэртэл гэмтэл, торгуултай үед багтаа чамгүй тус болно байх. Женоаг 5 : 2-оор ялахад дебут гоолоо хийгээд амжсан.

Байерн Мюнхентэй хийсэн аваргуудын лигийн тоглолтын үеэр “You’ll Never Walk Alone” гэсэн бичигтэй нутгийнхаа тугийг барьж алхсан нь олон хүнд сэтгэгдэл төрүүлсэн нь дамжиггүй.  Түрүү зуны дэлхийн аваргаар Арсен Венгер Ютог өөрийнхөө шилдэг 11-т багтааж байлаа. Улирлын төгсгөлд жинхэлж магадгүй.

4.  Филиппе Коутиньо (С)

Хаанаас : Васко да Гама

Хэдээр : Зээлээс эргэж ирсэн

Тоглолт/гоол : 17/0

Бразилийн лигт хоёр жил суралдаж эрийн цээнд хүрсэн  Коутиньог өнгөрсөн зун Интер эргүүлэн татсан. Моратти түүнийг “Манай багийн ирээдүй” гэж магтаж байлаа. Италийн мэргэжилтүүд ч түүний бөмбөг эзэмших чадвар, дамжуулалт, мэдрэмжийг үнэлж байгаа. Нас залуу болохоор мэдээж алдаа мадаггүй байна гэж юу байхав.

Улирлын эхэнд Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудад хэд хэд оролцож анхаарлын төвд байсан. Гэхдээ үүнийгээ тогтвортой барьж чадахгүй л байна. Байерныг 3 : 2-оор буулган авч гайхалтай хожил байгуулахад өөрийнхөө тусыг хүргэсэн. Ирэх жилээс гарааны эрхээ олж авна гэж найдаж байна.

5. Лука Кастеллацци (C)

Хаанаас : Сампдория

Хэдээр : Үнэгүй

Тоглолт/гоол : 17/0

Зодог тайлсан Франческо Тольдогийн орон зайг нөхөхөөр авчирсан. Гэхдээ насаар Тольдогоос залуусаад байх зүйл байхгүй. Хаалгачын байрлалд зөвхөн нэг л орон зай байдаг болохоор өөрийнхөө цагийг хүлээж сэлгээнд суухаас өөр арга байдаггүй. “Аз болж” Жулио Цесар энэ жил их бэртэж байгаа болохоор Кастеллацци 17 тоглолтод альхэдийнэ гарчихаад байна. Мэдээж яаж ч хичээгээд багийнхаа номер нэг болж чадахгүй. Мөн Интерийн сэлгээнд Паоло Орландони гэх настай хаалгач бий.

6. Хуссин Харжа  (D)

Хаанаас : Женоа

Хэдээр : Зээл

Тоглолт/гоол :  12/2

Улирлын төгсгөлд жинхлэхээр гэрээ байгуулсан. Морокко хагас хамгаалагчын хувьд улирлын төгсгөлд сэлгээгээр талбайд гарч тоглолтын хурдыг нэмэгдүүлэх үүрэгтэй гэхэд болно. Түүнтэй зөрөөд Мунтари Сандерлэнд рүү явсан байгаа. Бариг 3 : 0-ээр ялахад дебут гоолоо хийсэн. Сайн сэлгээ эсэх нь тодорхойгүй байгаа.

7. Люк Кастайньос (?)

Хаанаас ; Фейеноорд

Хэдээр : 4 сая евро

Тоглолт/гоол : 0/0

Ирэх зун авахаар Фейеноордтой гэрээ байгуулсан залуухан довтлогч. Энэ жил 18 настай биерхүү хүү. Арсеналын домог Тьерри Анригийн тоглолтын арга барилтай гэж үнэлэгддэг. Энэ жил Недерландын лигийн 27 тоглолтод 11 гоол оруулчихаад байгаа.

Дүгнэлт : B-

Хэрвээ өвлийн наймааны цонхоор SOS зарлаж сайн наймаанууд хийгээгүй байсан бол тэдний үнэлгээ ийм өндөр байхааргүй байлаа. Цаашлаад багийн амжилт ч өдий хэмжээний байхгүй байсан биз.Марко Бранко өвлийн цонхоор сайн ажиллаж чаддагаа Горан Пандевээр баталсан.

Харин энэ жил Паццин түүний орыг залгаж байна. Интерий бүрэлдэхүүн дахин тогтвортой болсон ч хэтэрхий оройтчих шиг боллоо. Улирал дуустал формондоо эргэж орох ч цом хүртэх найдвар бага л байна. Мэдээж Италийн цомоос бусад фронтод.

Бусад нийтлэлүүд :

“AC Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

 

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
"Интер Милан"-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь , 9.4 out of 10 based on 15 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. asd says:

    Андреа Раноккья ч дээ. Schalke04-тай тоглоход жинхэнэ онигоо шаасссс.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: