loading...
NCAA-гийн шинэхэн аварга Коннектикутийн их сургуулийн тоглогч Кемба Уолкер драфтад номер нэг болох зорилго тавьж байна. Тэрээр мягмар гаригт драфтад орно гэдгээ зарласан юм.
“Надад эргэж буцах зам байхгүй болсон. Нэгэнт шийдвэр гарсан болохоор шилдэг болохын төлөө хичээнэ. Гэхдээ намайг драфтад оруулах нь сургуулийн шийдвэр байсан л даа. Яг л чамда дахиад нэг жил тэтгэлэг өгөхгүй гэж байгаа юм шиг . Би драфтад ороод Кемба намхан нуруутай болохоор NBA-д тоглож чадахгүй гэж шүүмжилж байгаа хүмүүст хариуг нь барихыг хүсэж байна”
1.85 м өндөртэй Уолкер багаа тэргүүлэн аварга авахад гол үүрэг гүйцэтгэсэн. “Хаски”-нууд плей-оффт 11 дараалан ялахад Кемба 23.5 оноо дунджаар авч, 5.4 самбар, 4.5 дамжуулалт өгч байсан. Тэрээр сургуулийнхаа рекорд болох 965 оноог тоглох хугацаандаа авчээ. Улирлын турш Кемба 30-аас дээш оноог 11 удаа авсан бол 20-оос дээш оноог 27 удаа авсан. Уолкерийг драфтын номер нэг болж магадгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Түүний гол өрсөлдөгч Дюкийн их сургуулийн Кайри Ирвин байх юм.
loading...




Mongoldoo avaad irdeg ui bil uu?
Sanchir shig l onoo avah uim baina daa?
loading...
haha sanchir bhdaa yahavdee hhhhh
loading...