loading...
Дөрөвдүгээр сарын 6-8-нд Польшийн нийслэл Варшав хотноо Феликс Штаммын нэрэмжит боксын олон улсын тэмцээн өндөрлөлөө. Польшийн рингэнд боксын хөгжлөөр дэл хийд дээгүүр бичигддэг Англи, Франц, Беларусь, Чех, Герман, Грек, Ирланд, Итали, Литва, Молдав, ОХУ, Турк, АНУ, Украин, Уэльс, Монголын тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээний нэр хүндийг өндөрт өргөжээ. Тэр ч утгаараа “Феликс Штамм Мемориал” өмнө нь болсон Албанийн тэмцээнээс илүү чансаатай болсон юм.
Өмнөх тэмцээнээс гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн манай ширэн бээлийтнүүд энэ удаа хоёр мөнгө, хоёр хүрэл медаль “олзолсон” байна. Нутгийнхаа рингэнд 22 боксчноо илгээсэн польшууд нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Дамшрамд сонирхуулахад Польшийн нэрт дасгалжуулагч Ф.Штамм (1901-1976) нь 1923-26 онд бокс тоглож байсан бөгөөд 1936 оноос дасгалжуулагчийн албанд шилжжээ. Улмаар 1936-68 оны хооронд долоон олимпийн наадам, 14 Европын АШТ-д тамирчдаа удирдан оролцуулж, олимп, Европын медальтай олон тамирчныг төрүүлэн гаргасан юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
49 кг: 1.Ферхат Пехливан (Турк) 2.Жереми Бьеккю (Франц) 3.Лукаш Масчук (Польш), Ганхуягийн ГанЭрдэнэ (Монгол) Залуу тамирчин Г.Ган-Эрдэнэ эхний даваанд эзэн орны тамирчин Г.Перутыг 11:6-гаар ялж, хүрлийн болзол хангаад хагас шигшээд Францын Бьеккюд 10:4- өөр ялагдлаа.
52 кг: 1.Халид Яфай (Англи) 2.Александр Рисчан (Молдав) 3.Пүрэвдоржийн Сэрдамба (Монгол), Райнхолд Бромбош (Польш) Дэлхийн аварга П.Сэрдамба Италийн Л.Аллегриниг 10:3-аар ялж, их шөвөгт үлдсэн ч мөнгийн тө лөөх тулаанд Молдавын Рисчанд харам салтай дийлдлээ. Дөрвөн үеийн тоглолтын дараа хоёр боксчны оноо 6:6 болон тэнцсэн бөгөөд туслах оноо тоолоход молдав боксчин илүүрхжээ.
56 кг: 1.Жон Жо Невин (Ирланд) 2.Давид Михелус (Польш) 3.Гамал Яфай (Англи), Гокан Гурал (Турк)
Өмнөх тэмцээнээс мөнгөн медаль зулгаасан Э.Идэрхүү энэ удаа хоосон хоцорлоо. Тэр шөвгийн наймд эзэн орны тамирчин, энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Михелуст 14:12-оор хо жигдсон юм. Нутгийн боксчинд хоёр оноогоор дийлдсэнийг бодоход манай хүн давгүй тоглолт үзүүлсэн бололтой.
60 кг: 1.Фатих Келес (Турк) 2.Бариадын Жавхлан (Монгол) 3.Дамиан Врзесински (Польш), Дмитрий Глагот (Молдав) Жавхлан хоёр тэмцээн дараалан медаль авч байна. Тэр Албаниас хүрэл хүртсэн бол энэ удаа медалийн өнгөө өөрчилж чадсан юм. Манай хүн эхлээд Польшийн М.Чудекиг гуравдугаар үед “зүйл дуусгасан” бол хагас шигшээд Молдавын Д.Глаготыг ганц оноогоор буюу 15:14-өөр сөхрүүлсэн байна. Гэвч финалд Туркийн Келест 11:10-аар харамсалтай ялагдлаа.
64 кг: 1.Мичал Сироватка (Польш) 2.Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (Монгол) 3.Эвалдас Петраускас (Литва), Винченцо Мангиакапре (Итали) Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Албанид үзүүлсэн амжилтаа Польшийн рингэнд давтаж, хоёр дахь мөнг өн медалиа авчээ. Грекийн С.Пападопулосыг 9:3-аар буулган ав сан тэрбээр Италийн В.Мангиакапрег 13:8-аар хожиж, финалдав. Харин аваргын төлөөх тоглолтод нутгийн боксчинд 13:5-аар ялагдсан байна. Польшуудын хувьд алтан медаль авах цорын ганц боломж нь энэ байсан болохоор өөрийн тамирчнаа ялуулахын тулд нэлээн хичээсэн нь тодорхой.
69 кг: 1.Эдижиус Кавалиаускас (Литва) 2.Абдулкадир Куроглу (Турк) 3.Максим Чудаков (ОХУ), Василий Белоус (Молдав) 69, 75 кг-д манай тамирчид тоглоогүй бололтой, тоглолтуудын дүнд нэр нь байсангүй.
75 кг: 1.Даррен О’Нилл (Ирланд) 2.Адем Киличи (Турк) 3.Владимир Милевский (Литва), Деннис Радован (Герман)
81 кг: 1.Жо Уорд (Ирланд) 2.Канер Сояк (Турк) 3.Влодзимиер Летр (Польш), Артур Шмит (Герман) ОУХМ С.Эрдэнэбаяр Польшийн В.Летрт 5:4-өөр ялагдан хоосон хоцорсон байна.
91 кг: 1.Бахрам Музаффер (Турк) 2.Кон Шихан (Ирланд) 3.Мичал Олас (Польш), Юмит Патир (Турк)
+91 кг: 1.Роберто Каммарелле (Итали) 2.Мухаммет Гунер (Турк) 3.Марчин Рековски (Польш), Виктор Зуев (Беларусь) Д.Идэрбат медалийн төлөөх тоглолтод Беларусийн В.Зуевт гуравдугаар үед цэвэр ялагджээ.
loading...



