Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » “Челси” мулт

GD Star Rating
loading...

Терри, Лампард...

Челси Аваргуудын лигийн цом өргөх мөрөөдлөө дахин нэг улирал хойшлуулах хэрэгтэй боллоо. Шөвгийн наймын эхний тоглолтод талбайдаа 0 : -ээр ялагдсан тэд Ман Юнайтедийн “Олд Траффорд” цэнгэлдэхэд сэргэлт авч чадсангүй. 2 : 1-ээр дахин дийлдэж нийлбэр дүнгээр 1 : 3 харьцаатай Аваргуудын лигээс мултарлаа.

Манчестер Юнайтедээс Чичарито 43 дахь минутад гоолын салхийг хагалсан. 77 дахь минутад Дидье Дрогба тооны харьцааг тэнцүүлсэн ч Пак Жи Сун тэр дор нь хариу барьж багийнхаа хоёр дахь гоолыг хийсэн юм. Үлдсэн минутад хүн дутуу Челсичүүд яаж ч хичээгээд гоол оруулж чадсангүй. 70 дахь минутад Челсигийн довтолгооны гол өдөөгч болж байсан  Рамирес хоёр дахь шар хуудсаа хүртэж талбайг чөлөөлсөн юм. “Улаан чөтгөрүүд”-ээс хоёр гоолын эхлэлийг тавьж өгсөн Райн Гиггз тоглолтын шилдгээр зайлшгүй нэрлэгдэнэ. Хөгшин “Чөтгөр” багийнхаа аваргуудын лигийн сүүлд оруулсан дөрвөн гоолын дамжуулалтыг өгчээ.

Ийнхүү Ман Юнайтел сүүлийн зургаан жилд тав дахь удаагаа Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа. Шөвгийн дөрөвт таарах тэдний  өрсөлдөгч өнөөдөр тодорхой болно. Хэрвээ Интер гайхалтай эргэн ирэлт хийхгүй л юм бол Шальке байх магадлал өндөр байгаа.

Тоглолтын өмнө Карло Анчелотти Фернандо Торрест ямар ч дарамт байхгүй гэж ярилцлага өгч байсан. Гэхдээ л “Эль Нино” эхний хагасын завсарлагаанаар сэлгээнд суух хүртлээ нүдэнд тусахаар сайн байж чадсангүй. 50 сая фунтын довтлогч 11 тоглолт гоолгүй өнгөрүүллээ.

Юнайтедийн ар талыг Рио Фердинанд, Неманья Видич нар хамгаалж байсан бөгөөд эхний үе талдаа орж байхад Рио бэртэл авсан ч гүрийсээр тоглолтыг дуусгасан. Бэртэл гэмтэл, торгуулиас болж хамтдаа ховорхон талбайд гарч байгаа Рио-Видичийн хослолыг Челсигийн довтлогчид сэтлэх аргаа олохгүй байсаар цаг дуусгасан.

Зайлшгүй хожих даалгавартай Манчестерт ирсэн болохоор тоглолтын эхнээс л Челси идэвхтэй довтолж санаачлагыг гартаа авахыг хичээж байлаа. Үүнд Рамирес гол үүрэг гүйцэтгэж байсан. Харин 33 дахь минутад шар хуудсаар Рамирес торгуульсан нь дараагийн азгүйтлийн эхлэлийг тавьсан.

Чичаритогийн нэг гоолы отон тоглолт хэмээн тооцогдоогүй ч 43 дахь минутад “Вандуй” санасандаа хүрлээ. Райн Гиггзийн “зүгээр л хий” гэсэн дамжуулалтыг Чичарито хаалганд чихэж тооны харьцааг 1 : 0 болгон Челсид ирэх дарамтыг нэмлээ. Чичарито нийт тэмцээнд 22 удаа хаалга руу чиглэсэн цохилт хийсэн ч тэдгээрээс 15 нь гоол болчихоод байгаа.

Челсигийн даалгавар улам хүндэрч, ирэх дарамт шахалт ч зовоож байлаа. Карло Анчелотти хоёрдугаар үеийн эхэнд Фернандо Торресийг сэлгээнд суулгаж Дидье Дрогбаг довтолгоонд гаргаж ирлээ. Торресийн эхний гоол Аваргуудын лигт орохгүй нь ийнхүү тодорхой болов.

70 дахь минутад Рамирес Наниг алдаа гаргаж унагаасан тул хоёр дахь шар хуудсаа хүртэж талбайг чөлөөлж багийнхаа байдлыг улам хүндрүүллээ.

Талбайд орж ирсэн цагаасаа гоол хийх аргыг сүвэгчилж байсан Дрогба 77 дахь минутад хичээж байж тооны харьцааг тэнцүүлэв.  Гэхдээ энэ гоолын баяр минут ч үргэлжлээгүй.  Бөмбөг тоглолтод  эргэж оровуу үгүй ву МанЮ довтолгоонд орж Гиггзийн дамжуулалтаар Пак Жи Сун гоолдох нь тэр. Саяхан  л тоглолтыг эргүүлэх найдварын гэрэл сэтгэлд нь асаж байсан Челсигийн тоглогчдын урмыг энэ гоол нэгмөсөн хугаллаа.

Үлдсэн минутад тэдний идэвхи ч суларч гоол хийх арга зам хайсаар цаг дууссан юм. Цуврал тоглолтод Челси 33 удаа гоол хийхээр довтолгоо зохион байгуулсан бол МанЮ ердөө 12-г л хийсэн. Гэхдээ үр дүн Юнайтедийн талд байна.

Статистик

МанЮнайтед———–Челси

10(6) Цохилт (Хаалга руу) 18(4)
13 Алдаа 17
7 Булангийн цохилт 2
3 Отон тоглолт 0
55% Бөмбөг эзэмшилт 45%
2 Шар хуудас 2
0 Улаан хуудас 1
3 Хаалт 4

4 сарын 12. Манчестер.  ”Олд Траффорд”.цэнгэлдэх
Ерөнхий шүүгч – Олегариу Бенкеренса (Португал).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – ЧЕЛСИ – 2:1 (1:0)
Эрнандес, 43 (1:0). Дрогба, 77 (1:1). Пак Джи Сун, 77 (2:1).
Манчестер Юнайтед Челси
Эдвин Ван дер Сар Петр Чех
Жон О’Ши Бранислав Иванович
Рио Фердинанд Алекс (82)
Неманья Видич Жон Терри
Патрис Эвра Эшли Коул
Луиш Нани (75) Рамирес
Майкл Кэррик Майкл Эссьен
Пак Жи Сун Фрэнк Лэмпард
Райан Гиггз Николя Анелька (61)
Уэйн Руни Флоран Малуда
Хавьер Эрнандес Фернандо Торрес (46)
Сэлгээ
Антонио Валенсия, 75 Дидье Дрогба, 46
Саломон Калу, 61
Паулу Феррейра, 82
Шар хуудас :
Жон О’Ши, 19 Рамирес, 33
Патрис Эвра, 59 Флоран Малуда, 37
Жон Терри, 41
Рамирес, 70 (2 жк)
GD Star Rating
loading...
"Челси" мулт, 9.3 out of 10 based on 23 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

54 Сэтгэгдэл

  1. Jaahan soyoltoi baiyaa manaihaan. 1 ni hojigdoj hojilgui yahav dee. Zarim neg ni daldiig hardag yum yy haashaa yum odoo ingee tegne geed l baih yum. Harj baij l boloy. Odoo ch Madrid barca 2 l goy yum bolno doo. Ali ni ch hojij medne. Madrid hariugaa ch changahan avch magadgui dee hehe. Go go go barca

    GD Star Rating
    loading...
  2. ARMADA says:

    Shuvgiin 4iin hamgiin teneg, ulun bag MANU… arhichin coachtai, hugshin tugtsguudiin bag… harin uhehdee uher buugaa tavina gedeg shig R.Giggs 2 pass hayv uu da ene 2 togloltond… gehdee l MANU hezeed ULUN bag heveeree l bh bolno…

    GD Star Rating
    loading...
  3. Moon says:

    Тэр хөгшин төгцөгнүүд чинь ялчихаад байна тэгэх үү. Тэр өлөн баг чинь PL-г тэргүүлж байна. Өлөн хөгшин төгцөгнүүдэд ялагдаж байгаа бусад багууд тэгвэл тэрнээс дор болох нээ. Инээд хүрчихлээ. Муу байж болно бусдыг жаахан ч гэсэн хүндэлж хүндэтгэлтэй харьцаач.

    GD Star Rating
    loading...
  4. Tuka says:

    МАНЮ сайн байлаа. Одоо ямар алдах юм байх биш 3-н цом авна гээд л үзэх хэрэгтэй шдээ. Чадахаасаа чадахгүйг хүртэл үзээд алдах хэрэгтэй.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: