loading...
Интер Миланы аваргаа хамгаалах мөрөөдөл Гельзенкирхен хотын “АуфШальке” цэнгэлдэхэд нуран уналаа. Долоо хоногийн өмнө явагдсан эхний тоглолтод тэд 2 : 5-н харьцаатай ялагдсан болохоор хариу тулаанд заавал гурваас дээш гоол хийх даалгавртай байлаа.
Гэвч талбайн эзэн Шальке тэдэнд ийм боломж олгосонгүй. Харин ч эсрэгээрээ сөрөг дайралт хийж 2 : 1-н харьцаатай буулган авлаа. Европын цом/Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч Рауль карьерийн 71 дахь гоолоороо багтаа тэргүүлэл авчирсан. Тиагу Мотта үүний дараа тооны харьцааг тэнцүүлсэн ч Бенедикт Хеведес өөрөө эхлүүлсэн довтолгоогоо гүйцээж Германы багт хожлын гоол авчирлаа. Цуврал тоглолтын дүнгээр Шальке 7-3 гэсэн гайхалтай үр дүнгээр Интерийг тэмцээнээс мулталж түүхэндээ анх удаа шөвгийн дөрөвт шалгарч байна.
Энэ ялалт зөвхөн “Цэнхэр”-үүдийн хувьд чухал биш Германы Бундеслигийн хувьд ч чухал хожил боллоо. Учир нь ирэх жилээс Бундеслиг Аваргуудын лигийн дөрвөн эрх авч байгаа учраас үүнийгээ хадгалахад Шалькегийн ялалт УЕФА-гийн онооны системд их хэрэг болох юм. Мөн мэдээж лиг хоорондын өрсөлдөөнийг хурцалж байна.
Эхний тоглолтод хангалттай олон гоолоор ялсан болохоор Ральф Рангник ерөнхийдөө хамгаалах тактикийг сонгосон байлаа. Зай завсар гарвал сөрөг довтолгоо хийгээд бусад үед сайн хамгаалах түүний төлөвлөгөө үр дүнгээ өгч эхний үед Интерт боломж олгоогүй.
Ингээд 45 дахь минут үргэлжилж байх үед Хурадогийн дамжуулалтыг хүлээж авсан Рауль хуурмаг хөдөлгөөнөөр Жулио Сезарыг аргалаад аваргуудын лигийн ээлжит гоолоо орууллаа. Энэ жилээс тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч болсон домогт довтлогч 71 гоолтой боллоо. Эдгээр гоолуудынхаа 17-г тэрээр хасагдах шатанд оруулсан бөгөөд 53-г хэсгийн шатнаас хийсэн байх юм .
Хоёрдугаар үеийн эхэнд Леонардо Деян Станковичыг сэлгээнд суулгаж Горан Пандевээр довтолгооны шугамаа хүчирхэгжүүллээ. Грек тоглогч Кирьякос Пападопулос Шалькегийн давамгайллыг гоолоор баталгаажуулж болох байсан. Гэхдээ түүний хоёр сайхан мөргөлт гоол болж чадаагүй.
Интер бөмбөг эзэмшилтээр илүү байсан ч зохион байгуулалттай довтолгоо дутагдаж байлаа. Өнгөрсөн жил багтаа цом авчирсан Диего Милито, энэ жилийн тэмцээний мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр яваа Самюэль Это’о ч энэ өдөр багтаа тус хүргэж дөнгөсөнгүй.
49 дэх минутад Шнайдерийн булангийн цохилт Лусиогийн толгойгоор дамжин Тиагуд ирж тэрээр гоол оруулсан. Гэхдээ энэ гоол Интерт хангалттай биш байлаа. Тэд дахин хоёр гоол хийх даалгавартай байсан ч 81 дэх минутад Бенедикт Хеведес гоолдож найдварыг нь бүрмөсөн тасалсан. Тэрээр өөрөө бөмбөг тасалж довтолго эхлүүлсэн бөгөөд төгсгөлийг тун гайхалтай хийж багтаа ялалт авчирсан.
Интер энэ жилийн Аваргуудын лигт нийт 21 гоол алдсан бөгөөд сүүлийн найман жилд ингэж тааруу тоглоогүй аж.
Тоглолтын статистик
Шальке 04————-Интер Милан
| 8(3) | Цохилт (Хаалга руу) | 19(5) |
| 26 | Алдаа | 12 |
| 7 | Булангийн цохилт | 12 |
| 3 | Отон тоглолт | 4 |
| 37% | Бөмбөг эзэмшилт | 63% |
| 3 | Шар хуудас | 3 |
| 0 | Улаан хуудас | 0 |
| 4 | Хаалт | 1 |
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...






Za tegnee tegne ingeh gd bsiimaa. Italiin Seria A tsagtaa baga delhiin avarga gegdej bsan delhiid Number 1 bailaa (80 90eed ond) odoo ch Bundesligue-iin baguudaas door oroh gej dee huurhii. Hechneen hugshin ch gesen sain dovtlogvchiig basch bolohgui. (Jishee ni: 4jild gants boldog World Cup-d dasgaljuulagch nart ni ih noo bhiimaa yag sain yasnii toglogchidoo avch yavahgui t1 teed uldeegeed tiim jishuu zunduu bna shd) Raul uneheer neg yasnii sain dovtlogch yumaa. Zodog tailah yaagaa ch ugui bgaam bna shd hehe. Odoo setgelzui saitai bgaa Manchester Unitediig ch gesen yalna l gej uzeh heregtei Finald uldchuul tuuhen tom amjilt boloh uchirtai. Amjil Germanchuudaa.
loading...
Raul neere burxan yumaaa.. iim yum boluul goeoo tiime “(Real VS Raul) Final”
loading...
Real vs The Captain Raul. Bolbol saihan l yum. Raul uneheer amid domog.
loading...
Raul үнэхээр хөлбөмбөгийн бурхадын нэг юмаа. Real vs Raul нээрээ тэгвэл сайхан байнаа. Real-н фанатууд төрсөн хүүгээ яаж дэмжих бол, тэр цэнгэлдэхийн уур амьсаглыг нь мэдрэх юмсан хэхэ.
loading...
Фанатуудаа::: 2010-11 оны улирлын Роналдо, Кака, Ливерпуулын Каррол, Суарез, Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810
loading...
raul burhan shig bish harin aztai yum aa. Raulaas olon toglolt awarguudiin leauge-d hiisen toglogch bhgui dee. Terendee l bgaan. Nistelrooy, henry, eswel drogba awarguudiin league-d rauliin dainii toglolt hiisen bol yun 71 goal 100 ruu duhuj yawahgui yu. Gehdee udii nasandaa ingeed yawj bdag mundag l yen gehdee raul burhan ni ch haashaa yen. Shigsheedee hezee ch Morientes, Villa-tai zeregtseheer togloj bgaagui shuu duu. Delhiin awargiin bagt ch gesen bagtaaguid ni gaihah zuilgui shd hedii haramsaltai ch gesen
loading...
chu chu chu tolgoi segsermeer…. gaihaltai oor heleh ug oldohgui yum bna iim tamirchin olon turuhguiee Raul chi lag yumaa harlaa uzlee meddegiin bna chaddagiin bna
loading...
t1 gulug min tegwwl tey Nistelrooy, henry ,drogba chin raul iin daind hezeech hurehgui villa etr d bol zgr belen hooliig ni xavi inesta 2 beldeed ugdgiishdee chi zgr zl za ataarhuu gulug ve raul urgelj n1
loading...
@bbyambaa Bag n avarguudiin leagued olon togloj bnaa gedeg chini ene hun sain bnaa gesen uzuulelt shuu dee, hamgiin suuliin jishee n ene Shalke bn, tuuhendee anh udaa hagas shigsheed – gol togloltuudiinh n man or match Raul.
Spain-ii shigsheed yadag yadag genee?! Villa nodnin recordiig n evdehees umnu buh tsag uyiin mergen buuch n bsan sanagdahiin.
loading...
Испаний шигшээд тоглож хамгийн их гоол оруулсанаараа Villa дараа нь Raul байгаа. Гэхдээ саяхан л Raul-с илүү гарсан байгаа. Бямбаа минь их юм мэдэх гээд нүдний булай болох юм даа.
loading...
raul bol real-iin tiimees bi tuuniig odoo hurtel shuten bisherdeg tuund ronaldo kaka shig surtei goal bhgui ter uneheer medremjtei ter minii uneheer domog bh bolno bi bs helchii raul buduun ronalda zidana beckhem geed oduud bhad her terniig selgeend suulgaj chadaagui gaihaltai tiimees david villa iluu ter yg l rauliin gylalzsan shig gylalzaj bgaa ch rauliin zaluu ueiig guitsehgui real turuulehiig husch bna Hamgiin haramsaltai domog ni oor bagt bgaa yum
loading...
Одоо МанЮ гийн фанатууд муусайн Гомонууд гээд л эхлэх байх даа ХА ХА…
loading...