Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » “Реал Мадрид” Уэмбли хүрэхэд нэг алхам ойртлоо

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн 9 удаагийн аварга “Эзэн хааны” Реал Мадрид клуб Тоттенхэмийг замаасаа холдуулж хагас шигшээд шалгарлаа.

Өнгөрсөн шөнө тэд Лондоны “Уайт Харт Лэйн” цэнгэлдэхэд зочлон тоглосон бөгөөд К.Роналдугийн нэг гоолоор хожил авч итгэл төгс дараагийн шатанд үлдэж байна. Мадридад явагдсан эхний тоглолтод 4 : 0-н харьцаатай ялалт байгуулсан учраас тэдний амжилтад эргэлзэх хүн цөөхөн байсан. Бүх зүйл ч ном ёсоор өрнөж Реалын супер одод өрсөлдөгчдөө гайхамшиг бүтээх боломж олгосонгүй.

Ийнхүү тэд 2002/2003 оны улирлаас хойш анх удаа Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа. Тэр жилийн тэмцээнд Виценте Дель Боксегэрээ удирдуулсан Реал Мадрид шөвгийн дөрөвт Ювентусын өмнө өвдөг шороодож байлаа.

Тоттенхэм цуврал тоглолтын дүнгээр 5 : 0-н харьцаатай цэвэр тавиулсан бөгөөд Европын тэмцээний түүхэнд Английн багийн амссан хамгийн том хожигдол энэ боллоо. Гэхдээ тэдэнд харамсаад байх зүйл байхгүй. Анх удаа Европын тэргүүн багуудын тэмцээнд хөл тавьсан багийн хувьд шөвгийн найм гэдэг чамлахаар амжилт биш. Тэр тусмаа энэ хүртэлх замдаа Италийн хоёр “аварга загас”  Интер, АС Миланыг хожиж ирсэн болохоор олон гоолоох хасагдсан ч фенүүд нь багтаа баяр хүргэж байлаа. Нэг жил Европын тэмцээний амтыг мэдрүүлж  өмнө нь харж байгаагүй шилдэг багуудыг”Уайт Харт Лэйн”-д урьж авчирсанд тэд баяртай байгаа байх.

Тоглолтын өмнө Жосе Моуриньо торгууль хүлээхэд нэг шар хуудас дутуу байгаа таван тоглогчдоос заримыг нь амраана гэж мэдэгдэж байсан. Гэхдээ тэрээр шүгэл дуугарахын өмнө шийдвэрээ өөрчилж ганцхан Анхель Ди Марияг л сэлгээний сандалд үлдээж бусдыг нь гарааны бүрэлдэхүүнд багтаасан байлаа.

Реал Мадридын хамгийн их эмээж байсан тоглогч Гарет Бэйл эхний минутаас л аюул тарьж эхэллээ. Дөрөв дэх минутад Хави Алонсо түүнийг 16-гийн дотор унагасан ч шүүгч Риццоли тоглолтыг үргэлжлүүлэхээр дохисон.

Үүнээс дөрвөн минутын дараа Алонсо мөн л Лука Модричыг унагаасан хэдий ч  Риццоли торгуулийн цохилт заасангүй. Цэнгэлдэхэд цугласан фенүүд түүний шийдвэрийг эсэргүүцэж шүгэлдэж байлаа.

Харин Криштиану Роналду 20 дахь минутад өөрийгөө байгаа гэдгийг сануулж аюултай цохилт хийгээд амжлаа. Эсрэг талд нь Ленноны баруунаас ирсэн дамжуулалтыг чихэхэд багахан хэмжээний аз Павлюченкод дутсан. Орос довтлогчыг Рауль Альбиоль удалгүй өөрийнхөө талбайд унагаасан ч мөн л шүүгч торгуулийн цэгийг заалгүй Тоттенхэмийн фенүүдийн уурыг барлаа.

Тоглолтын эхний үед гаргасан шүүгчийн шийдвэрүүд ийнхүү Тоттенхэмд гайхамшиг бүтээх боломж олгосонгүй.  Харин дараагийн үе эхлээд таван минут өнгөрч байхад тэдний найдвар бүр мөсөн тасарлаа. К.Роналдугийн 25 орчим метрээс цохисон бөмбөгийг Гомеш барьж авах боломж бүрэн байсан ч гартаа ойлгон алдснаар бөмбөг хаалганд орсон. Ийнхүү дөрвөн гоол хийх даалгавартай байсан Тоттенмэмийн ажил улам хүндэрлээ.

Үүнээс хойш Моуриньо шилдэг тоглогчдоо дараагийн тоглолтод нөөж эхэллээ. Эхлээд Серхио Рамосыг Эстебан Гранерогоор, дараа нь Роналдуг Какагаар тус тус сэлгэсэн. Аваргуудын лигийн энэ улирлын дебут тоглолтоо Кака хийсэн бөгөөд Гомешийн чадварыг шалгасан хэд хэдэн цохилт хийгээд амжсан.

Харин Тоттенхэмээс Ленноныг сэлгэн Жермейн Дефо талбайд орж ирлээ. Гэхдээ тэд гоол хийх бус эсрэгээрээ алдах дөхсөн. Марселогийн хурдтай довтолгоо хаалгатай маш ойрхон өнгөрсөн. Үлдсэн минутад таван гоол хийх боломж Тоттенхэмд байсангүй. Ийнхүү тэд Аваргуудын лигийг орхиж Реал дараагийн шатанд үлдлээ. Жосе Моуринь дөрвөн өөр багтай аваргуудын лигийн хагас шигшээд үлдсэн анхны дасгалжуулагч боллоо.

Тоглолтын статистик

Тоттенхэм———–Реал Мадрид

17(2) Цохилт (Хаалга руу) 12(4)
9 Алдаа 13
4 Булангийн цохилт 5
3 Отон тоглолт 2
44% Бөмбөг эзэмшилт 56%
0 Шар хуудас 2
0 Улаан хуудас 0
3 Хаалт 2

 

 

4 сарын 13. Лондон. “Уайт Харт Лэйн”. цэнгэлдэх
Ерөнхий шүүгч – Никола Риццоли (Итали ).
ТОТТЕНХЭМ – РЕАЛ МАДРИД – 0:1 (0:0)
Криштиану Роналду, 50 (0:1).
Тоттенхэм Реал Мадрид
Гомеш Икер Касильяс
Ведран Чорлука Серхио Рамос (57)
Вильям Галлас Рикарду Карвалью
Майкл Доусон Рауль Альбиоль
Бенуа Ассу-Экотто Альваро Арбелоа
Арон Леннон (61) Хаби Алонсо (75)
Том Хаддлстоун (71) Сами Хедира
Лука Модрич (83) Криштиану Роналду (65)
Гарет Бэйл Месут Ёзил
Рафаэль Ван дер Варт Марсело
Роман Павлюченко Эммануэль Адебайор
Сэлгээ
Джермейн Дефо, 61 Эстебан Гранеро, 57
Сандро, 71 Кака, 65
Нико Краньчар, 83 Карим Бензема, 75
Шар хуудас
Рикарду Карвалью, 39
Эстебан Гранеро, 79

 

GD Star Rating
loading...
"Реал Мадрид" Уэмбли хүрэхэд нэг алхам ойртлоо, 8.9 out of 10 based on 15 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Mongol says:

    Ugaasaa Real Madrid Semi-Finald Barcatai taarah ni todorhoi bsan Gehdee shuugch 2udaa torguuliin talbaid unagaahad ni Totenhemd 11uguh yostoy bsan teguul hen hendee gomdolgui ursulduuntey saihan toglolt boloh bailaa. (Humuusiin hereldeed bdag shuulgchiin asuudal bol orgui bish ortoi ug) Yamar ch baguud togloson baig hamaagui gol ni togloltiin daraa ali ali taldaa gomdolgui baih yostoy. World Cup deer hurtel shuugch nar yamar muuhai aldaanuud gargalaa. Sport shudarga baij chadahgui bol une tsenee amarhan alddag jamtay.

    GD Star Rating
    loading...
  2. barca says:

    mash zov shvgchiin buruu bol bsoon daraa ni haraad yadag boldoo ted nar heheh odoo barca real 2 togloh ni bnsdhvv dee neleen ert taarlaadaa hojson ni barag manu tai taarah bhdaaa zaza barca amjilt

    GD Star Rating
    loading...
  3. zochin says:

    yahaw 11 ntr ugch bolhiin gesen hedii ch yagaad ch real-g barahaargui blaa…tiimees zueer ner turiin jurmaar 11 uguh l bsan gehde ene ni erunhii dund ymar ch nuluu bhkuu

    GD Star Rating
    loading...
  4. Gamer says:

    Энэ угаасаа UEFA-н бодлого шүү дээ. Реалыг Барса 2 заавал гарч ирж хоорондоо тоглох ёстой. Шүүгч муу даа биш угаасаа цаанаасаа даалгавартай болохоор ингэж шүүж байгаа юм.

    GD Star Rating
    loading...
  5. Tot-7070 says:

    Manaih sain baisan shuugch ni jahan tim bialaa anhanasa l Crouch-iig hogod l ….. italy-iin hoer bagiig hojson bagiig italy-iin shuugch shuged l ……… ene teneg shidber gargasan holbog ni yaltai ch bil ee dee …… /ymar ch hun eh orno bodno shuu dee/

    GD Star Rating
    loading...
  6. tot says:

    gareth bale uneheer sain yumaa ur chadvaruud ni ter sergio ramos iin unen turuhiin haruulsandaa

    GD Star Rating
    loading...
  7. zidane says:

    hoorhii totenhemiig arail muuhai shvvleedee gehdee ogsonch noloo baihkvildee 11 metr ogchku ogson bol gomdolgvi kk zaza real barsagaas hariugaa avj multalahinel harii

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: