loading...
Ираны ҮОХ-ны Ерөнхийлөгч, улстөрч М.Али-Абади ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге, “Лондон- 2012” олимпийн зохион байгуулах хорооны дарга С.Коү нарт албан бичиг шидэн, зуны XXX олимпийн наадмын онцлох тэмдгийг (лого) зад шүүмжилж, уг логонд Израиль улсаас эхтэй сионизмийг далдуур дэвэргэсэн элемент буйг “илчилснээ” илэрхийлжээ.
Английн зураач Вольф Олинсийн туурвисан логонд “2012” гэсэн оныг уран сайхны аргаар дүрсэлсэн нь перс түшмэдүүдийн хартай нүдэнд “ZION” хэмээн уншигдаж, сионизм (ZIONISM) буюу еврейн их үзлийг илт дэмжлээ хэмээн бөөн шуугиан дэгдээж, лалын ертөнцийнхнийг ирэх жилийн олимпод оролцохгүй байхыг улаан цайм уриалжээ.
Энэхүү мэдэгдэл ОУОХ-ны Ерөнхийл өгчид илт таалагдсангүй, харин Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ бол эрүүл саруул бус сэтгэхүй” хэмээн хатуу хариулт өгсөн байна. Дизайнер Вольф Олинсийн шалгарсан лого 400 мянган фунт стерлингийн уран бүтээлийн шан харамж хүртсэн “эзэндээ ээлтэй эмблем” бөгөөд ОУОХ-ны тусгай зөвлөл түүнийг хянан баталсан атал иранчууд ингэж дөвчигнөх нь хийрхэл гэхээс өөр юу гэх вэ.
“Бойкот” хэмээх мартагдсан гунигт туульсыг дахин хайлах санаархалтай Ираны улс төрчид үүний цаана байгаа нь ойлгомжтой. 1976 оны Монреалийн олимпийг Африкийн 30 гаруй орон орхин явж, 1980 оны Москвагийн олимпийг капиталист гүрнүүд хориг тавьж, дөрвөн жилийн дараах Лос-Анжелесийн наадмаас ах нар тэргүүтэй социалист блокийнхон хариугаа авч, ирцийг нь цөөлсөнд одоо болтол “идсэн”, “идүүлсэн” хоёр хоёулаа харамсаад байхад “бойкот”-ыг дахин сэргээх бодол ахин төрсөн нь харамсалтай.
Лалын ертөнцийн олон шилдэг тамирчид олимпод шаргуу бэлтгэн байх үед тэдний дөрвөн жилийн хөлс, хөдөлмөрөөр хэн ч тоглох эрхгүй. 2004 оны Афины олимпийн жүдо бөхийн тэмцээнд Израилийн бөхтэй оноолт таарсан дэлхийн хоёр удаагийн аварга А.Миресмаэли “Би Иран улсынхаа хүлээн зөвшөөрөөгүй, дэлхий дээр оршин тогтнодоггүй Израиль гэгч улсын бөхтэй барил даж лалын тэнгэрээ бузарлахг үй” гэдгээ мэдэгдэж, тата ми дээр гарахаас татгалзан “шидтэн”- ий дүрд хувилав. Араш Миресмаэлиг Тегеранд хүрэлцэн очиход үндэсний баатрын ёсоор хүлээн авч, олимпийн аваргын зиндааны (130000 ам доллар) мөн гөн шагнал олгон, “Лалын үлгэр жишээ тамирчин” цол олгож (манайхаар бол гавьяат юм уу даа), олон орноор айлчлуулж, уулзалт ярилцлага, ухуулга сэнхрүүлэг зогсоо зайгүй хийсэн гэдэг.
Бас “Сингапур-2010” залуучуудын олимпийн наадмын үеэр мөн л Иран, Израилийн хоёр залуу тэквондогийн тулаанд халз үзэлцэх болоход перс хүү хөлдөө гэмтэл авсан хэмээн баашилж, дожо дээр гарахаас цааргалан хэл ам таталж байсныг санаж байна. “Z” үсэгтэй төстэй болгоныг “ZIONISM”-ийг дэмжсэн гээд мушгиад байвал “ZAYA”, “ZANDAN” гэсэн монголчууд бас Израилийн сионистууд болж таарах нь ээ.
Ираныхан маань олимпийг зохион байгуулагчдад бага зэрэг “найр тавьж”, логогоо соливол “IRAN TEAM” оролцоно хэмээн өдтэй бичиг илгээсэн ч хариуд нь хатуу хахир англичууд “Та нараар огт дутахгүй” хэмээн гүрийжээ. Олон шижгэр перс эрс, шилдэг тамирчдаараа алдартай Иран улс одоогоор Тегеран-Лондон чиг лэлийн онгоцны тийзээ захиалааг үй л байх шиг… Гэхдээ бэрсг үй байж шатарт хожиж ч болно, Персгүй ч гэсэн олимп болдгоороо л нижгэр болно шүү дээ.
loading...




чи ираныг муулаад яах вэ дээ. чамтай чамгүй бүгд муулж байна.христиин ертөнц хүчтэй баян болохоор чам шиг юмнууд бүгд долигонож байгаа чи ялгарч чадахгүй. энэ спортын сайт байх гэж бодох юм гэтэл бас барууны эзэрхийллийг дэмжигч 1ний улиг болсон долигонол явж байх юм.ингэлээ гээд өөрсдийгөө ертөнцин эзэд гэж боддог тэр цагаан арьстанууд чамайг хүн ч гэж тоохгүй.
loading...
чи тэгїїл хэн бэ казак уу. угаасаа энэ лалууд дандаа ингэж ирваатдаг байхгїй юу. їнэн бїтэхгїй чиний нэр чинь казак харагдаад байна. битгий энэ сайтаар орж бай ПЕРСЭЭР ОЛИМП ДУТАХГЇЙ ЧАМААР САЙТ ДУТАХГЇЙ
loading...
новш минь би казак биш мусульман ч биш тэгэхдээ бусдын эрх чөлөө шашиныг хүндэлдэг. чамаар хаана орохоо заалгахгүй.чам шиг ийм эргүү амьтдаас өшөө хорсол дайн тэмцэл үүддэг ч дайтах болохоор хүний ард нуугддаг адгийн новш минь
loading...