loading...
Дуугарах бүртээ шуугиан тарьж, хөдлөх болгондоо дуулиан дагуулдаг Жозе Моуриньо Испанийн ”Ла лиг”- ийн сүүлийн тойрогт “Спортинг”-д дийлдсэнээр “Барса”-гаас найман оноогоор хоцрох боллоо.
-“Реал” ялагдсан ч “Барса”-г гүйцэх онолын боломжоо хадгалсан хэвээр байна. Та Гвардьолаг гүйцэж чадах уу?
-Бид ялагдсанаар маш хүнд байдалд орлоо. Одоо гүйцэх өнгөрсөн. Улирал дуусах гэж байхад найман онооны зөрүүг арилгана гэж байхгүй. Гэсэн ч бид эцсээ хүртэл тэмцэх болно.
-Та нар яагаад хүч сул өрсөлдөгчдөө ялагдчихав?
-Бид гоол оруулах олон боломжоо ашиглаж чад сангүй. Дээр нь айлыг аз ивээлээ. Өч төчнөөн боломжийн нэг нь ч гоол болоогүйг үүнээс өөрөөр тайлбарлах аргагүй. Гэтэл “Спортинг”-ийн ганц довтолгоо нь бидний гурван оноог аваад явчихлаа.
-Танай “Реал” клуб удахгүй “Барса”-тай дараалан хоёр удаа тоглоно. Хэрэв та Испанийн лиг болон цом, Аваргуудын лигт “Барса”- д ялагдвал яах вэ?
-Гол дайсандаа гурван тэмцээнд дийлдлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл бид зөв замаар явж байгаа нь тодорхой байна. Нэг талаас харахад бүх гурван тэмцээнд ийм өндөр шатанд гарчихаад нэг ч цом гүй үлдвэл шударга бус зүйл болно. Нөгөө талаас үзвээс өрсөлдөөн өрнөж байгаа цагт хэн нэгэн ялагдаж л таарна. Бүр гурван тэмцээнд гурвууланд нь хожигдож болно шүү дээ. Аваргуудын лигийн шөвгийн наймд үлд сэн багуудаас “Реал”, “Барса”, “Интер”, “МЮ” гэсэн дөрвөн баг гурван тэм цээнд түрүүлэх онолын болоод практик боломжтой байгаа. Энэ бол “Реал” том амжилтад хүрчээ гэсний гол гэрч юм.
-“Реал” баг “Ла лиг”-ийн нэгдүгээр тойрогт “Барса”-д 0:5-аар ниргүүлсэн. Энэ бол таны хүлээсэн хамгийн том ялагдал байв уу?
-Өнгөрсөн улиралд би “Интер”-ийн хамт “Барса”-г нугачин дарсан. Тэр бол миний амьдралын хамгийн баяртай өдрүүдийн нэг байлаа. Ер нь би ялалтаа дур сан санаж, ялагдлаа мар тахыг хичээдэг. Хожил бол хүнд таашаал, тэмүүлэл өг дөг юм. Хожигдол бол хөл бөмбөгийн салшгүй хэсэг юм даа.
-“Барса”-гийн ерөнхийлөгч Сандро Роселл Испанийн цомын шувтаргад танай багийг 5:0-ээр хожно гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэл таны хилэнг бадраасан уу?
-Яагаад уурлах ёстой гэж. Хэн нэгэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байна шүү дээ. Роселл энэ үгээрээ бидэнд хүндэтгэлтэй хандсангүй гэж би бодохгүй байна. Тэрбээр ийм замаар клубийнхээ тоглогчдын сэтгэл зүйг өргөхийг бодсон байж болно шүү дээ. Харин би ийм өнгө аястай мэдэгдэл хийсэн бол намайг шууд шоронд хийх байсан байлгүй.
-Хэвлэлүүд Гвардьолад талтай байдагт та атаархдаг гэж үнэн үү?
-Түүнийг Каталон тэр чигээрээ дэмжиж байхад тэндхийн хэвлэлүүд түүнд тал засахгүй гээд яах юм. Каталоны бүх хэвлэл, телевиз Гвардьолагийн талд байна. Би ч гэсэн тийм дэмжлэгтэй байхыг хүсч л байна.
-Та сэтгүүлчдийн дэмжлэггүй ч гэлээ хөгжөөн дэмжигчдийн асар том фэн армитай байна шүү дээ?
-Тийм ээ. Би Мадрид хотын ард түмэнд чин сэтгэлээсээ баярладаг. Гэхдээ цэнгэлдэхэд ирсэн үэзгчид миний нэрийг оролцуулан дуулахад дургүй. Тэд “Реал”-ын тоглогчдыг л магтан дуулж байх хэрэгтэй. Талбайд гараад тоглож байгаа хүмүүст ийм дэмжлэг илүү хэрэгтэй шүү дээ. Тийм дэмжлэгийг авсан хөлбөмбөгчид илүү ихийг бүтээх эрч хүчийг олж авдаг.
-Тантай хийж буй хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх хүсэлтэй байгаагаа “Реал”-ын цөөнгүй тоглогч хэлсэн. Эндээс харахад та тэдэнтэй бүрэн ойлголцдог болжээ дээ?
-Тоглогчидтой үүсгэсэн харилцаагаа маш их нандигнадаг. Яагаад гэвэл хөл бөмбөгчид миний гэр бүл юм. Би тэднийг цаг ямагт хамгаалахыг хүсдэг. Энэ бол миний хийх ёстой ажлуудын нэг. Ингэж баймааж хамт олон жинхэнэ утгаараа бүрдэнэ. Би тэднийг хамтач болгож байж тэднээс амжилт амжилт нэхэх ёстой.
-Та “Реал”-ыг хэр удаан дасгалжуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Аль болох урт хугацаанд ажиллахыг хүсч байна. Гэхдээ “Реал”-ын дараагаар Английн багт ажиллахаар төлөвлөсөн. Би тэнд эхлүүлсэн ажлаа дуусаагүй учраас тийшээ явах ёстой. Түүнчлэн Португалийн шигшээг удир дахыг хүсч байна. Үүнийгээ ч олон хэлсэн. Гэхдээ 20 жилийн дараа шигшээг дасгалжуулах болно. Түүнээс нааш дан клубтэй хамтрах болно.
-Та шүүлт болоод шүүг чийг байнга шүүмжилдэг. Испанийн шүүгчдийн шүүлтийн арга барил ямар санагддаг вэ?
-Би тэдний ур чадварт итгэдэг. Гэхдээ хүн юм хойно алдаж л таараа. Тийм алдаа нь зарим тохиолдолд тоглолтод чухал нөлөөг үзүүлдэг. Харамсалтай нь, ийм алдааг гаргах шүүгч олон байна. Хоёр баг эн тэнцүү тэмцэлдэж байхад шүүгч нэг тоглогчийг торгоод нөгөөг зүгээр орхичихдог. Эсвэл яг адилхан алдааг гарч байхад нэг багт нь пенальт өгөөд нөгөөд нь өгдөггүй. Ийм алдаа л бага байгаасай билээ. Мэдээж, алдаа гаргаж байгаа шүүгчид нөгөө талд үйлчлэх гэж ажилладаггүй. Тийм учраас л би тоглолтын дараа шүүгчдэд баярласнаа илэрхийлдэг.
-Ингэхэд танай довтлогч Бензема маш сайн формдож байна аа. Тоглолт бүрт гоол хийх юм?
-Тэр шаардлага өндөртэй дасгалжуулагчтай учраас бэлтгэлээ сайн хийсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Тиймээс түүний хичээл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Гэхдээ Карим энэ эрчээрээ урагшлах ёстой. Одоогийнхоосоо илүү тоглох нөөц түүнд бий.
loading...




http://www.goalmn.miniih.com
loading...
Jo Mo- iin moroodol bol Man Utd- iig dasgaljuulah!!! Harj l baaya, yu ch bolj medne tee? The Special One!!!
loading...
sonin pilosop-toi hun shuu argagui l sain dasgaljuulagch daa
loading...
Red Devil гэдэг нөхөр шаана биз. МанЮ гийн мөрөөдөл харин Jo Mo гоор дасгалжуулуулах юм биш үү хаха. Үхсэн ч танайд очихгүй гэж 2 жилийн өмнө хэлж байсан хүндээ.
loading...
Фанатуудаа::: 2010-11 оны улирлын Роналдо, Кака, Ливерпуулын Каррол, Суарез, Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810
loading...
Жозе саяхан хэлж бсан. Би хэзээ ч өмнө дасгалжуулж бсан багийнхаа РИВАЛьд очихгүй ээ гэж. Тэгэхээр МАНЮрууд горьдоцгоо, хэзээ ч танайд очихгүй. Наад хэлсэн үгийнх нь утгыг ойлгооч. НАДАД ДУУСГААГҮЙ АЖИЛ БАЙГАА гэсэн үг чинь БИ ЧЕЛСИД ОЧМООР БАЙНА л гэж сонсогдож байгаа биз дээ. Цаадах чинь Челсигийн дасгалжуулагч халагдахыг л хүлээж байгаа…
loading...
MANU -n rival chelsea yum bol bi EPL uzehee bolii aalz chin medehgui baij ih hutsahnee england derby gej neg yum bii teriig olj med. chelseagiin fanatantsaruud yu ch medehguigee gaihuulj yavah yum daa
loading...
livpool МанЮ гийн ривал Ливерпүүл лав биш. 7 р байрны төлөө тоглож байгаа баг шүү дэ хахаха
loading...
liv umnu n bsan bj magadgui odoo bol lav bish bhaa ted euro leagiin bag shuu dee bas 1 yum helhed suuliin 20 jild turuulsen bagiin toond liverpool gej alga odoo tanaih ter tom aguu bag gedeg yumaa martaad bodit bdaltaigaa evlerdee huurhuus waaaaaaaaaaaaaaaaaaaaahahahaaa
loading...
euro ligin bag n ymar xama bnaa malaa…ene cin ulsn ligin RIVALig xelj bna malaa….chelsea bol xeni c RIVAL bish shvv…zver l terbumtangin acaar xalit garj irj bga tsenxer umsgultungvd shvv…RIVAL gdg cin MANU vs LIVERPOOL ARSENAL vs TOTTENHAMiig xeldin….DERBYD bol MANU MAN CITY ARSENAL vs TOTTENHAM LIVERPOOL vs EVERTON bdin za….malaaa
loading...
duusagaagui ajil n chelsea champion league d turuuluuleh l biz de..
loading...
chelsea manu giin rival/orsoldogch/ mon barhgvi l bgaa bolhooos xaxa harin derby bish bhgvi yu Жозе Моуриньо thdee manutd ochiniii geed helsiishdeee ali deer ontsgoi bag dasgalguulmaaarbn aa geed
loading...
Сүүлийн 10 жилийн Английн гол ривалиуд бол яах аргагүй МАНЮ ба ЧЕЛСИ шдээ. Англид хэн түрүүлж бна энэ 2 л түрүүлж байна, Хэн түрүүлэхийн төлөө өрсөлдөж бна, гол өрсөлдөөн энэ 2-н хооронд л явагдаж байна. ТЭР ХААНААС ЮУ ГАРЧ ИРЧЭЭД БИ ГЭЖ ОРИЛООД БНА ЛҮҮЗЭРҮҮДЭЭ, ТАНУУС БОЛ МАРТАГДСАН ТУУЛЬС, ҮЛГЭРТ Л ГАРДАГ БАГ ШҮҮ ДЭЭ, ХАХАХА
loading...
Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг дов байхад ЛҮҮЗЕРПҮҮЛ нэртэй аюумшигтай лаг баг байжээ гэж …….. ХАХАХАХА
loading...