loading...
Иохан Кройф “Зарим тоглогчдын дор хаяж 14 жил тоглож байж хүрсэн амжилтыг Месси дөрвөн жилийн дотор л эвдэж байна. Тэр өөрийн гэсэн онцгой арга барилтай. Дахиад 10 гаран жил тоглоно гэхээр хүрэх оргилын өндрийг нь төсөөлж чадахгүй нь”
“Месси яг л Марадонатай адил хувийн ур чадвар өндөртэй тоглогч. Хүмүүс аугаа тоглогчын карьерийг авсан цом шагналтай нь хамт авч үздэг болохоор Марадона Дэлхийн аваргад түрүүлсэн гэдгээрээ их алдар нэртэй болсон. Харин Мессид тийм цом байхгүй ч миний бодлоор тэр бол аугаа. ”
“Роналдугийн тухайд гэвэл хэцүү л дээ. Пеле, Марадона, Ди Стефано бүгдээрээ л бие жижигтэй үүнийгээ сайн ашиглаж цэвэр техникээрээ амжилт үзүүлдэг тоглогчид байсан. Харин Роналду бол хүчний тоглолтоор хамаагүй илүү гэж болно”
К.Роналду “Би хариугаа авах гэдэг үгэнд дургүй. Яг одоо Барса, Реалын хэмжээнд өндөр үнэлэгдэх шилдэг баг байхгүй байн шүү дээ. Энэ тоглолтыг үзэх хүмүүсийг хором ч уйдаахгүй тоглолтыг гаргахыг л хичээнэ. Өмнөх тоглолтоос хойш манайхан их сайжирсан гэж би итгэж байгаа”
“Тэд (Барса) яг одоо үнэхээр сайн байгаа л даа. Гэхдээ ямар өөр гаригаас ирсэн биш. Адилхан л хүн учраас алдаа гаргаж л таараа. Манай багийн сүүлийн үеийн форм сайн байгаа болохоор хожно гэдэгтээ итгэлтэй байна”
Хорхе Валдано (Реалын ерөнхий захирал) “Ойрын өдрүүдэд олон “Эль Класико” явагдах болохоор эхний тулаанд онцгой анхаарах хэрэгтэй. Эндээс л бид сайн үр дүн авч чадвал дараа дараагийн тоглолтууд илүү амар байх болно. 18 өдрийн дотор юу ч болж болох учраас сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн тоглолтууд тамирчдын биеийн хүчний бэлтгэлийг их шалгах байх”
Пеп Гвардиола “Реалтай хэдэн ч удаа тулсан эцэж цуцашгүй хүчтэй хэвээр л байх болно. Сайн формтой байгаа дэлхийн шилдэг багийг бид дутуу үнэлж болохгүй. Ямар тэмцээнд тоглож байгаа нь гол биш. Энэ шилдэг багтай тоглох болсон нь тамирчин хүний хувьд өөрийгөө сорих бэлэг гэж ойлгож болно”
“Мадридын тоглогчид манай багаас илүү хүчтэй, агаарт сайн тоглодог. Олдсон гурван боломжынхоо нэгийг нь ашигладаг тийм сайн баг би хараагүй. Манайхаас багийн ахлагч Пуойлийн бэртэл бүрэн эдгэрээгүй л байна. Гэхдээ Мадрид явах бүрэлдэхүүнд тэр багтсан байгаа”
Жосе Моуриньо “….” – Хэвлэлийн бага хурлын үеэр Моу нэг ч үг дуугараагүй бөгөөд түүний өмнөөс туслах нь ерөнхий мэдэгдлийг хийсэн юм.
loading...




Oiriin heden jil uzeegui gal garsan togloltuud huleej bna. Odoo shuugch shudarga baih l hamgaas chuhal bna iim huchtei 2baguudiin mash chuhal tulaand jaahan ch aldaa gargah erh bhgui. Hen yalsan ni Champions Leagued barag turuulchih bh.
loading...
Finald.. “Real VS Raul”
loading...
Mourinho gej hachin nohor shuu. Toglogchiddoo ireh hel am, daramt shahaltiig l bagasgah gej ingej oor deeree hamag hunii anhaarliig tatdag bh.
loading...
Barca hojoosoi gj husj bn real aguu bag ene 2 shigsheed taarsan bol kk
loading...
Zia zia toglollt bolloo doo. Puyol yahiin bol doo garah bolow yy ugui bolow yy. Barca mini hojih boltugai Real ch bas sain togloosoi gej bodoj baina ur dung ni harj l baiy daa
loading...