Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Онцлох, Хөнгөн атлетик » Б.Сэр-Од Лондоны марафонд 9-р байранд орлоо

GD Star Rating
loading...

Нэр хүнд, шагналын сангаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Лондоны марафон гүйлтийн тэмцээнд манай тамирчин, хөнгөн атлетикийн ОУХМ Б.Сэр-Од  амжилттай оролцож 9-р байр эзэлсэн сэтгэл хөдлөм  мэдээг дуулгаж байгаадаа бид баяртай байна.

Б.Сэр-Од 40 км зайг 2 цаг 11 минут  35 секундэд   туулж барианд орсон бөгөөд ирэх жилийн олимпийн наадамд зодоглох болзлоо энэ амжилтаараа хангаж байгаа юм.

Нэг сая долларын шагналын сантай, дэлхийн топ таван марафон гүйлтийн тэмцээний нэг “Лондоны марафон” нь 1981 оноос зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн тэмцээнд нийт 36 мянга орчим хүн оролцсон бөгөөд анх удаа Монгол улсыг төлөөлж Б.Сэр-Од  олимпийн хот Лондоны замаар гүйсэн юм.

Их Британийн “Морпит” багт харьяалагдаж бэлтгэлээ базааж байгаа тэрээр улсынхаа дээд  амжилтыг  ч энэ уралдаанд шинэчлэн тогтоож байна. Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн намар Берлиний марафонд 2 цаг 12 мину  42 секундээр улсын рекордыг шинэчлэн тогтоогоод байсан юм. Хамгийн их тэсвэр  тэвчээр, хатуужил  шаарддаг спортуудын нэг марафон гүйлтээр  оролцсон тэмцээн бүртээ эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг ОУХМ Б.Сэр-Одод SN сайтын хамт олон халуун баяр хүргэж байна.

GD Star Rating
loading...
Б.Сэр-Од Лондоны марафонд 9-р байранд орлоо, 9.4 out of 10 based on 17 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Tuvshin says:

    Mundag ymaa. Shuud Gavyat tamirchin ogmoor ymaa.Amjilt khusei.

    GD Star Rating
    loading...
  2. Turuu says:

    Baharhaj bn. Amjilt husey.

    GD Star Rating
    loading...
  3. dorj says:

    36000 hynees 9 orno gedeg bol delhiin baharhal syy!!!gaihamsigtai bnaa,ireh jiliin londongiin marafond amjilt hysmyy!!!byddiin yosnii gazar tobchiloh yhaanaas syralzbal zygeer l yum!!!!ireh jil tyynii amjilt ylam hychirheg bolnoo!!!bayar hyrgye.

    GD Star Rating
    loading...
  4. Vaancho says:

    peee ymar goe yum be… unxer dendu goe

    GD Star Rating
    loading...
  5. Tuba says:

    За ёстой сайхан мэдээ байна ааа. Ямар гоё юм бэ. Сэр-Од чинь харин юм дуулгаж магадгүй залуу байна даа. Хэдэн жилийн өмнөөс л харагдаад байсан юм ааа. Баяр хүргье. Анд минь дэлхийн оргилд гараарай…

    GD Star Rating
    loading...
  6. sukheenee says:

    ser od ugaasaa aimar l daa bi guij baihiig temtseen deer harj baisan mongoldoo nomer 1 udahgui azid ehnii 3t tsaahlaad delhiid amjilt gargahiig huse

    GD Star Rating
    loading...
  7. munkhbayar says:

    chi shuu Ser-Odoo, amjilt husye

    GD Star Rating
    loading...
  8. xaxa says:

    hicheeheed bgaarai estoil mongoliin shildeg tamirchin yumaa ene zaluu baharhal turj bna hicheegeed bhad 1 yum duuldjil taaraa

    GD Star Rating
    loading...
  9. buya says:

    bayar hurgey , Ser-odtoi tsagdaad 1 heltest hamt ajilj bailaa, Taniig tsagdaagiin mini suld hiimori tushej yavag .

    GD Star Rating
    loading...
  10. shinee says:

    Uneheer baharhaj baina heleh ug alga

    GD Star Rating
    loading...
  11. Gundegmaa says:

    Marathon guilt bol aguu sport.
    Odoo ene hund gaviyat ogoh tsag ni irsen.
    Iim humuusee demjij uramshuulj baih ni zuitei. GOOD LUCK!

    GD Star Rating
    loading...
  12. star says:

    goeoo goe ser od olimpiin omno gaigvi gviheer manaih olimp gaigvi oroltschdgiin shvv amijilt hvsie.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: