Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити, МанЮ » Ман сити “Уэмбли”-д эргэж ирнэ

GD Star Rating
loading...

Манчестер сити ”Уэмбли”-д заналт дербигээ 1 : 0-н харьцаатай буулган авч ФА цомын финалд өрсөлдөх эрхтэй боллоо. Яя Туре 51 дэх минутад багтаа амин чухал хожлын бөмбөг бэлэглэсэн бөгөөд Скоулз 72 дахь минутаас талбайг чөлөөлж Юнайтед хүн дутуу тоглолтыг дуусгасан.

Ийнхүү Сити 1981 оноос хойш анх удаа ФА цомын шигшээ тоглолтод шалгарлаа. Тэр жилийн финалд харамсалтай нь Сити Тоттенхэмд цуврал тоглолтоор дийлдэж байсан юм. Манчестер сити сүүлийн цомоо 35 жилийн өмнө авч байсан. Харин одоо Роберто Манчини түүхийг шинээр бүтээхээр таван сарын 14-нд ”Уэмбли”-д эргэж ирэхээр боллоо.

Манчестер Юнайтедийн требль хийх найдвар үүгээр тасарч байна. Тэд 1999 оны амжилтаа давтах магадлал энэ тоглолтын өмнө байсан ч Турегийн гоол үүнийг нь үгүй хийлээ. Торгуулийн улмаас талбайд гараагүй Уэйн Рүүнигийн оновчтой цохилтууд тэдэнд үгүйлэгдэж байлаа. Димитер Бербатов 74 дэх минутад сэлгээнд суух хүртлээ хоёр ч сайхан боломж хийсгэсэн юм.  Хартын эсрэг ганцаараа тулсан ч Болгар довтлогч гоол хийж чадаагүй. “Чи хийж чадахгүй бол…” гэдэг ёсоор Бербагийн ашиглаж чадаагүй боломжын хариуг Яя Туре 52 дахь минутад авсан. Кэррикийн бөмбөгийг тасалсан тэрээр цааш довтолгоог өөрөө өрнүүлж Ван дер Сарын хаалганд гоолдсон.

Эргэн ирэлт хийдгээрээ алдартай Ман Юнайтед цаг дуусахаас өмнө тоглолтыг эргүүлэхээр хичээж байсан ч ахмад туршлагатай Скоулж эсрэг багийн Сабалетаг бэртээж болохоор алдаа гаргаж талбайг чөлөөлснөөр тэдний боломж үлэмж хэмжээгээр багассан.

Цаг дуусахаас өмнө Эрнандес, Фабио нар талбайд орж ирсэн ч багаа хожигдлоос аварч чадсангүй.Тоглолтын дараа өнөөх л хэр ам татлах дуртай Балотелли Юнайтедийн дэмжигчдийн өмнө баяраа тэмдэглэж үймээн дэгдээгээд амжсан. Магадгүй холбооноос түүнд шийтгэл оногдуулна байх.

Роберто Манчини “Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь. Үнэхээр их баяртай байна. Манай фенүүд ийм баяр цэнгэл амсах эрхтэй. Тэд дэндүү удаан энэ мөчийг хүлээсэн хүмүүс. Гэхдээ шигшээ тоглолт байгааг мартаж болохгүй. Тэнд л бидний жинхэнэ баяр тохиох болно”

“Юнайтедийн эсрэг тоглоход үргэлж л хэцүү байдаг юм. Тэд эсрэг багаа өөрсдийнхөө хэмнэлд оруулчихдаг болохоор тэндээс гарахад үнэхээр хэцүү. Саяны тоглолтын эхний 20-25 минут яг иймэрхүү л байсан. Харин цаг явах тусам манайхан тоглолтдоо орж, хоёрдугаар үед бүрэн давамгайлж чадлаа”

“Балотеллгийн тухайд юу хийснийг би сайн харж чадаагүй. Хэрвээ эвгүй явдал болсон бол түүний л буруу байх. Ирэх долоо хоногт Балог тэгвэл шоронд хийчихье л дээ” хэмээн Манчини хошигнолоо.

“Премьер лигийн тухайд улирал дуусах болоогүй болохоор хэлэхэд бэрх байна. Юутай ч гэсэн Аваргуудын лигийн эрхийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ дээ. Бид энэ тэмцээнд оролцох бүрэн эрхтэй”

Өнөөдөр ФА цомын хагас шигшээн Болтон – Сток сити багуудын тулаан  ”Уэмбли”-д явагдана.

4 сарын 16. Лондон. Стадион “Уэмбли”.

Манчестер Сити – Манчестер Юнайтед – 1:0 (0:0).

Гоол: Яя Туре, 52 (1:0).

Улаан хуудас : Скоулз, 72 (МЮ).

Манчестер Сити: Харт, Сабалета, Компани, Лескотт, Коларов, Де Йонг, Бэрри, Яя Туре, А.Джонсон (Райт-Филлипс, 79), Сильва (Виейра, 87), Балотелли.

Манчестер Юнайтед: Ван дер Сар, О`Ши (Фабио, 84), Фердинанд, Видич, Эвра, Валенсия (Эрнандес, 65), Кэррик, Скоулз, Пак, Нани, Бербатов (Андерсон, 74).

GD Star Rating
loading...
Ман сити "Уэмбли"-д эргэж ирнэ, 9.5 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. yeah well done city.. manu giin hojigdol bl minii bayar baysal

    GD Star Rating
    loading...
  2. hhhhhh says:

    HAHAHAHA UNEXEER SAIXAN SULIIN MINUTUUDAD MANU UNEXEER XETSUUDSEN SH DEE MANC BOMBOGDOJ OGSON DOO GEXDEE UNEXEER GAL GARSAN SAIXAN TOGLOLT BOLSON SHUU

    GD Star Rating
    loading...
  3. ta nar odoo gants ch tsomgui hotsorno avarguudin ligt ta nar barcad hojigdono priener ligt arsenal ta narig guitsene ta nar chelsea ene city arsenal bugd saad bolno ta nar 1 ch tsomgui hotsorno

    GD Star Rating
    loading...
  4. temka20 says:

    bi chealseagiin fan gehdee end bgaa garuud yum uzeegui yum shig aashlah yumaa yamarj bag hojdog yum hojigddog yum heruul hiih gesen garuudn zlaad ogoosoi

    GD Star Rating
    loading...
  5. acm says:

    balio huu nudnii gem boljee. selgeend suuhiig bs shoron genee

    GD Star Rating
    loading...
  6. Moon says:

    Ямар ч багт хожил хожигдол байдаг юм. Бөмбөг бөөрөнхий шүү дээ. Гэхдээ МАНЮ дутуу хүнтэй гэхэд сайн л тоглож байна лээ. Сэлгээгээ жаахан эрт оруулах байсан. Андерсонийг эрт оруулсан бол болох байсан юм. Гэхдээ юм нэгээр дуусах бишдээ.

    GD Star Rating
    loading...
  7. css yum vzeegvi yumnuud manaihan setgeleer unahgvi shvv ugaasaa city fa cupd tvrvvlj chadku harin manaid fa cup-s hamaagvi tom zorilgo biii premier leaguetee tvrvvleh ni oilgomjtoi bolhoor avarguudiin ligt gol anhaarlaa handuulay

    GD Star Rating
    loading...
  8. 247 says:

    Маню-г хожигдохийг хүлээгээд сууж байдаг хүмүүс байдаг юм шиг э. Энэ чинь хөл бөмбөг хожил хожигдол байдаг л юм. Нэгээр дуусах бишдээ. Цаана нь зөндөө тоглолт байна. Харж л байя. МанЮ энэ жил цом авах нь ойлгомжтой.

    GD Star Rating
    loading...
  9. Red Devil says:

    Ehnii yed l goaldah bsiin, Berbatov 2 saihan bolomj aldsan, tegeed l cityry 2r yed ergechihlee, za yahav UCL & Premier league 2 iig husna daa, ene heryyl haraal hiigeed bgaa hymyys bagadaa ih daramtand osson jaaluud bh daa, yzen yadahaas oor yumgyi…. Hen syyld ineehnu? Harj l baaya

    GD Star Rating
    loading...
  10. livpool says:

    suuld yun zodoon boloh geed bsan be manu jaahan namba zaahgui

    GD Star Rating
    loading...
  11. Man City says:

    manin, manan, malchin, evil, devil, debil geed hutsaad bdag nuguu buusnuud haachchih vaa xaaxaxaxaxaxaxax huh ineed hurgechlee. bugs ruge shaalgaad duu ni ch garahaa baisan uu? buusnuud duugar xaxaxa ManU shig tom club-g ta nar shig red debil uud buzarlah yum da hu gej, neg tsom budaa, odoo araas ni nuguu 2 ni mun adil bolno

    GD Star Rating
    loading...
  12. manu says:

    Лалрууд одоо нээх мансити гэж гэнэ дуугай зайлцгаа.

    GD Star Rating
    loading...
  13. DooGii says:

    ManU – giin fanvvd l hvn shig bhiin busad ene sity metiin baguudiin ni yum vzeegvi hervvlch batsaanuuud gol ni UCL EPL 2-shdee enjil EPL 19 dahia UCL 3 dahiaa turvvlen getel city ogt bhgvi iiml bna

    GD Star Rating
    loading...
  14. DooGii says:

    UCL-T 4 DAHIA

    GD Star Rating
    loading...
  15. Gacalt says:

    MAN U agya bag shuu, bi chelseagiin fanat, MAN U g agya bolhoor ni uzen yaddag, gehdee ene hojigdol yu ch bishee, ene jil MAN U giin jil.

    GD Star Rating
    loading...
  16. Ryan Giggs says:

    za bolidoo zaluusaa yun surtein neeh l ih bayarlaj manu-g haraasan uzen yadsan humus l bhiin. PL-t bol togloom ch gui turuulne! FA cup aldachla ter ch yahaw bid nar yadarch bnashde oilgoldo! CL, PL, FA cup geel olon togloj bnashde. tgd ch FA cup bol manu-iin huwid bol manchini shig tegj ih bayarlah tsom bish bid zondoo l awsan harin CL-iig l odoo neg awchmaar bgamda! ene l bidnii zorilgodo.

    GD Star Rating
    loading...
  17. MANU says:

    ene chelseagiihnii bayarlaj uheh gej baigaag nee ta nar ene club iig gutaaj bna ch geh shig haha. hojigdson horsoloo ingej taildiin baihdaa zailuul. Chelseagiin ochuuhen boosnuuded helehed ta nar ene teruugeer heden myanga shulsee uschuuleed haraalaa ursgalaach odoogoor PL iin number 1 n Manu heveeree l baih bolno. Manu g haraagaad muulaad baigaa humuus oorsdiinhoo demjdeg bagaa muulj bna geed oilgochih yagad gevel tanai baguudiin deer manai MANCHESTER UNITED baigaa uchraas. ochuuhen tarhindaa oilgoj av

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: