loading...
Тоттенхэмийн Гарет Бэйл мэргэжлийн хөлбөмбөгчдын холбооны (PFA) улирлын шилдгээр тодорлоо. Уэльс хагас хамгаалагч энэ улиралд гайхалтай формтой байгаа. Тэрээр дотоодын лигт 26 тоглолтод долоон гоол оруулсан бол Аваргуудын лигт багаа шөвгийн наймд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ шагналыг өмнө нь Иан Раш, Марк Хьюз, Райн Гиггз гэсэн Уэльс тоглогчид гардаж байсан бол Бэйл тэдний эгнээнд нэгдлээ.
“Бусад тоглогчдын саналаар тодруулдаг болохоор энэ шагналын эзэн болж байгаа нь нэр төрийн хэрэг. Өмнө нь ямар тоглогчид авч байсныг харахад л энэ шагналын нэр хүнд мэдэгдэнэ. Дээрээс нь тийм ч олон Уэльс тоглогч авч байгаагүй шагнал болохоор өөрөөрөө бахархаж байна ”
Бэйл мөн шилдэг залуу тоглогчид нэр дэвшсэн. Гэхдээ энэ шагнал Арсеналын Жек Уилширт очжээ. 19 настай Английн ирээдүйн од тоглогч энэ улиралд өөрийгээ бүрэн нээж багийнхаа салшгүй нэг хэсэг болоод байгаа.
“Арсеналаас энэ хүндлэлийг хүртсэн тав дахь тоглогч болж байгаадаа баяртай байна. Залуу тоглогчдод боломж олгож, тэдний авьяасыг нээж олдог багт байгаадаа би азтй. Цаашдаа багийнхааа төлөө чадах бүхнээ хийнэ”
Өнгөрсөн жилийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг шүүсэн Ховард Уэбб PFA-н английн хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнээр нэрлэгджээ.
loading...




Шагналуудыг зөв хүмүүст нь өгсөн байна. Бэйл, Уилшир нарт баяр хүргэе.
loading...
tegeed ireh jilees hol bolbogchidiin moroodoliin bag barsad ochino biz dee
loading...