loading...
Рууд Ван Нистелрой улирлын үлдсэн тоглолтод Хамбургт тус болохгүй болов. Недерланд довтлогч өнгөрсөн амралтын өдөр Ханновертэй хийсэн Бундеслигийн 30-р тойргийн тоглолтод цавиа бэртээжээ. Тус тоглолтод баг нь Ханновертэй 0 : 0-ээр тэнцэж хоёр оноогоор мөн алдсан юм.
Рууд Ван Нистелрой энэ улиралд долоон гоол, таван ашигтай дамжуулалтаар багтаа тус болоод байсан. Улирлын төгсгөлд түүний Хамбургтэй байгуулсан гэрээ дуусах учраас дараа жил хүртэл ”Нордбанк Арена”-д үлдэх эсэх нь тодорхойгүй байдалд ороод байна.
“Цаг дуусах дөхөж байхад ийм зүйл болчихлоо. Өвдөлт эхлээд нэг их биш байсан ч бага багаар нэмэгдэж эхэлсэн. Харин шинжилгээний дараа хариу бүр ч тааруу гарсан. Чадах чинээгээрээ хурдан эргэж ирэхийг хичээнэ. Гэхдээ энэ надаас шалтгаалахгүй байж ч мэдэх юм”
Блекберний дасгалжуулагч Стив өнгөрсөн сард Ван Нистелройг сонирхож байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Харин энэ мэдээ 35 настай довтлогчыг эгнээндээ нэгтгэх хүсэлтэй багуудын дахин хөдөлхөд хүргэлээ.
Түүнийн баг одоогоор Бундеслигт 7-р байранд явж байна.
loading...




Van der Man good luck to u!!!
loading...