Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Бусад тулааны спорт » Муай-тай боксын ДАШТ-д амжилттай оролцлоо

GD Star Rating
loading...

Тайландад саяхан өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах муай-тай боксын тэмцээнд манайхан амжилттай оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

34 орны ширэн бээлийтнүүд гар зөрүүлсэн энэхүү тулааны 51 кг-д Б.Мягмарсүрэн, 60 кг-д Ч.Шижир-Эрдэнэ нар хоёр, 54 кг-д Ц.Батболд, 63,5 кг-д О.Лхасүрэн нар тус тус гуравдугаар байр эзэлжээ. Эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Халиун мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна.

Тамирчдын халз тулааны видео бичлэгийг www.kickboxing.mn сайтаас үзэх боломжтой. Дашрамд дурдахад Тайландад гурван сар хамтарсан бэлтгэл хийсэн тулаанчид маань энэ сарын 14-19-нд Иранд болох Азийн АШТ-д нударга зөрүүлэх төлөвлөгөөтэй аж.

GD Star Rating
loading...
Муай-тай боксын ДАШТ-д амжилттай оролцлоо, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: