Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Надалийн дараалсан долоо дахь түрүү

GD Star Rating
loading...

Рафаель Надаль нутаг нэгт Давид Феррерийг 6-4 7-5-н харьцаатай буулган авч “Монте карло мастерс” тэмцээний түрүү авлаа. Сүүлийн долоон жил Надаль энэ тэмцээний цомыг хадгалж байна. Талбайн теннисний мэргэжлийн тэмцээнүүдэд ийм олон дараалан түрүүлсэн тохиолдол өмнө нь байгаагүй.

“Шороон талбайн хаан” хагас шигшээд Их Британий Энди Мюррэйг замаасаа холдуулж финалд гарч ирсэн бол эсрэг талаас Феррер Австрийн Юрген Мелцерийг мулталсан юм. Шигшээ тоглолт үзэгчдийн хүлээж байсан шиг сонирхолтой өрнөсөнгүй. Ердөө хоёр цаг 16 минутын дотор Надаль ээлжит ялалтаа байгуулсан юм. Надаль карьерийхаа 44 дэх цомоо Монте карлод гардаж байгаа ба үүний 30 нь шороон талбайн тэмцээнээс авсан цом болж байгаа.

“Долоо дараалж түрүүлнэ гэдгэ өмнө нь миний хувьд боломжгүй зүйл шиг санагддаг байлаа. Ялангуяа дэлхийн бүх шилдгүүд цугладаг Монте карло шиг тэмцээнд ийм амжилт үзүүлнэ гэдэг бүр ч хэцүү. Ийм зүйл хийж чадсан даа өөртөө ч итгэхгүй байна. Гайхалтай. Энэ жил миний хувьд их сайхан эхэллээ”

Давид Феррер финалд шалгарах замдаа нэг ч сет алдаагүй. 2011 он гарснаас хойш шороон талбайд тэрээр нэг ч ялагдал амсаагүй байсан ч Надалийн өмнө аргагүй хүч дутлаа.

“Ерөнхийдөө бол сэтгэл хангалуун байна. Финалд хүрнэ гэдэг боломжын амжилт. Ирэх тэмцээнүүдэд чадлаараа хичээх болно”

GD Star Rating
loading...
Надалийн дараалсан долоо дахь түрүү , 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: