loading...
Сток сити ФА цомын шигшээ тоглолтод шалгарлаа. ”Уэмбли” цэнгэлдэхэд тэд Болтоныг 5 : 0-н харьцаатай бут ниргэж түүхэндээ анх удаа ФА цомын аваргын төлөө тоглох боллоо.
Уолтерс дубль хийж, Этерингтон, Хут, Жонс багтаа гоолуудыг авчирсан юм. Сток сити хамгийн сүүлд 1971–72 онд Лигийн цомд түрүүлснээс хойш томоохон амжилт гаргаагүй байсан.
Ийнхүү тэд таван сарын 14-нд ”Уэмбли”-д эргэн ирж аваргын төлөө Манчестер сититэй тоглохоор боллоо. Сити өнгөрсөн бямба гаригт Ман Юнайтедийг буулган авч финалд үлдсэнийг бид мэдээлсэн билээ.
Сток сити болон Болтон багууд өмнө нь дөрвөн удаа ФА цомд оноолт таарч байсан бөгөөд “Поттерс” буюу Сток гурван удаад нь хожил авч байсан юм.
Лондон. Цэнгэлдэх “Уэмбли”.
Шүүгч – Ховард Уэбб.
Болтон – Сток Сити – 0:5 (0:3).
Гоол: Этерингтон, 11 (0:1). Хут, 17 (0:2). Жонс, 30 (0:3). Уолтерс, 68 (0:4). Уолтерс, 81 (0:5).
Болтон: Яаскелайнен, Стеинссон, Найт, Кэхилл, Робинсон, Эльмандер, Муамба (Родриго, 73), Ли, Петров (М.Дэйвис, 46), К.Дэйвис, Класнич (Тэйлор, 46).
Сток Сити: Соренсен, Уилкинсон, Хут, Шоукросс, Уилан, Делап, Уилсон, Пеннант (Уайтхед, 78), Этерингтон (Пью, 87), Уолтерс, Жонс (Фуллер, 84).
loading...





stoke sn bn shu bolton-g 5:0 gedeg. maybe ene ercheer city-g hojihod bol gaihah yum bhgui l yum bn.
loading...
Stoke FA Cup avah gaviyatai cityg avaasai gej bodohgui bna
loading...
Данийл Стариж яасийн бол
loading...
staridge toglkohgui ulirliin dunduur irsen huuhdee
loading...
City avah ni todorhoildoo.Stoke yaj barhavdee
loading...