loading...
Самбо бөхийн насанд хүрэгчдийн 2011 оны УАШТ дөрөвдүгээр сарын 18-20-нд Яармагийн спорт комплекст болно.
Монголын самбо бөхийн холбоог олон жил үр бүтээлтэй удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн төрсөн хүү, УИХ-ын гишүүн Мөнх-Очир ноднин жилийн аравдугаар сард аавынхаа ажлыг авснаас хойших түүний анхны тэмцээн юм.
УАШТ-д 20 гаруй байгууллага оролцох мэдүүлгээ өгчээ. Энэ жил манай самбочид Узбекистан (VI сар), Литва (XI сар) улсад зохиогдох тив, дэлхийн АШТ-д оролцоно.
loading...



