loading...

Өнөөдөр НБА -гийн плэй оффын тоглолт ид дундаа үргэлжилж байгаа бөгөөд харин плэй оффын улаан шугамны гадна үлдсэн багууд аль хэдийнэ ирэх улиралдаа бэлтгээд эхэлчихжээ. Жишээ нь энэ жил 43 ялалт 39 ялагдалтай амжилттай баруун бүсийн 9-д бичигдсэн Хиюстон Рокетс багаас явлаа. Тэрвээр энэ зун 65 нас хүрэх бөгөөд өнгөрсөн дөрвөн улирал Пуужингуудыг удирдаж 193 ялалт, 135 ялагдалтай амжилттай байжээ.
1988-1989 оны улиралаас хойш Портланд Трэйлблазерс багийг удирдаж өдий хүртэл дээд лигт ахлах дасгалжуулагчын ажил хийж байгаа ноён Рик Аделман тэр цагаас хойш плэй оффд ердөө дөрөвхөн удаа шалгарч чадаагүй байдаг бөгөөд үүний хоёр нь сүүлийн хоёр жилийн Пуужинд үзүүлсэн амжилт гэнэ. Хоёр ч удаа аваргын бөгжний төлөө үзээд алдсан Рик Аделман 2008-2009 оны улиралд Рон Артист тэргүүтэй Пуужингуудын хамт хамгийн өндөр амжилтаа үзүүлж бүсийн хагас шигшээ хүртэл алхсан байдаг юм.
Мөн Пуужингуудын лидер тоглогч Аргентин эр Луйс Скола өвдөгний мэс засалд амжилттай орсон байна. Ингэсэнээр ирэх улиралын бэлтгэлд гарах боломжтой болж байгаа гэнэ. Энэ эр багаа энэ улиралд 8.2 самбараас авалтаар тэргүүлж 18.3 оноо авалтаар удаалж байсан юм. Тэр энэхүү гэмтэлээсээ болж гурван сард нийт 8 тоглолт өнжсөн билээ.
Чонси Биллапс Бостоны эсрэг тоглохгүй
Өнгөрсөн амралтын өдөр плэй оффын эхний тоглолт Бостон Селтиксийн эсрэг гэмтэл авсан Нью Ёорк Никсийн ахмад холбогч Чонси Биллапс тус гэмтэлнээсээ болж хоёр дахь цувралд талбайд гарахгүй нь. Түүнийг орлож талбайд Тони Доуглас гараанд гарах юм байна.
Мөн Денвер -ээс хамгийн их амжилт нь өссөн тоглогч Аарон Аффлало талбайд гарах магадлал тун бага байгаа гэнэ. Мань эр гэмтэлээс болж Денверийн сүүлийн 18 тоглолтын 13 -т талбайд гараагүй юм. НБА -д дөрвөн улирал тоглож буй Аарон Аффлало энэ жил өөрийн кареерийн хамгийн шилдэг болох 33.7 минутанд 3.7 самбар, 2.4 дамжуулалт, 12.6 оноог тус бүр үзүүлж байжээ.
Мөн Сан Антонио -гын од тоглогч Ману Жинобили улиралын сүүлийн тоглолт Финикс Сансын эсрэг тоглохдоо тохойгоо гэмтээд гарсан билээ. Үүний улмаас гэртээ хийсэн эхний тоглолтонд оролцоогүй. Улмаар баг нь түүний эзгүйд Мемфист хожигдсон. Харин хоёрдугаар тоглолтонд Спурсын дасгалжуулагч Грег Попович Аргентин эрийг талбайд гарах эсэх нь шийдээгүй байгаа гэнэ. Ману ахиад тоглохгүй бол асуудал ч хүндрэх шинжтэй?.
Зак Рандольф гэрээгээ сунгалаа
Мемфис Гризлис багийн лидер тоглогч Зак Рэндольф гэрээгээ дахин 4 жилээр сунгасан гэнээ. Энэ жил Мемфис плей -оффд 8-аар гарч анхныхаа ялалтыг авахад түүний нөлөө их бий. Мемфист хоёр дахь жилээ үдэж буй 29 настай Зак Рандольф энэ улиралд дунджаар 20.1 оноо, 12.2 самбар авч багаа тэргүүлсэн билээ. Хэдий Зак Рандолф НБА -д элсэж ороод 9 дахь жилийн нүүр үзэж байгаа ч энэ улиралд анх удаагаа плэй оффд шалгарч байгаа юм. Мемфис Гризлис түүний дараа Испани төвийн тоглогч Марк Газолын гэрээг сунгахаар ажиллаж байгаа гэнэ.
loading...




Тэмүүлээн гоё тойм бичсэн байна. Плей-Офф эхэлсэн болохоор дор дор нь оруулаарай. Зач биш Зак гэж бичээрэй.
Амжилт
loading...
xooe Boldoo chi uuru Zach.. Zak l gej bnshde hna Zach gej bn
loading...
NBA Draft 2011 talaar dahiad bicheeree mon sugalaa yaj boldiin ter talaar neg oilgolt ogooch bayarlalaa
loading...
Tmac 2008-2009 Багаа чирч яюсан шдээ.
McGrady байхгүй бсан бол тэгээ л өнгөрөө шд.
Одоо гэмтэл бэртэл гээд муудцан болохоос юун LEBRON шүү нээрээ
loading...