Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Бильярд » Тээвэр зуучууд аваргаа тодруулав

GD Star Rating
loading...

“Эс Би Логистикс” ХХК-ны 10 жилийн ойн нэрэмжит Монголын Үндэсний Тээвэр Зуучын Холбооны гишүүн байгууллагуудын дундах Спортын арга хэмжээ Снукер билльярдын тэмцээнээр өнгөрсөн Бамба гаригт эхэллээ.

Тэмцээнд 12 байгууллагын нийт 21 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс:

Алтан медалийг ОУ-ын Тээвэр Зуучлалын Төвийн  Р. Мөнхтөгс, мөнгөн медалийг “Прогресс Транс” ХХК-ны  Мөнхбаатар, хүрэл медалийг “Туушин” ХХК –ны  Пүрэв-Очир нар хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг мөн ОУ-ын Тээвэр Зуучлалын Төвийн Х. Оюунгэрэл хүртэж, мөнгө хүрэл медалийг зохион байгуулагч болох “Эс Би Логистикс” ХХК-ны Г.Бямбасүрэн, Г.Болор гар авсан байна.

Тус тэмцээний шагналын сан 1 000 000 төгрөг байсан бөгөөд дараагийн тэмцээн воллейбол, сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжлэн явагдах юм.

 

 

GD Star Rating
loading...
Тээвэр зуучууд аваргаа тодруулав, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: