loading...
“Майами” – “Филадельфи” – 94:73 (19:13, 30:18, 26:21, 19:21)
М: Бош (21 + 11 самбар), Л. Жеймс (29 + 7 самбар), Илгаускас (7), Бибби (5), Уэйд (14 + 5 бөмбөг алдалт); Жув. Ховард (3), Хаус (2), Жеймс Жонс (7), Ж. Энтони (4), Челмерс (2).
Ф: Брэнд (3), Игуодала (5 + 7 самбар+ 7 дамжуулалт+ 5 бөмбөг алдалт), Хоуз (2), Микс (7), Холидэй (12); Бэтти (3), Луи Уильямс (8), Т. Янг (18), Тернер (15).
Эхний тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд Филадельфи 16 оноогоор тэргүүлж байсан ч оноог бариулж ялагдсан билээ.
Хоёр дахь тоглолт харин хүчтэй өрсөлдөөн гарсангүй. 76 тоглолтын эхэнд эхний тоглолтын адил сайн хамгаалж эхэлсэн ч өөрсдөө сайн довтолсонгүй. Ялангуяа Элтон Брэнд тэсрэлт хийсэнгүй. Хэдийгээр Майами боломжоосоо муу эхэлсэн ч Филадельфи бүр муу тоглож байсан нь эхний үеийн 20 шидэлтийнхээ дөнгөж 4-ийг нь байндаа тусгаснаас харагдана. Тоглолтын дараа Даг Коллинз “Нэгдүгээр үе 19-13-аар дууссан. Бид сайн хамгаалсан. Харин хоёрдугаар хагасаас бид үндсэндээ тэднийг алдсан. Бид өнгөрсөн тоглолтын 1-р үеэс хойш 105 шидэлтийнхээ 31-ыг нь хийжээ. Бид шидэлтээ л амжилттай болгох хэрэгтэй байна” гэжээ. Өнөөдөр 76 нийт 34,2 хувийн амжилттай шиджээ. Үүнээс Жрю Холидэй, Лоу Уильямс нар нийлээд 6-21, Андре Игуодала 36 минут тоглож дөнгөж 5 оноо авсан байна. Эхний тоглолтын эхэнд сайн тоглосон Элтон Брэнд гуравхан оноо авав.
Харин эсрэг талаас Майамиг ЛеБрон Жеймс тэргүүлэн тоглож 29 оноо авсан бол Бош 21 оноогоор тус хүргэжээ. Өнөөдрийн тоглолтонд Уэйд бага зэргийн толгойны өвчинтэй тоглосон гэнэ.
loading...




Mend, MIAMI uragshaa !!!
loading...
yun uragshaa archaad garah heregtei
loading...
Boldog yum boldgooroo bolloo naizuudaa
loading...
юу вэ муу суга миамийг арчаад хаях хэрэгтэй. gogo MAGIC
loading...
miami hojigdsonch lebron wade josh 3 sanagar unah hereggvie zuni togololtond alas oghod bolishd gehdee l muu togolloo gehdee zvgere
loading...