loading...
Испаний шигшээ багийн хаалгач Икер Касильяс хүүхэд байхдаа тоглож яваад аавынхаа тааврыг мөрийний газарт аваачиж өгөөгүй гэнэ. Аав нь тоглолтын дараа таавраа тулгасан чинь бүх 15 тоглолтыг зөв таасан байж. Нэг саяыг хожлоо гээд гуяа алгадаад гүйтэл гайхал Касильяс хүү аваачиж өгөөгүй байжээ.
***
Алонзо Ливерпульд байхдаа нэг фэнээ баяжуулж байж. Нөхөр Ньюкаслтай Ливерпуль тоглох болоход Алонзо өөрийнхөө хагасаас гоол хийнэ гээд 200 фунт тавьжээ. Тэгсэн өнөөх нь 55 м-ээс гоолдоод фендээ 25000 евро авчирч өгчээ.
Пуойль Английн нэг фенийг том шатааж байсан гэнэ. Өнгөрсөн зуны Дэлхийн аваргаа Герман Испанийг хожно гэж мөрийг тавьжээ. 450 мянган евро тавиад 800 мянгыг хожно гэж байсан ч буржгар мөргөөд Герман мултарсан түүхтэй.
Швейцарын нэгэн фен хоёр жилийн өмнө гурван еврогоо 112 мянга болгож чаджээ. 2009 оны 12 сард Аваргуудын лигийн бүх найман тоглолтыг зөв тааж. Гэхдээ хутганы ирэн дээрээс аврагдаж байж. Никосиа 87 дахь минутад Челсид гоолдсоны дараа Бешикташ ЦСКА-д нэмэлт цагийн сүүлийн минутад гоолдож байж бүх таавар нь тохирчээ.
Байерны довтлогч Олич 20 гоол хийж чадахгүй бол Билд сэтгүүлд нэг нийтлэл бичнэ гээд нэг сэтгүүлчтэй мөрийцөж. Өнөөх нь 20 гоол хийх юм бол гутлыг нь тосолж өгий гэж. Гэтэл мань хүн 6 сар гэмтээд мөрий хоёр талдаа худлаа болжээ.
Феликс Магат 2009 онд лигийг тэргүүлж байх үедээ Байерн түрүүлнэ гээд мөнгөөр мөрийцөх гэтэл Германы хөлбөмбөгийн холбоо хориглож байж. Энэ нь ч түүнд тус болж, Вольфсбург түрүүлсэн учраас Магат мөнгөө алдаагүй аж.
1997 онд Маттеус Хөнэсстай багийнхаа Клинсиг 14 гоол хийж чадахгүй гэж 10 мянган маркаар барьж байж. Гэтэл өнөөх нь 15 гоол хийж орхижээ.
Франк Рибери Дортмундыг гүйцнэ гэж ам гараад чадахгүй бол нэг өдөр Спортбилд сонинд ажиллая гэж. Одоо ч Байерн түрүүлэх нь худлаа болсон доо.
Бас нэгэн талбайн теннисний хөгжилтэй баримт байна.
2005 оны 5 сард Ром мастерс тэмцээнд Роддик Вэрдаско тулжээ. Эхний сетийг Роддик аваад дараагийнх дээр ч хусах нь бараг л ойлгомжтой болж. 5-4 гээд Роддикийн дамжуулалттай ээлж дээр 40-0. Энэ үед ч гэсэн интернетийн мөрий дээр Вэрдаско хожно гэж таавар оруулсан хүн оруулсан мөнгөө 270 дахин өсгөнө гэсэн хувилбар байгаад л байж. Сүүлийн дамжуулалтыг Роддик давуулаад Вэрдаско хариултал гадна унаж. Роддик ч тэгсгээд дотор унасан гээд тоолгүй 40-15 болж. Гэтэл салхи эргэж Вэрдаско тэр сетийг хожсоноор барахгүй дараагийн сетийг хусаад Роддикийг мулталж байж. Харамсалтай нь тэр цаг мөчид интернет мөрий сахиж суудаг хар мянган хүний хэн нь ч Вэрдаско дээр тавьж зүрхлээгүй байна. Ердөө 20 евро тавихад л 5400 болгож авах байж дээ.
loading...




Eh survalj ni haanaas ve? Unen eseh ni ergelzeetei l yum.
loading...
Chelsea g hojino gej udriin hooloor ih l muriitsluu
Ih olon udaa hun daillaa…
loading...
Casillas ch ih deggui nohor bje xaxa…
loading...
Casillasih joohon panaaltai sonsogdoj bna.Riberyd amjilt husie shine ajild ni hehe
loading...
shaagaad baigaach!!! yostoi shaajiindaa chi.. setguulch bj iim shaamal yum shaahaa bolioch
loading...
hehehe neeeh sonirholtoi yum bgaan bh gesen chin shaaal aliaaa
loading...
gue yahve zgr ghde orchuulga jhn tiim bnda
loading...
Bi ungursun delhiin awargaar 8 bag uldsen bhad ehnii 4 bagiin bairiig zuw taaj chadwal 3$ iig 16000$ bolgoj awah murii bsniig tawilgui aldaj bilee.bugd uursdiin taawriig helj bhad miniih taarsan yum!! bugdeeeree suuld n ih haramsaj bilee hahaha
loading...
Chelsea UIFA avarga bno gd 1 sariin tsalingaa taviad ungursun sh dee… Manu turuulehgui bol avragdah gd bn… kkkk
loading...