loading...
Луйжи дель Нери түрүү жилийн зун Ювентустэй гэрээ байгуулахдаа “Би бусад клубуудын тактикт тохируулж тоглолтоо өөрчилдөг баг биш харин бидний тоглолтод тааруулж бусад багууд тактикаа өөрчилдөг тийм хүчтэй баг бий болгомоор байна. Өнгөрсөн зууны турш Европыг чичрүүлж явсан хүчирхэг Ювентусыг эргүүлж авчирах нь миний зорилго” хэмээн ярьж байлаа.
2006 оны Калчиополигийн хэргээс хойш сэргэлт авах гэж нилээд удсан Ювентусын фенүүд ч экс-Сампдориягийн дасгалжуулагчын үгэнд итгэж байсан нь лавтай. Зуны арилжаа наймааны цонхоор Дель Неригийн амлалтыг бодитой болгох чамгүй олон сайн наймаа хийсний дотор Итали тоглогчид дийлэнхи хэсгийг эзэлж байсан.
Леонардо Бонуччи, Симоне Пепе, Алберто Аквилани, Фабио Квальярелла гээд Италийн шигшээн ирээдүйтэй залуусаар эгнээгээ зузаатгасан “Хуучин ноёд” харин улирлын эхнээс л фенүүдийнхээ урмыг хугалсан нь харамсалтай. Эхний тойрогт тэд Барид ялагдаж, улмаар Сампдориятой 3 : 3-р тэнцэж хоёр тойргийн тоглолтоос ердөө нэг л оноо авч байлаа. Яваандаа шинэ тоглогчид багтаа дасаад эхлэхээр бүх зүйл гайгүй болно гэж хэвлэлүүд бичиж байсан ч улирлын дунд хагас гэхэд л Европын лиг, Италийн цомоос мултарч, Скудеттогийн өрсөлдөөнөөс хол шидэгдчихсэн байв.
Өвлийн цонхоор ч Дель Нери зүгээр суулгүй Лука Тони, Андреа Барзальи, Алессандро Матри гэсэн тоглогчид авчирсан. Гэлээ гээд багийн амжилт тогвортой болж өгөхгүй байгаагаас Дель Неригийн тактик, арга барил руу бурууг чихэх цаг нь болсон байх. Нэгэн хэвийн тактикаар улирлын турш нүдсэн тэрээр саяхнаас л 4 : 4 : 2-оосоо салж, илүү чөлөөтэй 4 : 3 : 3-т шилжиж эхэлсэн нь үр дүнгээ дороо л өгч байна. Гэхдээ хэтэрхий оройтож л ухаарлаа даа Луйжи. Ингээд Ювентусын солиолцоо наймааг дүгнэцгээе.
1. Милош Красич (A-)
Хаанаас : ЦСКА
Хэдээр : 15 сая евро
Тоглолт/гоол : 34/7
Гарцаа байхгүй Ювентусын хийсэн хамгийн сайн наймаа. ЦСКА-г Аваргуудын лигт шөвгийн найм хүртэл тэмцэхэд Красич өөрийгөө хангалттай сайн харуулж чадсан болохоор ур чадварт нь эргэлзэх хэн ч байгаагүй. Серби эрийн араас нь хөөцөлдөж байсан олон багуудын дундаас өрсөж чадсанаараа Юве хожсон. Красичийн талбайг мэдрэх чадвар, бөмбөг эзэмшилт болон ухаалаг дамжуулалтууд Ювегийн довтолгоонд шинэ уур амьсгал авчирсан гэхэд болно. ”Олимпико”-д хийсэн эхний тоглолтдоо л Милош гоолын дамжуулалт өгч, өөрөө чамгүй олон аюултай довтолгоо өрнүүлээд амжсан. Ирэх жилүүдэд ч Красич “Хуучин ноёд”-ын довтолгооны цөм нь байх болов уу.
Хаанаас : Кальяри
Хэдээр : 2.5 сая евро зээл (15.5 сая еврогоор худалдаж авах)
Тоглолт/гоол : 8/5
Амаури зээлээр Парма руу явж, Квальярелла улирал дуустал талбайд гарах боломжгүй болсон учраас довтлогчын дутагдалд Юве орсон. Энэ сул зайг Алессандро Матри тун сайн нөхөж байна. Өвлийн солилцоо наймааны сүүлчийн өдөр зээлээр Кальяригаас ирснээсээ хойш Матри байнга гараанд гарч шинэ багийнхаа гол довтлогчын үүргийг гүйцэтгэх болсон. Интертэй хийсэн Италийн дербид хожлын гоол оруулснаас гадна Рома, Женоагийн хаалганд оруулсан гоолууд нь Ювентусыг Европын эрх авах аянд чамгүй дэм болж байна. Хамгийн гол нь тэр Туринд ирээд сар гаран л болж байгаа шүү дээ. Энэ эрчээрээ гоолдоод байвал ирэх зун түүний төлөө 15.5 сая евро төлөхдөө Юве баяртай байна байх.
Хаанаас : Наполи
Хэдээр : 4.5 сая евро зээл (10 сая еврогоор худалдаж авах)
Тоглолт/гоол : 17/9
Өвлийн наймааны цонх нээгдэхээс өмнө Квальярелла 17 тоглолтод 9 гоолтой багийнхаа мэргэн буучаар нэрлэгдэж байлаа. Харамсалтай Парматай хийсэн 2011 оны эхний тоглолтод тэрээр өвдгөө хүнд бэртээж улирлын үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болсон. Квальяреллаг жагсаалтаас гарсны дараа Ювентусын амжилт эрс муудаж Европын лигээс хасагдан, лигтээ ч байр ухрах болсон юм. Эндээс харахад жил хүрэхгүй хугацааны дотор Фабио Ювентуст ямар хэрэгтэй тоглож болсон нь харагдана.
4. Фредерик Соренсен (B)
Хаанаас : Lyngby (Дани)
Хэдээр : Зээл
Тоглолт/гоол : 13/0
Улирлын эхэнл 18 настай энэ залуу тоглогчыг гарааны бүрэлдэхүүнд багтана гэхэд итгэх хүн цөөхөн л байсан болов уу. Гэхдээ Зденек Грыгера, Леандро Ринаудогийн бэртэл Дани залууд үндсэн багийн гишүүн болох боломж олгосон. Цаашлаад Кьеллини, Легроттальег талбайд гарах боломжгүй үед төвийн хамгаалалтад гарч, Марко Моттаг бэртэлтэй үед баруун ард тоглох зэргээр улирлын турш Соренсенд уйдах зав бараг гараагүй. Интертэй хийсэн Италийн дербид л гэхэд Самуель Это’ог сайн барьж, цорын ганц хожлын гоолын дамжуулалтыг өгсөн. Улирлын төгсгөлд Ювентус түүнийг жинхлэх нь тодорхой.
5. Марко Сторари (С+)
Хаанаас : АС Милан
Хэдээр : 4.5 сая евро
Тоглолт/гоол : 23/0
Жижи Буффон Дэлхийн аваргын үеэр бэртэл авч улирлын эхний хагас тоглохгүй нь тодорхой болсны дараа Ювегийн удирдлага хаалгачын эрэлд гарсан. Луйжи Дель Нери ч нэг их бодолгүй Сампдорияд нэг жил хамт ажилласан Марко Сторариг Миланаас Туринд авчирсан юм. 34 настай ахмад хаалгач Дель Неригийн итгэлийг алдсангүй. Буффоныг эргэж иртэл хаалгаа сайн манаж 23 тоглолтод гараанд гарч тоглосон. Хэрвээ тэр өөрөө номер нэг болохыг хүсэхгүй л бол Сери А лигийн хамгийн шилдэг нөөц хаалгачдын нэг гэж тодорхойлж болно.
6. Альберто Аквилани (С)
Хаанаас : Ливерпуль
Хэдээр : Зээл (16 сая еврогоор худалдаж авах)
Тоглолт/гоол : 27/2
Анфиелдэд дөнгөж хөлөө олж байхад нь түүнийг Рой Хожсон Итали руу буцаачихсан нь харамсалтай. Гэхдээ Аквилани төрсөн нутагтаа ирээд нэг их алдаагүй. Бэртэл гэмтэлд өртөмтгий Аквилани хаа очиж Ювентусын эмч нарыг нэг их сандаргасангүй. Талбайн төвд бөмбөг сайн эзэмшиж, довтолгоо эхлүүлэх үүргээ дажгүй биелүүлж байгаа. Мөн хоёр гайхалтай гоолоор багтаа тус хүргэсэн. Улирал дууссаны дараа 16 сая Юве төлөх эсэх нь тодорхойгүй л байна.
7. Леонардо Бонуччи (С)
Хаанаас : Бари
Хэдээр : 15.5 сая евро
Тоглолт/гоол : 34/0
Барид өнгөрсөн жил тун сайн тоглож Дэлхийн аваргад хүртэл оролцоод үзсэн ирээдүйтэй залуу хамгаалагч. Энэ улиралд лигийн ихэнхий тоглолтод оролцож Ювентусын ар талыг дааж байгаа. Гэхдээ сурч мэдэх зүйл их байгаа гэдэг нь зарим нэг алдаанас нь харагдаад л байгаа. Цаашдаа шигшээ болон клубтээ номер нэг сонголт байхыг хүсвэл хөдөлмөрлөх хэрэгтэй.
8. Симоне Пепе (С-)
Хаанаас : Удинезе
Хэдээр : 2.5 сая евро зээл (7.5 сая еврогоор худалдаж авах)
Тоглолт/гоол : 30/4
Яг үнэндээ бол сайн гүйхээс илүү зүйлээр багтаа туслаж чадахгүй л байгаа. Хэрвээ бэртэл гэмтэл, янз бүрийн асуудал бага байсан бол гарцаа байхгүй сэлгээний сандал халаах тоглогч. Аз болж Ювентусыг байнга зовоож байдаг бэртэл гэмтэл Пепед гарааны эрх бэлэглэж байгаа. Ювентусын “Зээлээд жинхлэе” хөдөлгөөний бас нэг төлөөлөл.
9. Андреа Барзальи (D)
Хаанаас : Вольфсбург
Хэдээр : 300,000 евро
Тоглолт/гоол : 10/0
АС Милан руу явсан Никола Легроттальегийн орон зайг нөхсөн наймаа. Барзальи Бундеслигийн хаврын лигт Арне Фридрихийг бэртэлтэй байх үед 17 тоглолтод гараанд гарсан. Харин Фридрих бэртлээсээ эргэж ирсний дараа багтаж шингэх зайгүй болсон учраас төрхөмдөө буцахыг илүүд үзсэн юм. Мэдээж хэрэг Ювентусын гараанд ч багтах зай бас амар олдохгүй нь тодорхой.
10. Арман Траоре (D)
Хаанаас : Арсенал
Хэдээр : зээл
Тоглолт/гоол : 10/0
Энэ зун Арсенал руу буцаад явах нь тодорхой болсон. Залуу Франц хамгаалагч Туринд юм сурах гэж ирсэн ч улирлын эхний хагасыг бэртлээс болоод дэмий өнгөрүүлсэн. Эргэж ирээд ч олигтой тоглож чадахгүй байгаа болохоор нөөц баг хавиар л өөрийгөө аргалж байна.
11. Лука Тони (D-)
Хаанаас : Женоа
Хэдээр : Үнэгүй
Тоглолт/гоол : 8/2
Женоатай хийсэн 32-р тойргийн тоглолтод мөргөж хожлын гоол оруулаагүй бол түүний үнэлгээ F байх байв. Улирлын эхний хагаст тааруу формтой байсан Тониг авчирсан нь үнэхээр үр дүнгүй наймаа. Өндөр цалинтайгаас гадна талбай дээр идэвхитэй гүйгээд байж чаддаггүй, лазан довтлогч.
12. Марко Мотта (F)
Хаанаас : Удинезе
Хэдээр : Зээл (5 саяар худалдаж авах)
Тоглолт/гоол : 21/0
Ромад байхдаа Италийн шигшээ багийн ирээдүй гэж өргөмжлөгдөж байсан залуу. Харин одоо мартагдаж, Ювентусын сэлгээнд уйтгартайхан сууж байна. Үүнд мэдээж өөрөө буруутай. Ямар ч гал цоггүй, урамгүй тоглолт нь түүнийг ийнхүү хол шидэгдэхэд хүргэсэн. Мөн мэдээж бэртэл гэмтэл нөлөөлж байгаа.
Дүгнэлт : (C-)
Шинэ спорт эрхэлсэн захирал Жузеппе Мароттагийн эхний улирал эрээн бараантай л байна. Зарим наймаа нь үр дүнгээ сайн өгч байхад зарим нь мөнгөний гарз болсон байх жишээтэй. Шинээр ирсэн ихэнхи тоглогчид зээлээр нэг улирал тоглоод дараа нь жинхлэхээр гэрээ байгуулсан байгааг та бүхэн харсан байх. Энэ нь тухайн тоглогчыг хичээх нэг үндэс болж байгаа нь сайшаалтай ч ерөнхий багийн тоглолт орон гаран хэвээр л байна. Энэ жил цом авахгүй нь нэгэнт тодорхой болсон учраас зуны наймааны цонхоор хийх ажил Дель Нери, Жузеппе Маротта их гарах бололтой.
Бусад нийтлэлүүд :
“Интер Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“AC Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь
loading...






krasich -ees busad n barag hereggui shahuu. yunuud bna , yadaj baihad yun olon yumnuud avchihsiin , ireh jileees capello irchiheeseee , angliig neg l urgashgui dasgaljuulaad baigaa yum , juve-d irvel ch goy boloh baihaa, ugaasaa juve-g bujignuulj baisan yum chin . capello-g az dagadag geed hurtel ug garchihsan baisan
loading...
No comment
loading...
Pavel Nedved hezee ch martahgui.
loading...