Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Т№2: Бостон 96 – 93 Нью-Йорк. Кармело ганцаараа тэмцсэн ч…

GD Star Rating
loading...

“Бостон” – “Нью-Йорк” – 96:93 (23:21, 21:24, 30:22, 22:26)

Б: Рондо (30 + 7 дамжуулалт), Пирс (20), Р. Аллен (18), Гарнетт (12 + 10 самбар).

Н: К. Энтони (42 + 17 самбар), Дуглас (14 + 7 самбар), Жеффрис (10), Б. Уокер (2 + 8 самбар).

Цувралын харьцаа: 2-0.

Өнөөдрийн тоглолт Нью Йоркийн хувьд тун хэцүү болж өнгөрлөө. Эхний тоглолтонд Амаре багийн довтолгооны хүч болж байсан ч өнөөдөр нурууны гэмтлээс болж 16хан минутыг талбайд өнгөрөөн 4 оноо авчээ. Амарегүй, Биллапсгүй Никсийг өнөөдөр Кармело удирдаж, хожих дөхлөө.

Өнөөдөр Кармело 42 оноо, 17 самбараас бөмбөг авалт авсан ба талбай дээр маргаангүй хаанчилж байсан юм. Түүнчлэн Ражон Рондо плей-оффын хувийн дээд амжилт 30 оноогоо авсан.

Тоглолт бүхэлдээ сонирхолтой боллоо. Ер нь энэ цуврал плей-оффын эхний шатны хамгийн халуухан цуврал гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.

Тоглолтын сүүлчийн хэдэн хором бүх фэнүүдийг суудалд нь суулгасангүй. 2,36 минут үлдсэн байхад Кармело холын зайн гайхалтай шидэлт хийж 3 онооны илүүтэй боллоо. Док Риверс завсарлага захиалж зогсошгүй байгаа Кармело дээр давхар хамгаалалт хийх шийдвэр гаргажээ. Энэ нь ч үр дүнгээ өгч Нью Йорк дараагийн гурван бөмбөг эзэмшилтээ оноо болгож чадаагүй. Тоглолтын цаг дуусахад 19 секунд дутуу байхад Кармело дээр хоёр тоглогч очсон байх үед Жеффрис сул гаран бөмбөгийг цагаригт оруулж нэг онооны илүү гарлаа. Гэвч Риверст энэ хэцүү үеийн хариулт бас л байжээ. Жеффрисийн хамгаалж байсан Гарнеттад довтолгоог хийх эрхийг өгснөөр тэр хийж багтаа хожлын оноо авчирсан. Кевин Гарнетт Бостоны гишүүн болсноосоо хойш анх удаагаа төгсгөлийн секундэд ялалтын бөмбөг хийж байгаа нь энэ гэнэ. Ийнхүү цувралын харьцаа 2-0 боллоо.
Тоглолтын дараа Док Риверс өөрийн багаа азаар хожсон гэдгээ илэрхийлсэн бол Майк Ди.Антони залуучуудаараа их бахархаж байгаагаа өгүүлжээ. 

Дараагийн тоглолтонд Амаре Стадемайер оролцох гэнэ. Дараагийн хоёр тоглолт Нью Йорк хотод болох билээ.

 

 

GD Star Rating
loading...
Т№2: Бостон 96 - 93 Нью-Йорк. Кармело ганцаараа тэмцсэн ч..., 9.1 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. buya says:

    aimar togollolt bolson doo , pzda melo-g barij diilehgui aluulah gej bn shuu, argagui l turshlaga zaaj hojloo

    GD Star Rating
    loading...
  2. Zok says:

    oo hundhen l ym bnadaa ene serie. yaj magadguin bishuu amare-tai Melo-toi NY talbai deeree geed bodohoor. Melo chin barag martagdaj bsan bzde, bugd l LJ DW CB geel soliortsgoogood bsn, NY MIA-iin tsuvraliig harmaar bna. Boston boliyoo gj

    GD Star Rating
    loading...
  3. Gsh says:

    zasss zok Boston conference-iin avargiin tuluu garch irne de harjil baigaaarai Garnet umnu ni bas NYK-toi togloj biahdaa hojliin goal oruulj baisan yum shu niitlelchee

    GD Star Rating
    loading...
  4. Vol says:

    Yutai ch hojson bna 2 0 ene bol sn vr dvn shvv BOSTON ailiin talbai deer sn toglodog bag shvv

    GD Star Rating
    loading...
  5. marcus says:

    ehnii 2 toglolt ch yostoi evgui bolj ungurluu. dandaa suuliin muchid argagui super hur turshlagatai hoyor od maani bagaa avarch clutch shideltuudee hiilee. new york saihan toglolt gargaj bn lee. ene jil boston maani conferentseesee garah gej neleen l zudreh shinjtei.

    GD Star Rating
    loading...
  6. BZzS says:

    Shildeg dowtlogch hun chn iim l bdgin. hemheljishd. daanj ur dun n jhn tm. oirhon yawjaad 2uland hojigdchlo. haramsalt yum. ali 1nd l hojson bol ene tsuwrald er n l NYK garaad irheer bla. odoo jhn daramttai l yum

    GD Star Rating
    loading...
  7. Buyaa says:

    Ёстой ширүүн тоглолт болсон. Мело-гоор үнэхээр бахархаж байна. Сүүлд Жеффрис тэр бөмбөгөө шууд хийсэн бол хожих байлаа. Тэрийг уул нь би ч хийчэхээр тийм гоё дамжуулалт ирсэншдээ.
    Селтиксийн Док Риверс үнэхээр сайн дасгалжуулагч юмаа. Сүүлийн 2 минутанд Мело дээр дабл хамгаалалт хийгээд ер шидүүлсэнгүй.

    GD Star Rating
    loading...
  8. Amaraa says:

    Garnett bostond ireed 2 udaa hojliin gool hiij bsan yumdaa niitlegch mini chi negl ajilaa hj chadahgui bgaa amitan yumaadaa sainl sudalj bj bichej uzeereedei

    GD Star Rating
    loading...
  9. bumba says:

    neeree zerleg oird ingej dogdluulsan toglolt uzeegui bla uug n mr big shot amare nar talbaid bsan bol barag l hangalttai iluurhheer bleedee gehdee boston argagui l playoff iin bag gedgee notolj haruulsaar l bna saynii toglolt deer NY hojson bol talbai deeree boloh daraagiin toglolt buur uzhees uur argagui aimar toglolt boloh bsandaa tiimuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: