Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » АС Милан талбайдаа хожиж чадсангүй

GD Star Rating
loading...

Абель Эрнандезийн гоолын баяр

Италийн цомын хагас шигшээ тоглолтууд явагдаж байгаа. Өчигдөр бид та бүхэнд Рома – Интерийн тоглолтыг тоймыг хүргэсэн. Харин урьд шөнө АС Милан Палермотой “Сан сиро” цэнгэлдэхэд туллаа. Калчио лигийг тэргүүлэгчид харамсалтай нь талбайдаа хожил авч чадалгүй 2 : 2-оор эвийн гэрээ байгуулжээ.

Златан Ибрагимович дөрөв дэх минутад эхний гоолыг хийсэн. Үүнээс 10 минутын дараа олон багуудын хараанд өртөөд буй Хавьер Пасторе тооны харьцааг тэнцүүлсэн. АС Миланы байдал цааш улам хүндэрч 53 дахь минутад Абель Эрнандез Марко Амелиагийн хаалганд гоолдлоо.

Харин 76 дахь минутад шинэхэн Миланиста Урби Эмануэльсон тэнцээний гооолыг хийж багаа хожигдлоос аварчээ. Тэрээр АС Миланы өмсгөлтэй анхны гоолоо оруулж байна. Таван сарын 10-нд Палермогийн талбайд хариу тоглолт явагдана. АС Милан сүүлд 2002–03 оны улиралд энэ цомыг авч байсан юм. Харин Палермо түүхэндээ хоёр удаа аман хүзүүдэж байлаа.

 

GD Star Rating
loading...
АС Милан талбайдаа хожиж чадсангүй, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: