Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » Ван дер Ваартын дубль Арсеналын найдварыг унтраалаа

GD Star Rating
loading...

Премьер лигийн 28-р тойргийн нөхөн тоглолтоо Арсенал Хойд Лондоын дерби Тоттенхэмийн эсрэг хийлээ. Хожиж чадвал МанЮнайтедаас дөрвөн онооны зөрүүтэй болох байсан ч “Буучид” энэ боломжоо ашиглаж чадсангүй. ”Уайт Харт Лэйн” цэнгэлдэхэд 3 : 3-н харьцаатай тэнцэж оноо алдлаа. Тоглолтыг тэд эрчтэй эхлүүлж эхний үе дуусахаас өмнө 3 : 1-ээр тэргүүлж байв. Гэвч энэ үр дүнгээ хамгаалж чадалгүй бариулж эцсийн дүнд 3 : 3-аар тэнцсэн юм. Буучдаас Уолкотт, Насри, Ван Перси нар гоолдсон бол Тоттенхэмээс Ван дер Ваарт дубльдэж, Хаддлстоун нэгийг нэмжээ.

Тоттенхэм талбайдаа 10 дахь удаагаа Арсеналтай тэнцэж байна. Премьер лигийн түүхэнд ийм олон тэнцсэн багууд байхгүй. Мөн өнгөрсөн шөнийн тоглолт премьер лигийн 2000 дахь тэнцээ болон түүхэнд үлдлээ.

Улирлын эхэнд явагдсан хоёр багийн тулаан 2 : 3-аар Тоттенхэмийн ялалтаар өндөрлөж байсан. Тийм ч учраас эхнээсээ алдаа гаргахгүй тоглохыг Арсеналчууд  хичээж байлаа. Дөнгөж тав дахь минутад Фабрегасийн уралдуулсан дамжуулалтыг Тео Уолкотт хаалганд оруулж эхний гоолыг хийлээ. Гэхдээ энэ гоолын баяр хоёр минут л үргэлжилсэн бөгөөд Ведран Чорлукагийн дамжуулсан бөмбөгийг Ван дер Ваарт чулуу болгон тооны харьцааг тэнцүүллээ. Бүх тэмцээнд багийнхаа мэргэн буучаар явж байгаа Ван дер Ваарт улирлын 13 дахь гоолоо орууллаа. Тэрээр сүүлийн хоёр сар гаран гоол хийгээгүй байсан юм.

12 дахь минутад тэргүүлэл дахин Арсеналд эргэж ирлээ. Самир Насригийн 16-гийн гаднаас цохисон бөмбөгийг Эурельо Гомеш яаж ч хичээгээд хааж чадсангүй. Лондоны дербид дунджаар 2.61 гоол ордог гэсэн үзүүлэлт дөнгөж эхний 10 минутанд л ийнхүү батлагдав. Гэхдээ үзэгчдийг уулга алдуулах олон гайхалтай мөч цааш хүлээж балаа.

40 дэх минутад экс-Буучин Вильям Галласын  алдааг ашиглан Ван Перси гоол оруулж тооны харьцааг дахин холдуулсан. Галлас өөрийнхаа 16-гийн талбайгаас бөмбөгийг холдуулж чадалгүй алдсан. Ингээд довтолгоо цааш өрнөж Ван Перси хоёр дахь оролдлогоороо гоол хийсэн юм. Тоглолтын өмнө Фабрегас багийнхаа сэтгэлзүйн сул талыг шүүмжилж байсан. Тэрээр хэтэрхий хурдан сэтгэлээр унадаг болохоор манай баг хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй байна хэмээж байсан. Энэ удаагийн тоглолтод ч дээрхи үг батлагдаж тун амархан байдлаар тэргүүллээ Арсенал алдсан юм.

Нэгдүгээр үе дуусахаас хоёр минутын өмнө  бэртлээсээ эргэж ирээд удаагүй Хаддлстоун алсын цохилтоос тооны харьцааг 2 : 3 болгон ойртуулсан.  Харри Реднапп завсарлагааны дараа давхар сэлгээ хийж Чорлука, Бейлийг Кабуль, Ленноноор сэлгэлээ. 52 дахь минутад Абу Диаби бэртэл авсан учраас Жек Уилшир түүнийг сэлгэн талбайд орж ирсэн.

Үүнээс хоёр минутын дараа Модрич, Ван дер Ваартын хослол гайхалтай ойлголцож гоол хийх дөхсөн. Харин Войцех Щесныгийн сайн хаалт Буучдад хэсэг хугацаанд ч гэсэн тэргүүлэгч хэвээр үлдэхэд тусаллаа.  Гэхдээ 70 дахь минутад Ленноны довтолгоог  Щесны алдаа гарган зогсоож торгуулийн цохилт Тоттенхэм авсан. Энэ улиралд гурван ч торгуулийн цохилт алдсан учраас Тоттенхэмийн фенүүд санаа зовж байсан лавтай. Гэхдээ Ван дер Ваарт алдаа гаргалгүй бөмбөгийг хаалганд чихэж 3 : 3 болгосон.

Цаг дуусахаас өмнө бүр хожил авч болох байсан ч Войцех Щесны дахиж хаалгандаа бөмбөгийг алдахыг хүссэнгүй. Ийнхүү тоглолт хэн хэндээ ашиг тус багатай тэнцээгээр өндөрлөлөө.

 

 




 

4 сарын 20. Лондон. Стадион “Уайт Харт Лэйн”.
Шүүгч – Мартин Аткинсон (Лидс).
ТОТТЕНХЭМ – АРСЕНАЛ – 3:3 (2:3)
Уолкотт, 5 (0:1). Ван дер Ваарт, 7 (1:1). Насри, 12 (1:2). Ван Перси, 40 (1:3). Хаддлстоун, 44 (2:3). Ван дер Ваарт, 70 торгуулийн цохилт (3:3).
Тоттенхэм Арсенал
Эурельо Гомеш Войцех Щесны
Ведран Чорлука, 46 Бакари Санья
Вильям Галлас Лоран Косельни
Майкл Доусон Йохан Джуру
Бенуа Ассу-Экотто Гаэль Клиши
Рафаэль Ван дер Ваарт Александр Сонг
Том Хаддлстоун Абу Диаби, 52
Лука Модрич Тео Уолкотт, 82
Гарет Бэйл, 46 Сеск Фабрегас
Питер Крауч Самир Насри, 82
Роман Павлюченко, 78 Робин Ван Перси
Сэлгээ:
Юнес Кабуль, 46 Джек Уилшир, 52
Аарон Леннон, 46 Андрей Аршавин, 82
Сандро, 78 Никлас Бендтнер, 82
Шар хуудас :
Гаэль Клиши, 45
Александр Сонг, 46
Йохан Джуру, 47

 

GD Star Rating
loading...
Ван дер Ваартын дубль Арсеналын найдварыг унтраалаа, 9.3 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. livpool says:

    Manu turuulsenees arsenal turuuleesei gej mash ih huslee daanch arsenal az gej yaarichihsan bag yum bna lai

    GD Star Rating
    loading...
  2. malchin says:

    oo arsenal archaagui ym aa

    GD Star Rating
    loading...
  3. nara says:

    Hohi ni.Neg ih tom tom ireedui yarisan garuud. Heden toglogchidiigoo tenger tultal magtaad baidag.Jijig bagiig hojsoniigoo ih yumand bodood ongirtsgoono. Arshaviniig selgeegeer togluulaad baihaar tegdeg yum

    GD Star Rating
    loading...
  4. grubby manu says:

    GLORY GLORY MANU. ODOO YAY GEHUDE. TOTT HOJOD L GARAD IRDEG BGADA. ARGAGU BAGACHUL BGA BOLHOR BARIULLAA. MANU 3-1 EER HOJIJ BSN BOL EE BUMAA. ZAZA ENE JILIN TITTLE BIDNIH GEJUGA. DEER N CL-D SHALKE G HOJOD GARAD IRNE GEJUGA. SHIGSHED DAHIAD HOJJUL CL BIDNIH GEJUGAA. YADJUHAD PL GTE URSULDUCGHGUE GEJUGAA. ODO YANAM BE

    GD Star Rating
    loading...
  5. orosoo says:

    Арсенал ардаа үнэхээр их асуудалтай байна даа яаж ийм байж ПЛ-т түрүүлэх тухай мөрөөдсөн юм бол

    GD Star Rating
    loading...
  6. Arsenal says:

    Арсенал ардаа асуудалтай байгаан нь үнэн л дээ, гэхдээ яачиж бодсон Челси, Лив, МанСити, Тот зэрэг багууд шиг их мөнгө цацаагүй шүү, тэгсэн хэрнээ л аварга авах гээд 2-р байранд яваад байна гэдэг чинь үнэхээр сайн л байна шүү дээ…

    GD Star Rating
    loading...
  7. itgel says:

    arsenal gej azgui yumdaa heterhii nariilaad bhaar tegdgiin jaahan mongo tsatsval ali hediin tsom avtsan gazar turshlagui heden batsaanuud yaaj toglood butehgui yum bna daa 2 3 sain toglogch avah l heregtein bna daa hal uzej hashir suusan

    GD Star Rating
    loading...
  8. TwistnPool says:

    ooo ARSENAL min yagad bnada…zalucud ix bolxor turshlaga dutaj vr dvnge xadgalax cadwar ylaxin tulu zvtgex zvtgel vnexer muu bna….yaaj manug xojij yaj PL title awnadaa….vnexe xetsv bna….gxde irex zun ARSENE baga nilen shineclexiin gsn…tr veer gaigv 3-4 toglogc awcasaidaa….ymar c bsan KEEP MOVING FORWARD GUNNERZ

    GD Star Rating
    loading...
  9. arsenal fan says:

    ARSENAL gsn hunii zuv shte, ugasa mungu zarlagadahdaaa goln bish. zgr l sn udirdahdaa l bgam sht. Manai Wenger Sn Coach shu neere.
    uchigdrin huvid johon azgui l um bollo. Van Der Vaart.in ehnii goal.ig l aldah hereggui bgimda :( (

    GD Star Rating
    loading...
  10. arsenal fan says:

    MAN.U ugasa PL title l avna. uur um chadq shte, CL.d bol buur DUh. Schalke.g hojson ch BArcA, Real 2ig barq ugasa.
    Schalke ch tiim amarhan hojigdq sht :) )

    GD Star Rating
    loading...
  11. outsider says:

    mal gomes iig zzzzzailluullaaasssaaiiii muu mal

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: