loading...
Монголын Оюутны Спортын 2011 оны Аравдугаар Универсиад их наадмын тэмцээнүүд жудо, ширээний теннис, шатар, аэробик, волейбол, заалны хөл бөмбөг, чөлөөт бөх, гандбол, сагсан бөмбөг, модон бөмбөг, нийтийн гүйлт гэсэн спортын 11 төрлөөр Улаанбаатар хотноо 3 дугаар сарын 18–наас 5 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор 6 спортын төрлийн тэмцээнүүд явагдаад байна.
Заалны хөл бөмбөгийн тэмцээн 19-22-ны өдрүүдэд зохиогдож байгаа бол жудо бөхийн тэмцээн өнөөдөр буюу 21-нд СТО-ны “Б” зааланд эхэллээ.
Жудо бөхийн тэмцээнд ШУТИС, МУБИС, МУИС, ХААИС, БХИС, Цагдаагийн Академи, Их Засаг их сургууль, ХУИС, ХЦДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга ДС, Их шавь бөхийн ДС, Шонхор Олимп ДС, Дарханы ХААИС, Шихи хутаг ХЗДС, Хүрээ, ОУЭЗБДС, ЭЗБДС, Шинэ иргэншил ДС, “Ач” АУДС зэрэг 21 их, дээд сургуулиудын эмэгтэй 60, эрэгтэй 150, нийт 210 гаруй оюутан тамирчид хурд хүчээ сорин барилдаж байна.
Оюутны их наадмын тэмцээн олон улсын дүрмийн дагуу эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, -78кг, +78 кг-ийн жингүүдээр явагдах ба тус тэмцээнийг Олон улсын Жудо бөхийн холбооны тэмцэн зохион байгуулах журмын хүрээнд Олон улсын шүүлтийн дүрмийн дагуу МЖБХ-ны шүүгчидийн бүрэлдэхүүн удирдан шүүн явуулна. Тэмцээний эхний өдөр буюу 21нд эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ийн жингийн барилдаанууд, 22-ны өдөр 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй 70 кг, -78 кг, +78 кг-ийн жингийн барилдаанууд явагдана.
Тус тэмцээнд түрүүлсэн тамирчидыг энэ оны 8 дугаар сард БНХАУ-ын Шинжинь хотноо болох Дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад наадамд оролцуулахаар сонгон шалгаруулна.
loading...



