Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » “Тоттенхэм”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...

Харри Реднапп түрүү зуны солилцоо наймааны цонхоор багийнхаа ерөнхий цөмийг хадгалж цөөн хэдэн туршлагатай тоглогч авчирахыг илүүд үзсэн. Улирлын эхний хагас дуустал  түүний  төлөвлөгөө  зөв мэт байсан ч он гарснаас хойш ажлаа дутуу хийсэн нь харагдаж эхэллээ.

Ялангуяа өвлийн цонхоор идэвхигүй байсныхаа горыг тэд амсаж байх шиг байна. Аваргуудын лигийн эрхээ тэд энэ жил Ман ситид алдахад тун ойрхон байгаа. Ингэхэд Тоттенхэмийн шинэ тоглогчид хэр зэрэг тоглож байна вэ.

1. Рафаэль Ван дер Ваарт (А)

Хаанаас : Реал Мадрид

Хэдээр : 8 сая фунт

Тоглолт/гоол : 26/12

Хэрвээ Ван дер Ваартыг аваагүй байсан бол Тоттенхэмийн амжилт өдий зэрэгтэй  явж байх байсан болов уу ? Недерланд эрийг наймааны цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө Реалаас урвуулж чадсанаараа улирлын өнгөө Тоттенхэм тодорхойлчихсон гэхэд болно. “Сантьяго Бернабеу” нэг л дасаж өгөхгүй байсан  Ван дер Ваарт Лондонд газардсан цагаасаа л Тоттенхэмийн фенүүдийн хайрыг татаж эхэлсэн.

“Уайт Харт Лэйн”-д хийсэн бараг  тоглолт болгонд тэрээр  гоолдож, Аваргуудын лигийн “шинэков”-уудыг хэсгээс шалгарахад голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Хэдийгээр бэртэл гэмтлээс болж бүрэн хүчээ гаргаж чадаагүй ч бүх тэмцээнд оруулсан гоолоороо (12) багийнхаа мэргэн буучаар нэрлэгдэж байна. Гэхдээ түүний үндсэн байрлал довтлогч биш шүү дээ. Ван дер Ваарт Сперсийн шинэ домог болох замаар алхаж байна.

2. Вильям Галлас (B)

Хаанаас : Арсенал

Хэдээр : Үнэгүй

Тоглолт/гоол : 28/0

Европын тэмцээний  туршлагатай, итгэлтэй  тоглогчоор бүрэлдэхүүнээ сайжруулах  гэсэн Харри Реднаппын хүсэлд Галлас яг тохирч байсан. Тиймдээ ч энэ шийдвэрийг гаргахад ямар ч эргэлзээ байгаагүй хэмээн хэлж байлаа. Харин фенүүдийн хувьд өмнө нь Челси, Арсеналд тоглож байсан гэж түүнийг  гадуурхах маягийн үзэл эхэндээ гаргаж байсан ч  удалгүй өөрийн хүн болгож авсан билээ.

Ледли Кинг, Майкл Доусонг бэртэлтэй үед  багийн ахлагчын туузыг зүүн “Эмирейтс” цэнгэлдэхэд зочилж 2 : 3-аар хожил авсны дараа Тоттенхэмийн фенүүдийн хандлага түүнд бүр ч эерэг болж эхэлсэн. Энэ бол Арсеналын цэнгэлдэхэд 1993 оноос хойш авсан тэдний анхны гурван оноо байсан юм. Аваргуудын лигийн хасагдах шатанд ч Галлас шилдэг тоглолтоо үргэлжлүүлж АС Миланы гоолыг хаалганд орохоос өмнө цэвэрлэж багаа аварч байсан. Өнгөрсөн гурван сард Тоттенхэм түүнтэй хоёр жилээр гэрээгээ сунгаж 2013 он хүртэл үлдэхээр болсон юм.

3. Сандро (B-)

Хаанаас : Интернасионал

Хэдээр : 9 сая фунт

Тоглолт/гоол :  16/0

2009 оноос хойш Тоттенхэм түүнийг эгнээндээ нэгтгэхээр хөөцөлдөж эхэлсэн. Гэхдээ үнэ хөлсний тал дээр тохирч чадалгүй байсаар өнгөрсөн жилийн гурван сард  л албан ёсоор өөрсдийн болгож чадсан юм. Гэрээнд тусгагдсан ёсоор шинэ Бразил залуугийнхаа тоглолтыг  ”Либертадоресийн цом”  дуустал харж чадахгүй тухай мэдээ Сперсийн фенүүдийг бага зэрэг гонсойлгосон байх.

Харин алдсан энэ  хугацаагаа Сандро хурдан нөхөж богино хугацааны дотор Реднаппын итгэлийг олж авч чадсан.  Ялангуяа АС Миланы эсрэг хийсэн цуврал  тоглолтод дажгүй үр дүн үзүүлж мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан. Том Хаддлстоун бэртлээсээ эргээд ирвэл гарааны эрхээ алдаж мэдэх ч Бразил залуугийн хоосонгүй гэдгийг бүгд мэдэх болсон.

4. Стивен Пинар (C+)

Хаанаас : Эвертон

Хэдээр :  3 сая фунт

Тоглолт/гоол :  3

Харии Реднапп өвлийн цонхоор шаламгай ажилаж Челсигийн хамар дороос Пинарыг сугалж чадсан. Угаасаа ирэх зун гэрээ нь дуусаад чөлөөт агент болох байсан болохоор Эвертон ч сан болгосон эхний үнээр л зарж орхисон.

Одоохондоо  багийнхаа нэг хэсэг болж амжаагүй байгаа ч ирэх улирлаас Тоттенхэмийн хагас хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Премьер лигт хуримтлуулсан туршлага нь их хэрэг болно.

5. Стипе Плетикоса  (?)

Хаанаас : Спартак

Хэдээр : Зээл

Тоглолт/гоол :  1/0

Лигийн цомд Арсеналд 1-4-ээр дийлдсэн тоглолтод л  нэг удаа талбайд гарсан. Бусад үед Гомес, Кидичинигийн сүүдэрт дарагдаж сэлгээнд сууж буй. Спартакаар зээлээр ирсэн Хорватын залуу хаалгач.

 

Дүгнэлт :  (B)

Харри Реднаппын хийсэн наймаанууд бүгд дажгүй үр дүнтэй  байгааг та бүхэн харлаа. Аваргуудын лигт анх удаа оролцож байгаа баг гэхэд Сперс шөвгийн найм хүртэл яваад  багагүй мөнгө халааслаад амжчихсан.

Гэхдээ  довтолгооны шугамандаа нэг найдвартай  “бөмбөгдөгч” авахаа Харри мартсан бололтой. Сүүлд хийсэн премьер лигийн тоглолтууд ч үүнийг баталж байна. Боломж гаргаад л байдаг, гаргаад л байдаг. Төгсгөл хийх довтлогч байхгүй. Улиралд дор хаяж 20 гоолтой байдаг “класс” довтлогч Лондоны багт хэрэгтэй байна. Ирэх зуны наймааны цонхоор ноён Харри нэгийг сэтгэнэ биз ээ.

“Ювентус”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Интер Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“AC Милан”-ны солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Барса”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Реал Мадрид”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Юнайтед”-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ливерпуль”-н солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Арсенал”-ын солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

“Ман Сити”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

 

 

GD Star Rating
loading...
"Тоттенхэм"-ийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь , 8.6 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. amk_chelsea says:

    Урьд шөнийн тоглолтуудын үр дүн:
    Tottenham Hotspur 3 – 3 Arsenal,
    Chelsea 3 – 1 Birmingham City
    Real 1 – 0 Barcelona

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: